Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дулааны тавдугаар цахилгаан станцын төслийн барилга угсралтын бэлтгэл ажил эрчимжиж байна УДИРДАХ ЗӨВЛӨЛ: Г.Занданшатар Ерөнхий сайдаас чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ А.Баяр: Төрийн далбаагаа даваа гарагийн өглөө мандуулж, баасан гарагт буулгахын тулд сурагчид хичээл тасалдаггүй болсныг багш нар хэллээ "Үндэсний баялгийн сангийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал" сэдвээр сэтгүүлчдэд мэдээлэл өгч, санал солилцлоо "Биологийн олон янз байдлыг хамгаалах санхүүжилтийн шинэ механизмыг бүрдүүлэх шаардлагатай" Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын сайд нар хуралдаж, хамтарсан тунхаглал баталжээ “Монгол хүн баялгийнхаа эзэн” санал асуулгын нэгдүгээр шат орон даяар эхэллээ Халуун усаа хязгаарлуулсан орон сууцуудад шугамын засвар хийж байна "АИ-92 шатахуунаас бусад төрлийн бүтээгдэхүүний үнэ 300-350 төгрөгөөр нэмэгдэнэ" Хүүхдийн хоол үйлдвэрлэл, шим тэжээлийн сургалт арга зүйн үндэсний төвийг нээлээ
Хятадын эрх баригчид 90 хүүхдийг хүний наймаанаас аварлаа
Хүний наймааны золиос болох гэж байсан бага насны 90 хүүхдийг  Хятадын эрх баригчид аварч чөлөөлсөн байна. Тус улсад хүүхэд наймаалдаг нууц сүлжээний хэрэгт сэжиглэн сүүлийн хэдэн өдөрт 350 орчим хүнийг баривчлаад байна. Одоо энэ  хүүхдүүдийг ДНК-гийн шинжилгээнд оруулж эцэг эхийг нь олж тогтоох ажил хийж байна.
Хууль сахиулах байгууллагын мэдээлснээр Хятадад жил бүр хэдэн зуу, хэдэн мянган хүүхэд хүний наймааны золиос болон худалдагддаг байна. Гэмт хэргийн бүлэглэлийнхэн бага насны хүүхдийг хулгайлж хүүхэдгүй хосуудад худалдсаар байгаа юм.  Хууль бус наймааны зах дээр хүүхэд дор хаяж зургаан мянган доллар хүрдэг бол эмэгтэй хүүхэд заримдаа 500 доллар хүрэх нь байдаг гэнэ.
Өнгөрсөн онд Хятадын Шаньдун мужийн Зоу хотод эцэг эх нь татгалзсан нялх  хүүхэд худалдаалдаг гэмт хэргийн бүлэглэлийг илрүүлэн баривчилсан юм. Сүүлийн гурван жилд энэ бүлэглэл 11 удаагийн ийм гэмт үйлдэл гаргажээ. Энд байсан хамгийн бага хүүхэд нь тав хоногтой, арай ах нь сар гарантай байжээ.
Ц.Хас
0 Сэтгэгдэл
Bolj muu hognuudiig.Gehdee mongold ch bas huuhdiin naimaa mer ser bgaa bh shu
хятадуудыг тэнгэр ниргэг
Хамгийн их уншсан