Дулааны тавдугаар цахилгаан станцын төслийн барилга угсралтын бэлтгэл ажил эрчимжиж байна
УДИРДАХ ЗӨВЛӨЛ: Г.Занданшатар Ерөнхий сайдаас чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ
А.Баяр: Төрийн далбаагаа даваа гарагийн өглөө мандуулж, баасан гарагт буулгахын тулд сурагчид хичээл тасалдаггүй болсныг багш нар хэллээ
"Үндэсний баялгийн сангийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал" сэдвээр сэтгүүлчдэд мэдээлэл өгч, санал солилцлоо
"Биологийн олон янз байдлыг хамгаалах санхүүжилтийн шинэ механизмыг бүрдүүлэх шаардлагатай"
Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын сайд нар хуралдаж, хамтарсан тунхаглал баталжээ
“Монгол хүн баялгийнхаа эзэн” санал асуулгын нэгдүгээр шат орон даяар эхэллээ
Халуун усаа хязгаарлуулсан орон сууцуудад шугамын засвар хийж байна
"АИ-92 шатахуунаас бусад төрлийн бүтээгдэхүүний үнэ 300-350 төгрөгөөр нэмэгдэнэ"
Хүүхдийн хоол үйлдвэрлэл, шим тэжээлийн сургалт арга зүйн үндэсний төвийг нээлээ
Шинэ жилийн шөнө Францад 1193 машин шатлаа

Шинэ хуучин он солигдох мөчид Францад түгшүүртэй өнжсөн байна. Улсын хэмжээгээр 1193 машин шатсан бол хэд хэдэн газарт хууль зөрчигчид цагдаагийнхантай мөргөлдөж цагдаагийн долоон ажилтан гэмтэж бэртжээ. Хууль сахиулахаар цагдаагийн 65 мянга орчим ажилтан оролцжээ. Францын Дотоод хэргийн сайд Мануэл Вальсын хэлснээр бол шинэ жилийн болон Бастилийг эзэлсний баяр долдугаар сарын 14-нд францад автомашиныг олноор нь шатаах гэмт хэрэг байнга гардаг байна. 2010 оны шинэ жилээр 1137 машин шатааж байсан бол 2009 онд 1147 машин галдаж байжээ.
2010 оны зун тэр үеийн Дотоод хэргийн сайд Брис Ортефе авто машин шатаасасн гэмт хэргийн талаарх мэдээлэлд тоо дурдахыг хориглож байсан удаатай. Ортефегийнхоор бол ингэж мэдээлснээр гэмт хэргийн бүлэглэлүүд өөр хоорондоо шатаасан машиныхаа тоогоор өрсөлдөхөд түлхдэг гэнэ. Харин өнөөгийн сайд Мануэль Вальс баярын үеэр гарсан гэмт үйлдэл, эмх замбараагүй байдлыг дэлгэрэнгүй мэдээлж, ард түмэнд үнэнийг хэлж байх ёстой гэж өнгөрсөн сард зарласан юм.

0 Сэтгэгдэл