Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
“PRESS PHOTO-2012” наадам
Монголын гэрэл зурагчдын хүсэн хүлээдэг, хамгийн томоохон шагналын сантай уралдаан шинэ оны босгон дээр шилдэгээ шалгаруулдаг уламжлалтай билээ. 2012 оны шилдэг  гэрэл зураг тодрох мөч удахгүй болно.
Уг уралдааныг “Монголын Үндэсний гэрэл зургийн танхим”, “Mongolаin Photo News”  сэтгүүлээс эрхлэн  хоёр дахь жилдээ мэргэжлийн болон гэрэл зураг сонирхогчдын дунд зохион байгуулж байна. 

Улиран одож буй жилд Монгол оронд болж өрнөсөн үйл явдлыг гэрэл зургийн хэлээр маш чадварлаг, өгүүлэмжтэй, тухайн агшинг харуулж чадсан, зургийн эвлүүлэг хийгдээгүй зургийг мэргэжлийн шүүгчдийн баг шалгаж авна.
Оролцогчид  5-аас илүүгүй гэрэл зургийн эх файлыг  CD/DVD хэлбэрээр ирүүлэхдээ өөрийн нэр, хаяг, бүтээлд тохирсон цөөн үгтэй тайлбар бичиж, бүртгэлийн хураамж 10.000 төгрөг төлж оролцоно.

“Press Photo-2012” гэрэл зургийн уралдааны үзэсгэлэнг Төрийн Хүндэтгэлийн ордонд нээж, шилдэгээ шалгаруулна. Үзэсгэлэнд тавигдсан бүтээлийг нэг сарын турш олон нийтэд чөлөөтэй дэлгэн үзүүлнэ.
Монгол Улсын топ аж ахуй  “MCS” группийн “CANON”  төв Ерөнхий ивээн тэтгэгчээр оролцож мэргэжлийн фото аппарат “Canon 5D Mark II”-оор  урамшуулдаг сайхан уламжлал тогтоод байна. Мөн гэрэл зурагчдаа байнга дэмждэг Монголын Сэтгүүлчдийн эвлэл, Өдөр тутмын сонины холбоо, Мэргэжлийн гэрэл зургийн холбоодоос дэмжлэг үзүүлж байна.

Ивээн тэтгэгчдээс “Оюу толгой” ХХК, “Монгол Ньюс” ХХК, “Туушин” ХХК, “Үйлст цаг” ХХК,  “Моннип” ХХК, “ОК” фото студи, “Фликрчдын холбоо” зэрэг байгууллагууд оролцохоо илэрхийлээд байна. Уралдаанд ирүүлэх бүтээл нь:
-Байгаль, хүрээлэн буй орчин
-Улс төр, үйл явдал
-Соёл урлаг
-Спорт
-Нийгэм гэсэн таван төрлийн аль нь ч байж болох бөгөөд дээрх төрөл тус бүрт тэргүүн байр, Гран при шагналын эзэнг шалгаруулж ивээн тэтгэгчийн шагнал олгоно.
Бүтээл хүлээн авах эцсийн хугацаа 2013 оны 01 сарын 10-ны өдрийн 18.00 цаг хүртэл “Ардын эрх” сонины (хуучнаар)  3 давхарт “Үндэсний шуудан” сонины редакцын дэргэд байрлах “Монголын Үндэсний Гэрэл Зургийн танхим”-д хүлээн авна.

Холбогдох утас: 350019, 99091754, 99955578, 99299943
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан