Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
Жерар Депардье Паристай салах ёс үйлдэн дэлгүүр хэсч явна
Баячуудад ногдуулсан өндөр татвараас зугтааж Белгийн харьяалалд орох гэж байгаа гэж байсан францын нэрт жүжигчин Жерар Депардье харин Оросын иргэн болж Ерөнхийлөгч Путин түүнд иргэншил олголоо. Гэхдээ яг одоо нэрт жүжигчин Францдаа байгаа юм байна. Папарациуд түүнийг мөрдөж, баярын үеэр хаана яваа, аль дэлгүүрээр орж байгаа зэргийг нь алдахгүй байна. Тэрээр Парисын зургадугаар тойрог дахь хоёр ч дэлгүүрээр ороод гарсныг хэвлэлийнхэн “салах ёсны шоппинг”  гэж нэрлэсэн байна. “Сезар”, “Алтан бөмбөрцөг” шагналын эзэн жүжигчин маань Белгийн Нешен хотноо байшин худалдаж авсан ч очоогүй гэнэ.  Харин Нешенийхэн түүнийг тун их хүлээж байгаа бололтой. Хотын дарга Даниэль Сенесель шинэ жилийн баярын мэндчилгээндээ түүний нэрийг хэрэг болгон дурдсан байна.
Францын шинэ ерөнхийлөгч Франсуа Олланд баячуудад 75 хувийн татвар оногдуулсныг эсэргүүцэж иргэний харьяаллаасаа татгалзсан тэрээр Ерөнхий сайд Жан-Марк Эйрод илгээсэн ил захидалдаа “Би танд иргэнийхээ үнэмлэх, нийгмийн даатгалын дугаараа илгээлээ. Нэгэнт л цаашид үүнийг ашиглахгүйгээс хойш. Үүнээс хойш та бидэнд нэг эх орон гэж байхгүй болж байна. Миний эцгийн хэлснээр би жинхэнэ европын, дэлхийн иргэн” гэсэн байна.
Ерөнхийлөгч Франсуа Олланд сонгуулийн кампанит ажлынхаа үеэр нэг сая еврогоос дээш орлоготой иргэдэд 75 хувийн татвар оногдуулах санал дэвшүүлсэн нь өндөр орлогтой иргэдийн дургүйцлийг төрүүлж олон хүн Белги, Их британийн иргэншил хүсээд байгаа юм. LYMH корпорацийн эзэн, францын хамгийн баян Бернар Арно есдүгээр сард Белгийн иргэн болсон бол нэр хөгжимчин Жан-Мишель Жарр Английн иргэн болоод байгаа бол Белгид ийм өргөдөл 500 гаруй ирээд байгаа гэнэ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан