Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
Дэлхийн тоглоомын хамгийн том төв Солонгост босох нь
Өмнөд Солонгосын засаг захиргаа дэлхийн тоглоомын бизнесийн хамгийн төв байгуулж америкийн Лас-Вегас болон хятадын Макаотой өрсөлдөхөөр шийдэж үүндээ 290 тэрбум доллар буюу 317 тэрбум вон зарцуулахаар шийдвэрлэжээ. Одоохондоо “Найм дахь хот” гэж нэрлээд байгаа нь 8 нь солонгосчуудын хувьд амжилт авчирдаг бэлгэдэл тоотой холбоотой гэнэ. Энэ хот хятадын жуулчдыг татах гол газар болно гэж төсөл зохиогчид үзэж байгаа юм байна. Төлөвлөгөөгөөр бол хуучин загасчны суурин байсан Йогю-Муи арал дээрх 80 хавтгай дөрвөлжин км нутагтай энэ хотыг 2030 он гэхэд барьж дуусгах гэнэ. Энэ нь Макаогийн өнөөгийн талбайгаас гурав дахин их гэсэн үг юм. Ийм тоглоомын төв байгуулснаар нийтдээ 930 мянган ажлын шинэ байр бий болно. Энэ төслийг манай гаригийн люкс зочид буудлын оператор Kempinski AG, өмнөд солонгосын агаарын тээврийн Korean Air Lines Co., барилгын Daewoo Engineering & Construction Co санхүүжүүлэхээр саналаа өгчээ.
Энэ “хот”-д зочид буудал, казино, концертын талбай, худалдааны төв, амралт, хөлөг онгоц түрээсийн газар, тэр бүү хэл “Формула-1”-ийн зам хүртэл байх юм байна. Компанийн мэдэгдэлд “Найм дахь хот нь тоглоомын бизнесийн том төв Лас-Вегасыг санхүү худалдааны том төв  Макао, Гонконг, Сингапуриай холбох гүүро болно” гэжээ. Үнэхээр ч “НАйм дахь хот”-д жил бүр 130 сая хүн ирэхээр  тооцоолж байгаа  юм байна.

Ц.ХАС
0 Сэтгэгдэл
290 terbum dollar chini 298.5 ihnayad vontoi tentsmeer yum, getel 317 terbum gsn bh yum
Хамгийн их уншсан