Дулааны тавдугаар цахилгаан станцын төслийн барилга угсралтын бэлтгэл ажил эрчимжиж байна
УДИРДАХ ЗӨВЛӨЛ: Г.Занданшатар Ерөнхий сайдаас чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ
А.Баяр: Төрийн далбаагаа даваа гарагийн өглөө мандуулж, баасан гарагт буулгахын тулд сурагчид хичээл тасалдаггүй болсныг багш нар хэллээ
"Үндэсний баялгийн сангийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал" сэдвээр сэтгүүлчдэд мэдээлэл өгч, санал солилцлоо
"Биологийн олон янз байдлыг хамгаалах санхүүжилтийн шинэ механизмыг бүрдүүлэх шаардлагатай"
Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын сайд нар хуралдаж, хамтарсан тунхаглал баталжээ
“Монгол хүн баялгийнхаа эзэн” санал асуулгын нэгдүгээр шат орон даяар эхэллээ
Халуун усаа хязгаарлуулсан орон сууцуудад шугамын засвар хийж байна
"АИ-92 шатахуунаас бусад төрлийн бүтээгдэхүүний үнэ 300-350 төгрөгөөр нэмэгдэнэ"
Хүүхдийн хоол үйлдвэрлэл, шим тэжээлийн сургалт арга зүйн үндэсний төвийг нээлээ
Хятадын замын хөдөлгөөний шинэ хуулиас болж осол олноор гарчээ
Хятадын эрх баригчид шинэ оноос хэрэгжүүлж эхэлсэн замын хөдөлгөөний хатуу хуулиа түр түдгэлзүүлээд байна. Учир нь, энэ хууль осол аваарыг бууруулах биш харин ч бүр нэмэгдүүлж орхилоо хэмээн олон нийт бухимдаж, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр ч энэ талаар мэдээлж байгаа аж. Өнгөрсөн онд зөвхөн зам тээврийн ослын улмаас 60 мянган хүн амь насаа алдсан тус улс замын хөдөлгөөний аливаа зөрчил бүрт хатуу шийтгэл оногдуулахаар хуульд заасан юм. Тухайлбал, хоёр удаа л гэрэл зөрчихөд жолооны эрхийг нь хасах гэх мэт хатуу заалт шинэ хуульд байгаа юм. Яг энэ заалтаас үүдэн жолооч нар улаан гэрэл хараад гэнэт зогсох, тоормосоо гишгэснээс болоод арын машин нь ирж мөргөх явдал маш олноор гарчээ. Шинэ оны эхний өдрөөс хэрэгжиж эхэлсэн хууль ийнхүү эсрэгээрээ үр дүн харуулсан тул өөр арга хэмжээ авахаар түр түдгэлзүүлжээ.
Хятадын эрх баригчид шинэ оноос хэрэгжүүлж эхэлсэн замын хөдөлгөөний хатуу хуулиа түр түдгэлзүүлээд байна. Учир нь, энэ хууль осол аваарыг бууруулах биш харин ч бүр нэмэгдүүлж орхилоо хэмээн олон нийт бухимдаж, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр ч энэ талаар мэдээлж байгаа аж. Өнгөрсөн онд зөвхөн зам тээврийн ослын улмаас 60 мянган хүн амь насаа алдсан тус улс замын хөдөлгөөний аливаа зөрчил бүрт хатуу шийтгэл оногдуулахаар хуульд заасан юм. Тухайлбал, хоёр удаа л гэрэл зөрчихөд жолооны эрхийг нь хасах гэх мэт хатуу заалт шинэ хуульд байгаа юм. Яг энэ заалтаас үүдэн жолооч нар улаан гэрэл хараад гэнэт зогсох, тоормосоо гишгэснээс болоод арын машин нь ирж мөргөх явдал маш олноор гарчээ. Шинэ оны эхний өдрөөс хэрэгжиж эхэлсэн хууль ийнхүү эсрэгээрээ үр дүн харуулсан тул өөр арга хэмжээ авахаар түр түдгэлзүүлжээ. Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл























