Дулааны тавдугаар цахилгаан станцын төслийн барилга угсралтын бэлтгэл ажил эрчимжиж байна
УДИРДАХ ЗӨВЛӨЛ: Г.Занданшатар Ерөнхий сайдаас чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ
А.Баяр: Төрийн далбаагаа даваа гарагийн өглөө мандуулж, баасан гарагт буулгахын тулд сурагчид хичээл тасалдаггүй болсныг багш нар хэллээ
"Үндэсний баялгийн сангийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал" сэдвээр сэтгүүлчдэд мэдээлэл өгч, санал солилцлоо
"Биологийн олон янз байдлыг хамгаалах санхүүжилтийн шинэ механизмыг бүрдүүлэх шаардлагатай"
Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын сайд нар хуралдаж, хамтарсан тунхаглал баталжээ
“Монгол хүн баялгийнхаа эзэн” санал асуулгын нэгдүгээр шат орон даяар эхэллээ
Халуун усаа хязгаарлуулсан орон сууцуудад шугамын засвар хийж байна
"АИ-92 шатахуунаас бусад төрлийн бүтээгдэхүүний үнэ 300-350 төгрөгөөр нэмэгдэнэ"
Хүүхдийн хоол үйлдвэрлэл, шим тэжээлийн сургалт арга зүйн үндэсний төвийг нээлээ
Цагаан ордон зэвсгийн наймааг хязгаарлах хатуу арга хэмжээ авах нь
Зэвсгийн наймааг хязгаарлах талаар хатуу арга хэмжээ авахаар Цагаан ордон бэлтгэж байна. Юуны түрүүнд Засгийн газрын комисс зэвэг худалдан авах гэж байгаа хүмүүсийн намтрыг хатуу хянаж байхаар шийдвэрлэх бололтой. Үүнээс гадна зэвсэг эзэмшигч, дамжуулан худалдаалж байгаа тухай үндэсний мэдээллийн сантай болох юм байна. Мөн зэвсэг худалдан авч байгаа хүмүүсийн сэтгэцийн байдалд хатуу шаардлага тавьж, насанд хүрээгүй хүмүүст шилжүүлэх, сургалтын байгууллагуудын дэргэд буутай явахыг эрс хориглох гэнэ. Дэд ерөнхийлөгч Жон Байданы тэргүүлсэн энэ комисст нийгмийн зүтгэлтэн, нэртэй шинжээчид, зэвсгийн чөлөөт худалдааг эсэргүүцдэг Нью-Йорк хотын дарга Майкл Блумберг байгаа юм.
Коннектикут мужийн Ньютаун хотноо зэвсэглэсэн этгээд гал нээж 26 хүний амь бүрэлгэсний 20 нь бага насны хүүхэд байсан нь америк даяар зэвсэг чөлөөтэй худалдаалахыг хориглохыг шаардсан олон нийтийн тэмцэл эхлүүлж, АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама энэ талаар санал боловсруулах ийм комисс байгуулсан юм.
Зэвсгийн наймааг хязгаарлах талаар хатуу арга хэмжээ авахаар Цагаан ордон бэлтгэж байна. Юуны түрүүнд Засгийн газрын комисс зэвэг худалдан авах гэж байгаа хүмүүсийн намтрыг хатуу хянаж байхаар шийдвэрлэх бололтой. Үүнээс гадна зэвсэг эзэмшигч, дамжуулан худалдаалж байгаа тухай үндэсний мэдээллийн сантай болох юм байна. Мөн зэвсэг худалдан авч байгаа хүмүүсийн сэтгэцийн байдалд хатуу шаардлага тавьж, насанд хүрээгүй хүмүүст шилжүүлэх, сургалтын байгууллагуудын дэргэд буутай явахыг эрс хориглох гэнэ. Дэд ерөнхийлөгч Жон Байданы тэргүүлсэн энэ комисст нийгмийн зүтгэлтэн, нэртэй шинжээчид, зэвсгийн чөлөөт худалдааг эсэргүүцдэг Нью-Йорк хотын дарга Майкл Блумберг байгаа юм. Коннектикут мужийн Ньютаун хотноо зэвсэглэсэн этгээд гал нээж 26 хүний амь бүрэлгэсний 20 нь бага насны хүүхэд байсан нь америк даяар зэвсэг чөлөөтэй худалдаалахыг хориглохыг шаардсан олон нийтийн тэмцэл эхлүүлж, АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама энэ талаар санал боловсруулах ийм комисс байгуулсан юм.
Ц.Хас
0 Сэтгэгдэл























