Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дулааны тавдугаар цахилгаан станцын төслийн барилга угсралтын бэлтгэл ажил эрчимжиж байна УДИРДАХ ЗӨВЛӨЛ: Г.Занданшатар Ерөнхий сайдаас чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ А.Баяр: Төрийн далбаагаа даваа гарагийн өглөө мандуулж, баасан гарагт буулгахын тулд сурагчид хичээл тасалдаггүй болсныг багш нар хэллээ "Үндэсний баялгийн сангийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал" сэдвээр сэтгүүлчдэд мэдээлэл өгч, санал солилцлоо "Биологийн олон янз байдлыг хамгаалах санхүүжилтийн шинэ механизмыг бүрдүүлэх шаардлагатай" Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын сайд нар хуралдаж, хамтарсан тунхаглал баталжээ “Монгол хүн баялгийнхаа эзэн” санал асуулгын нэгдүгээр шат орон даяар эхэллээ Халуун усаа хязгаарлуулсан орон сууцуудад шугамын засвар хийж байна "АИ-92 шатахуунаас бусад төрлийн бүтээгдэхүүний үнэ 300-350 төгрөгөөр нэмэгдэнэ" Хүүхдийн хоол үйлдвэрлэл, шим тэжээлийн сургалт арга зүйн үндэсний төвийг нээлээ
Хятадын сэтгүүлчид эрх баригчдын цензурын эсрэг тэмцэж эхэллээ
Хятадын “Southern Weekly” сонины сэтгүүлчид эрх баригчдын цензурын эсрэг эсэргүүцлийн жагсаал зохион байгуулжээ. Тэдний тэмцэл хийх болсон нь өнгөрсөн долоо хоногт уншигчдадаа хандан дэвшүүлсэн Шинэ жилийн мэндчилгээг үзэл суртлын албаны хүмүүс өөрчилснөөс үүджээ. Сонины зүгээс улс орны амьдралд өөрчлөлт шинэчлэл гаргахыг уриалсан агуулгатай мэндчилгээ нийтлэхээр бэлтгэсэн байжээ. Гэтэл энэхүү мэндчилгээний агуулгыг Гуанжугийн үзэл суртлын хэлтсийн дарга өөрчлөөд зогсохгүй, сонины веб хуудсыг хүртэл хянах болсон байна. Тиймээс сонины редакц уншигчидтайгаа хамтран эсэргүүцлийн жагсаал зохион байгуулж “Хэвлэлийн эрх чөлөө, ардчилал, Үндсэн хууль”-ийг хэрэгжүүлэхийг шаарджээ. Тэд мөн хэвлэлийн эрх чөлөөнд халдаж буй Туо Жен хэмээх албан тушаалтныг огцрохыг шаардаж буй аж.  
Хятадын томоохон, нэр хүндтэй сонинуудын мэдээллийн агуулгыг намын үзэл суртлын хэлтэс хянах нь ердийн үзэгдэл мэт боловч “Southern Weekly” шиг нөлөөтэй сонин эрэн сурвалжлах нийтлэл юм уу асуудал дэвшүүлсэн томоохон өгүүллээ ямар нэгэн аргаар нийтлүүлж дөнгөдөг юм.
Ялангуяа Гуанжоу мужийн хамгийн томоохон хэвлэл,өдөр тутам 1,6 сая хувиар хэвлэгддэг “Southern Weekly” сонины хувьд Apple-ийн гар утас, компьютерийн жижиг хэрэглэл үйлдвэрлэдэг “Foxconn” үйлдвэрийн ажиллах нөхцлийн тухай шуугиантай нийтлэлээс эхлээд Хятадын хөдөө нутагт ДОХ/ХДХВ-ийн халдвар ихээхэн тархаж байгаа тухай ноцтой баримтуудыг дэлгэдэг, эдгээр эрэн сурвалжлах нийтлэлээ уншигчдад хүргэж чаддаг нөлөөтэй хэвлэл ажээ.
Хэрэв энэ сонины эсэргүүцэл, тэмцэл үргэлжилсээр байх аваас улс орны удирдлагыг гартаа аваад удаагүй байгаа шинэ удирдагч Си Жинпиний шийдэх ёстой тулгамдсан асуудлын тоог нэгээр нэмнэ. Өмнөх удирдагчдаа бодвол харьцангуй чөлөөт хэв маягаар улс орноо удирдана хэмээн найдлага тавьж буй Си Жинпин Хятадын хамгийн эмзэг асуудлуудын нэг болох иргэдийнхээ үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийн тал дээр яаж хандаж, ямар шийдвэр гаргах нь хараахан тодорхойгүй байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан