Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дулааны тавдугаар цахилгаан станцын төслийн барилга угсралтын бэлтгэл ажил эрчимжиж байна УДИРДАХ ЗӨВЛӨЛ: Г.Занданшатар Ерөнхий сайдаас чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ А.Баяр: Төрийн далбаагаа даваа гарагийн өглөө мандуулж, баасан гарагт буулгахын тулд сурагчид хичээл тасалдаггүй болсныг багш нар хэллээ "Үндэсний баялгийн сангийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал" сэдвээр сэтгүүлчдэд мэдээлэл өгч, санал солилцлоо "Биологийн олон янз байдлыг хамгаалах санхүүжилтийн шинэ механизмыг бүрдүүлэх шаардлагатай" Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын сайд нар хуралдаж, хамтарсан тунхаглал баталжээ “Монгол хүн баялгийнхаа эзэн” санал асуулгын нэгдүгээр шат орон даяар эхэллээ Халуун усаа хязгаарлуулсан орон сууцуудад шугамын засвар хийж байна "АИ-92 шатахуунаас бусад төрлийн бүтээгдэхүүний үнэ 300-350 төгрөгөөр нэмэгдэнэ" Хүүхдийн хоол үйлдвэрлэл, шим тэжээлийн сургалт арга зүйн үндэсний төвийг нээлээ
Австралид +40 хэм давсан хэт халуунаас үүдэн 100 гаруй түймэр гарчээ
Австралид хэт халж, салхитай байгаагаас зүүн өмнөд хэсгийн нутгаар 100 гаруй газар гал түймэр гараад байна. Нью-Саут Уэльс, Тасманийн хойг, Виктория мужид гал гараад байгаа бөгөөд зарим газар оршин суугчдыг нүүлгэн шилжүүлж эхэлжээ.Нью-Саут Уэльсийн дөрвөн ч газар маш аюултай, томоохон хэмжээний түймэр асч байгаа бөгөөд одоогоор хяналтад авч чадаагүй, маш хурдан хүрээгээ тэлж байгаа гэнэ. Хэт халалтаас үүдсэн энэ аюултай нөхцөл байдалд сэрэмжтэй байхыг Ерөнхий сайд Жулия Гиллард иргэддээ анхааруулсан байна. Шинэ он гарсаар Австралид олон жилийн дунджаас ч өндөр халж, оны эхний зургаан өдрийн температур бүх цаг үеийн хамгийн халуун 20 өдрийн тоонд орох хэмжээнд хүрчээ. Түймэртэй мужуудад энэ өдрүүдэд температур 40 хэм давж халж байгаа тухай “BBC” мэдээлсэн бол Австралийн “The Age” сонины мэдээлснээр ойрын өдрүүдэд 40-48 хэмийн халуунтай байгаа, өнгөрсөн ням болон даваа гаригт бүр 50 хэм ч хүрсэн байж магадгүй гэнэ.

0 Сэтгэгдэл
ene uneheer delhii dayaraa sanaa zovoh zurh shimshruulmeer uil yavdluud haa saigui tohiogood bain shde.. humuus min dotood setgeleeree buyan uildeerei..
tend halj bdag end hulduuj bdag..yag gol havitsa ni ochchihvol bolmoor ym bna da..delhiin dulaaral gegch ni tsaashda ushuu yaj hundreh ym bol do...
Хамгийн их уншсан