Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд
Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа
"Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ
“Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
“Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ
Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа
НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
Угааж болдог утас
“Sony” компани усны хамгаалалттай “Xperia Z” гар утсаа Лас Вегаст болж буй “Consumers Electronics Show”-д танилцууллаа. Усанд орохдоо ч аваад орж болох, бохирдчихвол угааж болох энэ смартфон өндөр алдагдалтай ажиллаж буй “Sony”-г эргээд сэргэхэд тус болно гэж мэргэжилтнүүд найдаж байна.
5 инч буюу 12,7 см-ийн дэлгэцтэй, тэгэхдээ бусад смартфоноос ялгаатай нь “Sony”-гийн Bravia телевизний технологийг ашигласан учир HD кино, видео үзэхэд чанарын өндөр түвшинд, өндөр нягтралтайгаар гарах гэнэ.
Усны хамгаалалттай хэрэгслүүд өнөө үед өргөн гарсан ч олон нийтийн түгээмэл хэрэглэдэг гар утсуудад хараахан нэвтрээгүй байгаа юм. Тийм ч учраас “Xperia Z” энэ давуу талаа ашиглан хамгийн өндөр борлуулалттай смартфоны жагсаалтын эхний гуравт орно гэсэн тооцоо байна.
Нэгэн сонирхолтой судалгаагаар 10 хүн тутмын нэг нь утсаа усанд унагаж, эвдэж байсан гэдэг тоо байдаг. Тэгвэл “Sony”-гийн энэ утсыг нэг метрийн гүнд 30 минут усанд байлгахад ямар ч саатал гэмтэлгүй хэвийн ажилладаг байна.

“Sony” компани усны хамгаалалттай “Xperia Z” гар утсаа Лас Вегаст болж буй “Consumers Electronics Show”-д танилцууллаа. Усанд орохдоо ч аваад орж болох, бохирдчихвол угааж болох энэ смартфон өндөр алдагдалтай ажиллаж буй “Sony”-г эргээд сэргэхэд тус болно гэж мэргэжилтнүүд найдаж байна. 5 инч буюу 12,7 см-ийн дэлгэцтэй, тэгэхдээ бусад смартфоноос ялгаатай нь “Sony”-гийн Bravia телевизний технологийг ашигласан учир HD кино, видео үзэхэд чанарын өндөр түвшинд, өндөр нягтралтайгаар гарах гэнэ.

0 Сэтгэгдэл