Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
“Samsung Еlectronics” урьд хожид байгаагүй ашиг олжээ
“Samsung Electronics” компани өнгөрсөн оны эцсийн улиралд рекорд тогтоосон өндөр ашиг орлого олжээ. “Galaxy” цувралын гар утас нь дэлхий даяар амжилттай борлогдож,  улмаар “Samsung”  компани өнгөрсөн онд “Nokia”-г гүйцэж, дэлхийн хамгийн том гар утас үйлдвэрлэгч болсон юм. Ийнхүү хамгийн гүйлгээ ихтэй смартфоныхоо ачаар тус компани 2012 оны сүүлчийн гурван сарын дотор 8,8 триллион вон буюу 8,3 тэрбум ам.долларын орлого олсон байна. Энэ нь 2011 оны мөн үеэс даруй 90 хувиар өссөн үзүүлэлт юм.    
Samsung-ийн гаргасан Galaxy ухаалаг утасны цувралууд зах зээл дэх өрсөлдөгч Apple-ийн iPhone 5, Nokia, HTC-гийн смартфоныг үл харгалзан маш сайн гүйлгээтэй байгаа бөгөөд ирэх саруудад ч борлуулалт сайтай байна гэж таамаглаж байна.
Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл
"Аппле"-г жоохон дарах хэрэгтэй. ЗАх зээлийг нь булаавал үнэ нь хямдраад хэрэглэхэд илүү их ойртох биз
Хамгийн их уншсан