Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
Туранхай харагдуулах 5 төрлийн хувцас
Турна гэдэг хормын дотор бүтчихдэг амар ажил биш. Тиймдээ ч гоё сайхан харагдах хүсэл байвч тураах дасгал, хоолны дэглэмээ маргааш, нөгөөдөр гэж хойшлуулсаар яваа хүн олон. Гэхдээ ямар бие галбиртай байхаас үл хамааран сайхан харагдахыг хүсэх нь хүн бүрийн хүсэл юм болохоор түр ч болов туслах дараахь зөвлөгөөг хүргэж байна. Доор санал болгосон таван янзын хувцсыг өмссөнөөр та байгаагаасаа илүү туранхай харагдаж чадна гэдгийг загварын мэргэжилтнүүд хэлж байна. Энд хар өнгийн хувцас өмс гэсэн уламжлалт зөвлөгөө харин байхгүй шүү.  

1.Өнгө холилдсон цамц. Гэхдээ өнгө холилдсон гэхээр алаг эрээн гэж битгий ойлгоорой. Ихэвчлэн хоёр өөр өнгө босоо шугамд хосолсон байвал гэрэл сүүдрийн нөлөөгөөр туранхай харагдуулна. Яг үүн шиг...






2. Харандаан банзал. Бараг эмэгтэй хүн бүрт байдаг энэ хувцасны туранхай харагдуулах нөлөө нь бусад ямар ч хэлбэрийн банзалнаас илүү бас эмэгтэйлэг.





3. Өнгө холилдсон даашинз. Яг л өнгө хосолсон цамц шиг  бүсгүй таныг туранхай харагдуулна. Хосолсон өнгө нь уртаашаа  үргэлжлэх учраас цамцнаасаа ч илүү туранхай харагдуулж чадна.





4.Канттай өмд. Хэрвээ та хөл хэсгээрээ махлаг бол өмд сонгохдоо ийм канттай өмд авбал хамгийн сайн сонголт болно.


 



5.Бэлхүүсээрээ хуниастай, энгэр нь зөрсөн, гурвалжин захтай даашинз. Ийм даашинз цээжийг тодотгон, бүсэлхийг нарийхан харагдуулж, дэрвэгэр хормой нь эмэгтэйлэг харагдуулна.





6.Бэлхүүс харуулсан ажил хэрэгч хүрэм






0 Сэтгэгдэл
угаасаа туранхай хүмүүс өмссөн болохоор мэдрэгдахгүй л юм байна.
goy bna
Хамгийн их уншсан