Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дулааны тавдугаар цахилгаан станцын төслийн барилга угсралтын бэлтгэл ажил эрчимжиж байна УДИРДАХ ЗӨВЛӨЛ: Г.Занданшатар Ерөнхий сайдаас чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ А.Баяр: Төрийн далбаагаа даваа гарагийн өглөө мандуулж, баасан гарагт буулгахын тулд сурагчид хичээл тасалдаггүй болсныг багш нар хэллээ "Үндэсний баялгийн сангийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал" сэдвээр сэтгүүлчдэд мэдээлэл өгч, санал солилцлоо "Биологийн олон янз байдлыг хамгаалах санхүүжилтийн шинэ механизмыг бүрдүүлэх шаардлагатай" Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын сайд нар хуралдаж, хамтарсан тунхаглал баталжээ “Монгол хүн баялгийнхаа эзэн” санал асуулгын нэгдүгээр шат орон даяар эхэллээ Халуун усаа хязгаарлуулсан орон сууцуудад шугамын засвар хийж байна "АИ-92 шатахуунаас бусад төрлийн бүтээгдэхүүний үнэ 300-350 төгрөгөөр нэмэгдэнэ" Хүүхдийн хоол үйлдвэрлэл, шим тэжээлийн сургалт арга зүйн үндэсний төвийг нээлээ
ХОНКОНГ БОЛ ДЭЛХИЙН ХАМГИЙН ЧӨЛӨӨТ ЭДИЙН ЗАСАГ
Америкийн “Heritage Foundation” байгууллагаас жил болгон дэлхийн улсуудын эдийн засгийн чөлөөт байдлын жагсаалтыг гаргадаг. 2012 оны жагсаалт өчигдөр гарч тэргүүнд нь ахиад л Хонконг орсон байна. Хоёрдугаар байранд Сингапур, гуравт Австрали, дөрөвт Шинэ Зеланд, тавд Швейцарь улс оржээ.
“Heritage Foundation”-ий мэргэжилтнүүд жагсаалтыг гаргахдаа  тухайн улсын эдийн засаг ба арилжааны чөлөөт байдал, хөрөнгө оруулалтын нээлттэй байдал, төрөөс эдийн засаг хийдэг оролцоо, авлига  зэрэг олон хүчин зүйлийг авч үздэг.
Жагсаалт гаргахдаа чухалчлан авч үздэг үзүүлэлтүүдийг тоочвол:
Бизнесийн эрх чөлөөт байдал
Худалдааны эрх чөлөөт байдал
Татварын чөлөөт байдал
Засгийн газраас чөлөөт байдал
Мөнгөний чөлөөт байдал
Хөрөнгө оруулалтын чөлөөт байдал
Санхүүгийн чөлөөт байдал
Хувийн өмчийн эрхийг хамгаалахын чөлөөт байдал
Авлигаас чөлөөт байдал
Хөдөлмөрийн чөлөөт байдал
Манай урд хөрш энэ жагсаалтад 136 дугаар байранд орсон бол хойд хөрш 139 дүгээрт оржээ. Харин манай улс энэ жагсаалтын 75-д орсон байна. Дэлхийд ийм байгаа ч Ази Номхон далайн бүс нутгийн 41 орноос 12 дугаарт оржээ. Нийт 100 оноо авч болохоос манай улс 61,7 оноо авсан нь өнгөрсөн жилийнхээс 0,2-оор дээгүүр. Манай улсыг энэ жагсаалтад дээгүүр байр эзлэхэд хамгийн  их саад болж байгаа зүйл нь эдийн засгийн системийг бүхэлд нь нөмрөөд байгаа авлига.
Б.Бадрал
0 Сэтгэгдэл
Oros hitadiin deer orhooroo ch bas yadag bnaa haraad ulsuudinha deer ni tsohij yawdag l yum bn undesleltei yum bich l dee
Хамгийн их уншсан