Нийслэлд шинээр баригдаж буй барилгуудад урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийж байна
УИХ-ын дарга Н.Учрал Хятадын Коммунист Намын урилгаар тус улсад айлчилж байна
Увс аймгийн хүнсний үйлдвэрлэлийн аж ахуйн нэгжүүд хүчин чадлаа нэмжээ
“Дэлхийн адууны өдөр”-ийн бэлгэдлийн загварыг эцэслэн баталлаа
Ерөнхий сайд Г.Занданшатар Британийн Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн яамны Төрийн сайд Сийма Малхотраг хүлээн авч уулзлаа
ӨНӨӨДӨР: Сүрьеэ өвчинтэй тэмцэх дэлхийн өдөр
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 8 хэм дулаан
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан үйлдсэн иргэнд торгох ял оногдууллаа
"Улаанбаатарын хавар” соёл, урлагийн нэгдсэн өдөрлөг төв талбайд болно
“Оскар”-т нэр дэвшигчдийг нэрлэлээ
Америкийн кино академи энэ оны “Оскар”-ын шагналд нэр дэвших бүтээлүүдийг нэрлэлээ. Дэлхийн киноны шилдэг бүтээлд олгодог нэр хүндтэй шагналын 24 номинацид дэвших бүтээлийг нууц санал хураалтаар тодруулахад найруулагч Стивен Спилбергийн “Линкольн” бүтээл 12 номинацид нэр дэвшиж байна. Энэ киноны араас Энга Ли-гийн “Пигийн амьдрал” бүтээл 11 номинацид нэр дэвшжээ.
2012 оны шилдэг кино алдрын төлөө есөн кино өрсөлдөх бололтой. Энд Кэтрин Бигелоугийн “Зорилго номер нэг”, Бен Аффлекийн “Арго ажиллагаа” Квентин Тарантиногийн “Чөлөөлөгдсөн Жанго”, Михаэл Ханекийн “Хайр”, Бен Зайтлиний “Зэрлэг өмнөдийн араатнууд”, Том Хуперийн “Няцаалт”, Дэвид О.Расселийн “Миний хайрт сэтгэцийн өвчтэй”, өмнө өгүүлсэн “Линкольн”, “Пигийн амьдрал” кинонууд багтаж байна.
Шилдэг эрэгтэй дүрд “Линкольн” кинонд АНУ-ын 16 дахь ерөнхийлөгчийн дүрийг бүтээсэн Дэниел Дэй-Льюис, “Няцаалт” киноны Хью Жекмен, “Арго ажиллагаа”-ны Бен Аффлек, “Мастер” киноны Хоакин Феникс, “Миний залуу сэтгэцийн өвчтэй” киноны Брэдли Купер, Экипаж киноны Дензел Вашингтон нар нэр дэвшжээ.
Харин эмэгтэй шилдэг дүрд Жессика Честейн, Эммануэль Рива, Куинзан Уоллес, Женнифер Лоренс, Наоми Уоттс нар дэвшсэн байна.
Бондын цувралын сүүлийн анги “Скайфолл” Оскарын дүрүүдээс нэг ч номинацид нэр дэвшээгүй ч британийн дуучин Аделийн дуулсан дуу нь “Киноны шилдэг хөгжим”-д нэр дэвшиж байгаа юм байна.
Оскарын шагналд нэр дэвшсэн бүтээлүүдийн эцсийн шалгаруулалтыг хоёрдугаар сарын 21-нээс эхэлж шагналаа 24-ний өдөр гардуулах юм. Шилдэг киноны анхны шагналыг АНУ-д 1929 онд гардуулж байсан ч “Оскар” гэдэг нэрийг 1939 онд хэрэглэж эхэлжээ.
Америкийн кино академи энэ оны “Оскар”-ын шагналд нэр дэвших бүтээлүүдийг нэрлэлээ. Дэлхийн киноны шилдэг бүтээлд олгодог нэр хүндтэй шагналын 24 номинацид дэвших бүтээлийг нууц санал хураалтаар тодруулахад найруулагч Стивен Спилбергийн “Линкольн” бүтээл 12 номинацид нэр дэвшиж байна. Энэ киноны араас Энга Ли-гийн “Пигийн амьдрал” бүтээл 11 номинацид нэр дэвшжээ. 2012 оны шилдэг кино алдрын төлөө есөн кино өрсөлдөх бололтой. Энд Кэтрин Бигелоугийн “Зорилго номер нэг”, Бен Аффлекийн “Арго ажиллагаа” Квентин Тарантиногийн “Чөлөөлөгдсөн Жанго”, Михаэл Ханекийн “Хайр”, Бен Зайтлиний “Зэрлэг өмнөдийн араатнууд”, Том Хуперийн “Няцаалт”, Дэвид О.Расселийн “Миний хайрт сэтгэцийн өвчтэй”, өмнө өгүүлсэн “Линкольн”, “Пигийн амьдрал” кинонууд багтаж байна.
Шилдэг эрэгтэй дүрд “Линкольн” кинонд АНУ-ын 16 дахь ерөнхийлөгчийн дүрийг бүтээсэн Дэниел Дэй-Льюис, “Няцаалт” киноны Хью Жекмен, “Арго ажиллагаа”-ны Бен Аффлек, “Мастер” киноны Хоакин Феникс, “Миний залуу сэтгэцийн өвчтэй” киноны Брэдли Купер, Экипаж киноны Дензел Вашингтон нар нэр дэвшжээ.
Харин эмэгтэй шилдэг дүрд Жессика Честейн, Эммануэль Рива, Куинзан Уоллес, Женнифер Лоренс, Наоми Уоттс нар дэвшсэн байна.
Бондын цувралын сүүлийн анги “Скайфолл” Оскарын дүрүүдээс нэг ч номинацид нэр дэвшээгүй ч британийн дуучин Аделийн дуулсан дуу нь “Киноны шилдэг хөгжим”-д нэр дэвшиж байгаа юм байна.
Оскарын шагналд нэр дэвшсэн бүтээлүүдийн эцсийн шалгаруулалтыг хоёрдугаар сарын 21-нээс эхэлж шагналаа 24-ний өдөр гардуулах юм. Шилдэг киноны анхны шагналыг АНУ-д 1929 онд гардуулж байсан ч “Оскар” гэдэг нэрийг 1939 онд хэрэглэж эхэлжээ.
Ц.Хас
0 Сэтгэгдэл
























