Дулааны тавдугаар цахилгаан станцын төслийн барилга угсралтын бэлтгэл ажил эрчимжиж байна
УДИРДАХ ЗӨВЛӨЛ: Г.Занданшатар Ерөнхий сайдаас чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ
А.Баяр: Төрийн далбаагаа даваа гарагийн өглөө мандуулж, баасан гарагт буулгахын тулд сурагчид хичээл тасалдаггүй болсныг багш нар хэллээ
"Үндэсний баялгийн сангийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал" сэдвээр сэтгүүлчдэд мэдээлэл өгч, санал солилцлоо
"Биологийн олон янз байдлыг хамгаалах санхүүжилтийн шинэ механизмыг бүрдүүлэх шаардлагатай"
Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын сайд нар хуралдаж, хамтарсан тунхаглал баталжээ
“Монгол хүн баялгийнхаа эзэн” санал асуулгын нэгдүгээр шат орон даяар эхэллээ
Халуун усаа хязгаарлуулсан орон сууцуудад шугамын засвар хийж байна
"АИ-92 шатахуунаас бусад төрлийн бүтээгдэхүүний үнэ 300-350 төгрөгөөр нэмэгдэнэ"
Хүүхдийн хоол үйлдвэрлэл, шим тэжээлийн сургалт арга зүйн үндэсний төвийг нээлээ
Сирийн Их сургуульд бөмбөг дэлбэлж 80 хүний амь үрэгдлээ
Сирийн Алеппо хотын их сургуульд өчигдөр бөмбөг дэлбэлсний улмаас 82 хүн амь үрэгдэж, 160 орчим хүн бэртэж шархадлаа гэж хотын амбан захирагч Мохаммед Вахид Аккад мэдээлсэн байна. Хүний эрхийг хамгаалах байгууллагын мэдээлснээр бол амь үрэгдсэн хүний тоо өсч магадгүй гэнэ.
Сургууль, түүний ойр орчимд оюутнуудаас гадна Алеппо орчмоос цугларсан 30 орчим мянган дүрвэгч амьдардаг байсан гэнэ. Өчигдөр өвлийн улирлын хичээл эхэлж байсан нь байдлыг улам ч хүндрүүлжээ. Архитектурын салбарын дотуур байрны дэргэд бөмбөг дэлбэлсэн хариуцлагыг одоогоор ямар ч байгууллага, зэвсэгт бүлэглэл хүлээгээгүй байна.
Засгийн газрынхны зүгээс сүүлийн үед пуужингаар буудах болсон босогчдыг буруутгаж байгаа юм.
Алеппо нь Сирийн умард нутгийн нийслэл гэгддэг томоохон хот бөгөөд Их сургууль нь одоогоор Засгийн газрын цэргүүдийн хянаж байгаа нутаг дэвсгэрт байрладаг юм байна.
2011 оны хавраас Сирид Ерөнхийлөгч Башар Асадыг огцруулахаар эхэлсэн сөргөлдөөн иргэний дайн болон хувирч НҮБ-ын тооцоолсноор 60 гаруй мянган хүний амь хохироод байгаа юм.
Сирийн Алеппо хотын их сургуульд өчигдөр бөмбөг дэлбэлсний улмаас 82 хүн амь үрэгдэж, 160 орчим хүн бэртэж шархадлаа гэж хотын амбан захирагч Мохаммед Вахид Аккад мэдээлсэн байна. Хүний эрхийг хамгаалах байгууллагын мэдээлснээр бол амь үрэгдсэн хүний тоо өсч магадгүй гэнэ. Сургууль, түүний ойр орчимд оюутнуудаас гадна Алеппо орчмоос цугларсан 30 орчим мянган дүрвэгч амьдардаг байсан гэнэ. Өчигдөр өвлийн улирлын хичээл эхэлж байсан нь байдлыг улам ч хүндрүүлжээ. Архитектурын салбарын дотуур байрны дэргэд бөмбөг дэлбэлсэн хариуцлагыг одоогоор ямар ч байгууллага, зэвсэгт бүлэглэл хүлээгээгүй байна.
Засгийн газрынхны зүгээс сүүлийн үед пуужингаар буудах болсон босогчдыг буруутгаж байгаа юм.
Алеппо нь Сирийн умард нутгийн нийслэл гэгддэг томоохон хот бөгөөд Их сургууль нь одоогоор Засгийн газрын цэргүүдийн хянаж байгаа нутаг дэвсгэрт байрладаг юм байна.
2011 оны хавраас Сирид Ерөнхийлөгч Башар Асадыг огцруулахаар эхэлсэн сөргөлдөөн иргэний дайн болон хувирч НҮБ-ын тооцоолсноор 60 гаруй мянган хүний амь хохироод байгаа юм.
Ц.Хас
0 Сэтгэгдэл























