Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
Цахилгаан шат чинь зүгээр л нэг хүн зөөдөг зүйл биш гэнэ шүү
Цахилгаан шат чинь зүгээр л нэг хүн зөөдөг тээврийн хэрэгсэл биш гэнэ. Үүнийг зар сурталчилгаанд ч ашиглаж болдог, бас урлагийн тансаг орчин ч бүрдүүлдэг гэнэ. Манайд л ажиллахгүй байна, эвдэрлээ гацлаа, хүмүүсийг бэртээлээ гээд зовлон тоочоод байдгаас биш дэлхийн улс орнууд үүнийгээ хэдийнээ  шийдчихээд одоо өөр өөр зүйлд ашигладаг болчихсон байна, цаана чинь. Манай гаригийн хамгийн гайхалтай таван цахилгаан шатыг танилцуулж байна.

1.    Лондонгийн “Engine”  компани нэгэн цахилгаан шатыг өөрийн сурталчилгаандаа ашиглаж ханаар нь 1300 печень наасан байна. Тэд Грейт-Портленд-стрит дэх албан байрныхаа цахилгаан шатанд  английн апельсины жигнэмэгэн хавчуургатай алдарт “Жаффа-Кейкс” печениэ наажээ. Аль нэг давхар луу гарах гэж явах замдаа амтлаад үзэж болох нь ээ.



2.    Филадельфийн төв дэх нэгэн барилгын энэ цахилгаан шатанд яваа хүн бол тансаг зочны өрөөнд орж ирсэн шиг л санагдана. Энд сандал л байхгүйгээс биш камин зуух, хананд нь лааны суурь, бас  уран зураг бий.



3.    Гудамжинд явж байгаад юу юугүй бие засмаар болох тохиолдол алийг тэр гэхэв. Тэгвэл та ийм цахилгаан шатанд ороод 15 давхар хүртэл зорч л доо. Ердөө л ариун цэврийн өрөө тэр чигээрээ.



4.    Шведийн “Скайвью” тоглоомын төв сүүлийн жилүүдэд хамгийн сонин төсөл хэрэгжүүлж байгаагийн нэг нь бөмбөрцгийн гадна талаар дээш өгсч орой дээр нь гардаг усны дусал шиг тунгалаг цахилгаан шат. Шатаар өгсч явахдаа л Стокгольм хот, орчин тойрноо харсан шигээ явах юм уу даа.



5.    Германы “Аквадом” фирм цилиндр хэлбэрийн, 25 метр өндөр, аквариуман  цахилгаан шатыг санал болгож байна. Берлиний Radisson Blu зочид буудалд байрлуулсан энэ шат 12,8 сая еврогоор үнэлэгдэж байна. 11 метр диаметртэй энэ аквариумын голоор дээш доош явахдаа 900 мянган литр далайн усанд байгаа 56 төрлийн 2600 гаруй загас, далайн амьтдыг ажигласан шигээ нүдээ баясааж сэтгэлээ сэргээн зорчих нь дээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан