Дархан аймгийн хэмжээнд 131,598 толгой малд шүлхий өвчний вакцинжуулалт хийгдэнэ
Долоодугаар сарын 1-нээс 18 нас хүрээгүй хүүхэд мопед, скүтер, суррон унахгүй
Нөөцийн махны өргөтгөсөн худалдааны цэгүүд энэ сарын 30-ныг дуустал зохион байгуулна
“Дүүжин замын тээвэр” төслийн хоёрдугаар шугамыг хэрэгжүүлэх асуудлаар Франц Улсын ПОМА группийн төлөөлөгчидтэй уулзлаа
Г.Жаргалсайхан: “Хүрээ цам-Даншиг наадам 2026” өв соёлыг түгээн дэлгэрүүлэх, жуулчдыг татах, аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээг нэмэгдүүлэх зорилготой
"Шүлхий дэгдсэн тул Хүрээ цам-Даншиг наамдаар хурдан морь уралдуулахгүй"
Энхийг сахиулах ажиллагаанд 23 алба хаагч бие даасан цагдаагаар үүрэг гүйцэтгэх эрх авчээ
Төрийн жинхэнэ албаны ерөнхий шалгалтын бүртгэлтэй холбоотой асуудлаар хамтарсан уулзалт боллоо
Гамшгийн эрсдэлийг бууруулах, гамшгийн удирдлагын чадавхыг бэхжүүлэх чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлнэ
Гал унтраах техник спортын улсын аварга шалгаруулах тэмцээн эхэллээ

"Баавгай болохсон" киног парламентын танхимд үзүүлье
Яагаад ч юм хүүхэд байхад өвлийн улирал их хүйтэн, хатуу санагддаг байв. Хоолой хорсгом түүхий нүүрсний утаан дунд хав харанхуй гудамжаар сургууль руугаа алхана. Хичээлээ тараад усны тэрэг дээр усаа бас нүүрсээ зөөнө. Хүчтэй салхинд хашаа нурж, гэрийн өрх хийсэхэд дулаан хөнжлөө давхарлана салхи зогсохыг хүлээнэ. Өнөөдөр ч Улаанбаатарын гэр хороололд байдаг дүр зураг. Бодит байдал нэг их дээрдэж, өөрчлөгдөөгүй.
Соёл урлаг

"Movie Swing" тоглолт энэ сарын 13-нд болно
"Баянмонгол" чуулгын үзэгч, сонсогчдын хамгийн ихээр хүсэн хүлээдэг "Movie Swing" тоглолт энэ сарын 13-нд болох гэж байна. "Movie Swing" тоглолтоор Оскарын шагналт болон дэлхийн шилдэг киноны хөгжмүүд эгшиглэх юм. Тоглолтод Төрийн соёрхолт “Баянмонгол” чуулга, удирдаач С.Саруул-Од, дуучин Б.Дэлгэрбаяр, Б.Одмандах, Б.Номин нар оролцоно. Тоглолт 2024 оны нэгдүгээр сарын 13-ны бямба гарагт 18.00 цагаас Улсын филармонийн концертын танхимд болно.
Соёл урлаг

"Монгол Улсын түүх (XX-XXI зуун)" таван боть бүтээл мэндэллээ
Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны баярын өдөр буюу 2023 оны арванхоёрдугаар сарын 29 энэ баасан гарагт тохиож буй. Эл өдөр 12.00 цагт "Монгол Улсын түүх (XX-XXI зуун)" таван боть бүтээлийн нээлтийн ёслол Монгол Улсын Үндэсний номын сангийн Уншлагын их танхимд болно.
Соёл урлаг

“Эргэж ирэхгүй намар” “Хархорум” олон улсын кино наадмын шилдгээр шалгарлаа
Монголын Үндэсний Кино урлагийн зөвлөл, Кино гүүр хөгжлийн холбоо НҮТББ нар хамтран “Хархорум” олон улсын кино наадмыг арванхоёрдугаар сарын 7-12-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулж өндөрлөлөө.
Соёл урлаг

УДБЭТ "Щелкунчик" балетыг дөрвөн удаа толилуулна
Арванхоёрдугаар сард хүн бүрийн хүсэн хүлээдэг, үзэх дуртай балетуудын нэг П.И.Чайковскийн "Щелкунчик" балет юм. Анх 1892 оны арванхоёрдугаар сарын 18-нд Петербургийн Мариинский театрт үзэгчдийн хүртээл болж байсан бөгөөд манай тайзнаа 1982 онд тавигджээ.
Соёл урлаг

Сүхбаатар аймгаас "Болор цом"-ын эзэн тодорлоо
"Болор цом-41" яруу найргийн наадамд МЗЭ-ийн гишүүн, Г.Сэр-Одын нэрэмжит шагналт, Сүхбаатар аймгийн Дарьганга сумын харьяат яруу найрагч Сайнжаргалын Начин түрүүлж, тэргүүн цом өргөлөө. Шилдэг 21 яруу найрагч өрсөлдөх "Болор цом-41" наадам өчигдөр /2023.11.26/17.00 цагаас Соёлын төв өргөөнд болов.
Соёл урлаг

Морин хуурын чуулга “Монголын сайхан орон” тоглолтоо нөгөөдөр Шанхай хотноо тоглоно
Анхдугаар үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны түүхэн ойн өдрийг тохиолдуулан Чингис хаан одонт, Монгол Улсын Соёлын элч Морин хуурын чуулга “Монголын сайхан орон” тоглолтоо 2023 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Шанхай хотын Ягуар симфони оркестрын их танхимд толилуулах гэж байна.
Соёл урлаг

Тал нутаг, цэнхэр тэнгэрээр "тайз" хийсэн Морин хуурын чуулга
Их Эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр буюу Монгол бахархлын өдөр /2023.11.14/ тохиож байна. Жил бүр уламжлалын дагуу Төрийн дээд, тэргүүн зэргийн “Чингис” хаан одонг гардуулдаг. Өнгөрсөн 2005 оноос "Чингис хаан” одонг олгож эхэлсэн бөгөөд 2007, 2008, 2018 онд олгоогүй, алгасч байжээ. Энэ жилийн тухайд "Чингис хаан” одонг Улсын филармонийн дэргэдэх Морин хуурын чуулгад хүртээнэ гэдгийг Ерөнхийлөгчийн Тамгын газраас мэдээлсэн юм.
Соёл урлаг

"Трио" кино 19 дэх шагналаа хүлээн авчээ
Жүжигчин Д.Баттөмөрийн найруулсан "Трио" уран сайхны кино АНУ-д зохион байгуулж байгаа "Free Speech Film" олон улсын кино наадмаас 19 дэх навчаа хүлээн авчээ. Наадамд долоон тивийн 48 орны хүний эрхийн чиглэлээр хийсэн кино бүтээлүүдтэй өрсөлдөж шилдэг зургаан киноны нэгээр шалгарсан байна.
Соёл урлаг

KHARKHORUM фестиваль 11-р сарын 3-4-нд болно
Kharkhorum Visual art & Music festival ирэх сарын 3,4-ний өдрүүдэд AIC Steppe Arena - Мөсөн Өргөөд SPIRITS сэдвийн дор болно. Уг фестивалийг олон хүн электроник хөгжмийг визуал дүрслэлтэй хослуулан хөгжим сонирхогч залууст шинэлэг, содон зүйлс үзүүлэхээр зорьж буй гэдгээр нь мэддэг. Kharkhorum нь жилд хоёр удаа зохиогддог бөгөөд энэ удаад хоёр дахь жилдээ гурав дахь удаагаа болох гэж байгаа нь энэ юм.
Соёл урлаг

Л.ГАЛМАНДАХ САНТАЙ ХАМТРАН “Л.ГАЛМАНДАХ 70” ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Монголын Хөгжмийн зохиолчдын эвлэлийн шагналт хөгжмийн зохиолч, Монгол Улсын Гавьяат багш Лувсанцэрэнгийн Галмандахын 70 насны ойн хүрээнд түүний амьдрал, уран бүтээл, хөгжмийн урлагт оруулсан хувь нэмрийг олон нийтэд сурталчилан таниулах, Монголын хүүхдийн дууны судалгааг гүнзгийрүүлэх, хөгжмийн багш нар болон залуу судлаачдын судалгааны ур чадварыг дэмжих зорилгоор нийслэлийн Боловсролын газар, Л.Галмандах сантай хамтран “Л.ГАЛМАНДАХ 70” эрдэм шинжилгээний хурлыг зохион байгууллаа.
Соёл урлаг

































