Иван Ярыгиний нэрэмжит олон улсын тэмцээнээс Б.Мөнх-Эрдэнэ АЛТАН МЕДАЛЬ хүртлээ
Нийслэлийн сургуулиудын 1-5 дугаар ангийн сурагчид “Сүүн дархлаа” хөтөлбөрт хамрагдаж эхэллээ
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын талуудын 17 дугаар бага хурлын түр байгууламжийн бэлтгэл ажлын талаар санал солилцлоо
“Улаанбаатар метро” төсөл хэрэгжсэнээр өдөрт 3 тэрбум гаруй төгрөгтэй тэнцэхүйц тээврийн зардлыг бууруулна
Сар шинийн бэлтгэлээ нэг дороос бүрэн базаах боломж
Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх дэд хорооны III уулзалт боллоо
Гарал үүсэл тодорхойгүй 10.558 литр архи, согтууруулах ундаа хурааж, устгалд оруулжээ
Голомт банк “Ногоон арилжааны банкны эвсэл”-д нэгдлээ
Баасан гарагт цахилгаан хязгаарлах хуваарь
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн

Академич С.Нарангэрэлийн Монголчуудын ёс суртахууны цагаан толгой бүтээл төрийн шагнал хүртэнэ
Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны хаярьяа Боловсролын хүрээлэн МУИС-ын Эмерит профессор, Академич С.Нарангэрэлийн 2015 онд нийтийн хүртээл болгосон “Монголчуудын ёс суртахууны цагаан толгой” бүтээлийг энэ оны төрийн шагналд дэвшүүлэхээр болжээ.
Соёл урлаг

“Чингис хааны өв, соёл” боть 1, 2, 3 цуврал бүтээлийн нээлт өнөөдөр боллоо
Чингис хааны өв, соёлын хүрээлэнгээс эрхлэн гаргасан “Чингис хааны өв, соёл” боть 1,2,3 цуврал бүтээлийн нээлт “Монголын нууц товчоон” ном хэвлэлийн үзэсгэлэн Bluemon “Norphei art” үзэсгэлэнгийн танхимд өнөөдөр боллоо.
Соёл урлаг

ЦДБЭЧ-ынхан Ардын хувьсгалын түүхт 100 жилийн ойд зориулж бэлэг барилаа
Алдарт "Жаран хар, арван цагаан"-ны үргэлжлэл Цэргийн дуу бүжгийн Эрдмийн чуулгын найрал дуучид маань Монгол улсынхаа "Тусгаар тогтнол"-ыг тунхаглан дуулж, эх оронч үзлийг түгээн дэлгэрүүлэх нэгэн сайхан үйлийн хүндэт оролцогчид боллоо.
Соёл урлаг

"БИЧИГ СОЁЛ-2021” УРАН БИЧЛЭГИЙН ШИЛДЭГ БҮТЭЭЛҮҮД ТОДОРЛОО
Бичиг соёл” уран бүтээлийн үзэсгэлэн энэ жил цахим хэлбэрээр зохион байгуулагдсан билээ. Олон нийтэд монгол бичгийг сурталчлан таниулж, монгол оюуны дархлаа, монгол оюуны ундаргыг бэхжүүлэхэд хувь нэмрээ оруулж буй энэ үзэсгэлэн сүүлийн жилүүдэд олон улсынх болж өргөжин тэлж буй.
Соёл урлаг

ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисс Монгол гарваль өв соёлын хүрээлэнтэй Санамж бичиг байгууллаа
ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисс соёлын биет бус өвийн судалгаа, сурталчилгаа, сургалтын чиглэлээр хамтран ажиллахаар өчигдөр Монгол гарваль өв соёлын хүрээлэн ТББ-тай Хамтын ажиллагааны харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа.
Соёл урлаг

«Орос зохиолчдын бүтээл Монголын тайзнаа» гэрэл зургийн үзэсгэлэн нээлтээ хийлээ
Ардын хувьсгалын 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх, Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг тохиолдуулан Соёлын яам санаачлан «Орос зохиолчдын бүтээл Монголын тайзнаа» сэдэвт гэрэл зургийн үзэсгэлэн Улаанбаатар дахь Оросын шинжлэх ухаан, соёлын төвд нээлтээ хийлээ.
Соёл урлаг

Наадмаар дараалан 9 өдөр амарна
Хөдөлмөрийн тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.3 дахь хэсэгт “Нийтээр амрах баярын өдөр, долоо хоног бүрийн амралтын өдөр ойрхон тохиосон тохиолдолд долоо хоногийн ажил, амралтын өдрийг Засгийн газрын шийдвэрээр зохицуулж болно” гэж заасан. Үүний дагуу өнөөдрийн Засгийн газрын хурлаар 2021 оны 7 дугаар сарын 16-ны Баасан гарагийн ажлын өдрийг 7 сарын 24-ний Бямба гарагийн амралтын өдөрт шилжүүлэхээр болов.
Соёл урлаг

Үндэсний их баяр наадмыг Хүй долоон худагт үзэгчгүй зохион байгуулна
Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах комиссоос өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ. Тус хуралд Соёлын яамны дэд сайд М.Батбаяр, Үндэсний урлагийн их театрын Ерөнхий захирал, Соёлын гавьяат зүтгэлтэн Г.Цоггэрэл болон НЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга И.Баатархүү нар оролцов.
Соёл урлаг

Ялагчдын цуваа фестиваль Монголд 6 дахь удаагаа болно
Монголын Моно жүжгийн төв нь 2015 оноос эхлэн Нийслэлийн Соёл, урлагийн газар, Соёлын Яамны ивээл дор Улсын Драмын Эрдмийн Театр, Соёл Урлагийн Их Сургууль, Хүүхэлдэйн театр, 49-р гудамж театртай хамтран монголын драмын урлагийг дэлхий дахинд сурталчлах, залуу уран бүтээлчдийн ур чадварыг хөгжүүлэх, олон улсын тайзнаа өрсөлдөх чадамжийг дээшлүүлэх зорилгоор “Ялагчдын цуваа-Улаанбаатар” олон улсын нэг хүний жүжгийн фестивалийг амжилттай зохион явуулж ирсэн. Тус төв нь жил бүр үндэсний ялагчийг тодруулж, тухайн жилд болох “Ялагчдын цуваа” олон улсын фестивальд оролцож, эх орноо төлөөлөн олон улсын уран бүтээлчидтэй өрсөлдөх боломжийг олгодог уламжлалтай.
Соёл урлаг

“Хотын соёл” аян өнөөдрөөс эхэлж байна
Нийслэлийн нийгмийн салбарын удирдах ажилтнууд цахимаар хуралдаж Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн зарим үүрэг, чиглэл өглөө. Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн Спорт хорооноос 294 фитнесс, 49 чийрэгжүүлэх төв, 63 усан сангийн үйл ажиллагаанд хяналт тавин ажиллажээ.
Соёл урлаг

Бүжигчин Б.Эрдэнэбаяр ОУ-ын өндөр зэрэглэлийн тэмцээнүүдэд оролцож бахдам амжилт гаргажээ
Үндэсний Урлагийн их театрын бүжигчин Б.Эрдэнэбаяр БНСУ-д зохион байгуулагдсан олон улсын өндөр зэрэглэлийн тэмцээнүүдэд оролцож Монголын үндэсний урлаг тэр дундаа бүжгийн урлагийн хөгжлийг гайхан бишрүүлж эх орныхоо нэрийг өндөрт гаргажээ.
Соёл урлаг

“Мөрөөдлийн хот” хүүхдийн гар зургийн уралдаанд ирүүлсэн бүтээлд олон нийтээс санал авч байна
Хот байгуулалт, хөгжлийн газар болон Spatial planning podcast-ын хамт олон хамтран хотын ирээдүйн эзэд болсон хүүхэд, багачуудын мөрөөдлийн хотын төсөөлөл, тэдний үзэл бодлоо чөлөөтэй, бүтээлч байдлаар илэрхийлэхэд урам өгөх зорилгоор “МӨРӨӨДЛИЙН ХОТ” хүүхдийн гар зургийн уралдааныг зохион байгуулсан. Ингэхдээ 6-7 нас, 8-9 нас, 10-12 насны ангиллаар 2021 оны тавдугаар сарын 5-18-ний хооронд бүтээлийг хүлээн авсан юм.
Соёл урлаг
































