Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг баталлаа
ЖЕНДЭРТ СУУРИЛСАН ХҮЧИРХИЙЛЭЛТЭЙ ТЭМЦЭХ 16 ХОНОГИЙН АЯНЫ ХҮРЭЭНД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Гэр бүлийн тухай болон Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлж, УИХ-ын гишүүн Н.Наранбаатарыг ТБХ-ны даргаар сонгов
Бага ангийнхны өнөөдрийн хичээлийн цахим хичээлийн холбоос
Нийслэлийн 182 сургуульд ариутгал халдваргүйжүүлэлт хийж эхэллээ
Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн их засварын ажил дууслаа
Гэр бүлийн хууль тогтоомжийг боловсронгуй болгоно
Баянгол дүүрэг хот нийтийн аж ахуйн 24 автомашин, техникээр парк шинэчлэл хийлээ
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 10 хэм хүйтэн
Монгол Улсын Ерөнхийлөгчид Гэгээн Ширээт Улсын Төрийн хэрэг эрхлэх газрын дарга бараалхлаа
Эрүүгийн гэмт хэргийн шинжтэй 6 хэргийг экологийн цагдаагийн албанд шилжүүллээ
Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаалаар тухайн жилийн аравдугаар сарын 20-ны өдрөөс хуш модны самрыг үйлдвэрлэлийн болон ахуйн зориулалтаар зөвшөөрсөн газраас холбогдох зөвшөөрлийн дагуу бэлтгэх боломжтой байдаг.
Экологи

Хар-Ус нуур орчмын улсын тусгай хамгаалалттай газар ЮНЕСКО-ийн Хүн ба шим мандлын нөөц газрын сүлжээнд бүртгэгдсэн батламж авав
Монгол Улс нь Хар-Ус нуурын байгалийн цогцолборт газрыг ЮНЕСКО-ийн Шим мандлын нөөц газруудын дэлхийн сүлжээнд 2024 онд амжилттай бүртгүүлсэн билээ.Үүнтэй холбогдуулан ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисс, БОУАӨЯ, ЮНЕСКО-ийн Бээжин дэх төлөөлөгчийн газар, “Де Нэйче Консерванси” ТББ-ын Монгол дахь төлөөлөгчийн газар, Дэлхийн байгаль хамгаалах Сангийн Монгол дахь хөтөлбөрийн газар, АХБ-ны санхүүжилттэй L3787/3788-MON“ төсөл болон Онон-Балжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа хамтран 2024 оны 9 дүгээр сарын 02-05-ны өдрүүдэд “ЮНЕСКО-д бүртгэлтэй газруудад тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх нь” сэдэвт сургалт, хэлэлцүүлгийг Хэнтий аймгийн Дадал суманд байрлах Онон-Балжийн байгалийн цогцолборт газар (БЦГ)-ын хамгаалалтын захиргаанд амжилттай зохион байгууллаа.
Экологи

“Ус хангамж, ариутгах татуургын үйлчилгээ үзүүлэгч байгууллагуудын хэрэглэгчдэд үзүүлэх үйлчилгээг сайжруулах төсөл”-ийг хэрэгжүүлж эхэллээ
Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч Л.Хосбаяр АНУ-ын Мянганы сорилтын корпорацын Салбарын үйл ажиллагаа хариуцсан захирал Кевин Митчелл тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзлаа. Уулзалтаар талууд “Ус хангамж, ариутгах татуургын үйлчилгээ үзүүлэгч байгууллагуудын хэрэглэгчдэд үзүүлэх үйлчилгээг сайжруулах төсөл”-ийн хэрэгжилтийн талаар санал солилцсон юм.Уулзалтын эхэнд Нийслэлийн Засаг даргын орлогч Л.Хосбаяр “Улаанбаатар хотын нийт ус хангамжийг нэмэгдүүлэх хөтөлбөрийг 2026 он хүртэл хэрэгжүүлж байгаа.
Экологи

ЯПОН УЛСТАЙ ЦӨЛЖИЛТИЙН ЭСРЭГ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ЭРЧИМЖҮҮЛНЭ
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд М.Игавахараг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Элчин сайд М.Игавахара “Япон Улс өнгөрсөн хугацаанд Монгол Улстай бүхий л салбарт тэр дундаа байгаль, экологийн салбарт хамтран ажиллахад онцгой анхаарч ирсэн. Тухайлбал 1977 оноос эхлэн цаг уур, уур амьсгалын өөрчлөлт, усны нөөц, агаарын бохирдлыг бууруулахаас гадна олон чиглэлд нягт хамтын ажиллагааг үргэлжлүүлж байгаа тухай дурдав.
Экологи

Ирэх саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Цаг уурын байгууллагаас ирэх саруудын цаг агаарын ерөнхий төлөвийг гаргасан байна. Аравдугаар сард нутгийн баруун хойд хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн, зүүн өмнөд хэсгээр олон жилийн дунджаас ахиу хур тунадас орох төлөвтэй байна. Харин арваннэгдүгээр сард агаарын температур нийт нутгаар олон жилийн дунджаас дулаан, хур тунадас олон жилийн дунджийн орчим, арванхоёрдугаар сард агаарын температур, хур тунадас нийт нутгаар олон жилийн ийн орчим байх төлөвтэй байна.
Экологи

Улаанбаатарт өдөртөө 21 хэм дулаан
024 оны есдүгээр сарын 03-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлшинэ. Төвийн аймгуудын ихэнх нутаг, баруун аймгуудын нутгийн зүүн, говийн аймгуудын нутгийн өмнөд, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, уулаараа хур тунадас орно. Говь болон зүүн аймгуудын нутгааар баруун өмнөөс, бусад нутгаар баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, өдөртөө Алтайн салбар уулс болон говь, тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Монгол-Алтайн уулархаг нутгаар 11-16 хэм, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 17-22 хэм, говийн бүс нутгийн зүүн хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар 26-31 хэм, бусад нутгаар 21-26 хэм дулаан байна.
Экологи

Нийслэлийн ногоон бүсээс болц гүйцээгүй самар түүхийг хориглоно
Хуш модны самрыг болц гүйцээгүй үед нь түүх, их хэмжээгээр зүй, зохисгүй бэлтгэх нь хортон шавжид нэрвэгдэх, ойн экосистемийн тэнцвэрт байдал алдагдуулахад хүргэж улмаар самраар хооллогч шувуу, мэрэгчид болон амьтдын хүнс тэжээлд сөргөөр нөлөөлөх, ургалтгүй болгох гол шалтгаануудыг үүсгэж байна.
Экологи

Он гарсаар 3338 удаагийн гамшиг, аюулт үзэгдэл, ослын дуудлагаар ажиллаж, 5287 хүний амь насыг авран хамгаалав
Он гарсаар улсын хэмжээнд эхний долоон сарын байдлаар 3338 удаагийн гамшиг, аюулт үзэгдэл, ослын дуудлага, мэдээлэл бүртгэгдлээ. Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, 5287 хүний амь нас, 208 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа.
Экологи

Зудын нийгэм, эдийн засгийн нөлөөллийн үнэлгээ хийх ажлын хэсэг орон нутагт ажиллаж байна
НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс уур амьсгалын гаралтай гамшгийн эрсдэлийг бууруулах, зудын гамшгийн даван туулах чадавхыг нэмэгдүүлэх урт хугацааны стратегийг тодорхойлох зорилгоор зудын нийгэм, эдийн засгийн нөлөөллийн үнэлгээ хийх ажлыг эхлүүлээд байна.
Экологи

Х.Оюунцэцэг: Байгаль орчин, амьтан, ургамлын тухай хууль зөрчвөл хохирлыг 2-5 дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр төлүүлж, хууль бус орлогыг хураан, торгох шийтгэл оногдуулдаг
Байгаль орчин, амьтан, ургамлын тухай хууль зөрчвөл хохирлыг 2-5 дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр төлүүлж, хууль бус орлогыг хураан, торгох шийтгэл оногдуулдаг.
Экологи


































