Нийслэлийн Ерөнхий архитектор Б.Батцолмон хот байгуулалтын чиглэлээр ШУТИС-тай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
Б.Пүрэвдагва: Нярайн эндэгдлийг бууруулж, эрүүл монгол иргэнийг өсгөх нь нийслэлийн бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг байна
"Хүрээ цам-Даншиг наадам 2026”-ын үеэр хоол үйлдвэрлэл, үйлчилгээний 170 гаруй цэг ажиллана
Бүгд найрамдах солонгос улстай худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
2026 оны Элсэлтийн шалгалт өнөөдөр эхэллээ
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 21 хэм дулаан
Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр “Хүрээ цам-Даншиг наадам 2026”-ын хөтөлбөрийг танилцуулж байна
3х3-ын цуврал тэмцээн Д.Сүхбаатарын талбайд өчигдөр эхэллээ
Боловсруулах үйлдвэрийн төслүүдийг эрчимжүүлэхээр БНХАУ-тай тохиролцов

Монгол-Германы ашигт малтмал, технологийн их сургууль
ХБНГУ-ын Канцлерын 2011 оны 10-р сард манай улсад хийсэн албан ёсны айлчлалын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, ХБНГУ-ын Канцлер Ангела Меркел нар Монгол-Германы ашигт малтмал, технологийн их сургуулийг (МГТИС) байгуулахаар харилцан тохиролцсоноор манай сургуулийн үндэс суурь тавигдсан билээ.
Боловсрол

Ц.Нандинбаатар: Хүүхдийн мөрөөдлийг өдөөгөөд өгвөл дараагийн Эйнштейн ч төрж болно
Тэртээ 33 жилийн өмнө Байконурын сансрын буудлаас ЗХУ-ын сансрын нисэгч Владимир Жанибековын хамтаар Монгол Улсын сансрын нисэгч Жүгдэрдэмидийн Гүррагчаа “Союз-39” хөлгөөр сансарт хөөрч “Салют-6” станцтай холбогдон долоон хоног 20 цаг 42 минутыг задгай сансарт өнгөрүүлж, дэлхийг 125 удаа тойрсон гэдэг.
Боловсрол

Ц.Няндаг: Ажилсаг, эвсэг байвал хүүхэд бүр хөгжинө
Шинэчлэлийн Засгийн газраас Боловсролын шинэчлэлийг бага боловсролоос эхэлж, хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх үндэсний хөтөлбөр боловсруулахаар лаборатор сургуулиудад туршилт хийсэн нь амжилттай болсон билээ. Тэгвэл энэ туршилтыг эхлүүлж, анхны төслийг гардан хэрэгжүүлж буй багийн зөвлөх, доктор, профессор Ц.Няндагтай ярилцлаа.
Боловсрол

Манай гаригийн хамгийн өндөр төлбөртэй 10 их сургууль
Хамгийн өндөр төлбөр авдаг гэдэгтэй хэн хүнгүй санал нийлэх биз. Тэгвэл дэлхийн хамгийн өндөр төлбөртэй ТОП-10 их сургууль АНУ-д байдаг. Гэхдээ Парис дахь Америкийн их сургууль, Швейцарийн Франклины коллеж, Лонднгийн эзэн хааны коллеж, Сингапурын Үндэсний их сургууль ч бас дутахгүй өндөр төлбөртэй. Эдгээр сургуулийн сургалтын төлбөр нь тэнд багшилдаг эрдэмтэн профессоруудын нэр хүндээс шууд хамаардаг гэж болно.
Боловсрол

БОЛОВСРОЛООР ТОГЛОЖ БОЛОХГҮЙ
Энэ жилийн элсэлтийн ерөнхий шалгалт ихээхэн хэл ам, хэрүүл маргаан дагуулан байж дууслаа. Нийт төгсөгчөөс монгол хэл, бичгийн шалгалт авч бусад шалгалтад оруулах эрх олгох тухай Засгийн газрын тогтоол гарч туршилт хэлбэрээр хэрэгжүүлсэн. Энэ ажил эцэг эх, сурагчдын зүгээс чамгүй шүүмжлэлд өртөөд байсан ч шалгалтын дүн мэдээнээс үзвэл нүдээ олсон шийд байсан хэмээн шалгалтыг гардан зохион байгуулсан Боловсролын үнэлгээний төвийн мэргэжилтнүүд дүгнэж байна.
Боловсрол

Б.ЗОРИГОО: ОЮУТНУУД СУРГАЛТЫН ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ АВАХ НЬ БАГАССАН
Орон даяар элсэлтийн ерөнхий шалгалт дуусч, ерөнхий боловсролын сургуулийг төгсөгчид хүссэн мэргэжлээрээ их дээд сургуульд элсэх мөч ойртсоор. Гэвч шинэхэн оюутнууд сургалтын төлбөр гэсэн асуудалтай хамгийн түрүүнд тулгардаг. Туршлагагүй шинэхэн оюутнууд төрийн сангийн зээлийг хэрхэн, яаж хөөцөлдөхөө мэдэхгүй явсаар хоцордог талтай тул энэ талаар БШУЯ-ны харьяа Сургалтын төрийн сангийн мэргэжилтэн Б.Зоригоогоос тодрууллаа.
Боловсрол

ХААИС-Д АВСАН ЭЕШ-Д БУДЛИАН ГАРААГҮЙ ГЭВ
Улс орон даяар элсэлтийн ерөнхий шалгалт өрнөж буй энэ үед ХААИС дахь ЭЕШ-ын байранд зөрчил гарсан тухай мэдээлэл өчигдөр манай редакцид ирсэн юм. ЭЕШ авч буй багш нар шалгалтаас 20 минутын өмнө цагдаа, тагнуулын байгууллага болон эцэг эх, шалгуулагчийн төлөөллийг байлцуулан шалгалтын материалын битүүмжлэлийг тайлах ёстой
Боловсрол

ТӨГСӨГЧИД ЭХНИЙ ШАЛГАЛТУУДДАА ХАЙНГА ХАНДАЖ БАЙНА
Орон даяар энэ сарын 14-нд элсэлтийн ерөнхий шалгалт Монгол хэл, бичгийн шалгалтаар эхэлсэн. Өчигдөр хими, орос, англи хэлний шалгалт болж өнгөрлөө. Үлдсэн хичээлийн шалгалтуудыг өнөөдөр болон ирэх пүрэв гарагт авна. Өдрийн сурвалжлагаа орон даяар өрнөж буй элсэлтийн ерөнхий шалгалтаас бэлтгэлээ.
Боловсрол




































