Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг баталлаа
ЖЕНДЭРТ СУУРИЛСАН ХҮЧИРХИЙЛЭЛТЭЙ ТЭМЦЭХ 16 ХОНОГИЙН АЯНЫ ХҮРЭЭНД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Гэр бүлийн тухай болон Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлж, УИХ-ын гишүүн Н.Наранбаатарыг ТБХ-ны даргаар сонгов
Бага ангийнхны өнөөдрийн хичээлийн цахим хичээлийн холбоос
Нийслэлийн 182 сургуульд ариутгал халдваргүйжүүлэлт хийж эхэллээ
Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн их засварын ажил дууслаа
Гэр бүлийн хууль тогтоомжийг боловсронгуй болгоно
Баянгол дүүрэг хот нийтийн аж ахуйн 24 автомашин, техникээр парк шинэчлэл хийлээ
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 10 хэм хүйтэн
Монгол Улсын Ерөнхийлөгчид Гэгээн Ширээт Улсын Төрийн хэрэг эрхлэх газрын дарга бараалхлаа

БОДЛОГЫН ИННОВАЦИ-2020 БИЧИЛ ТӨСЛИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЗАРЛАГДЛАА
Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Төрийн албаны зөвлөл хамтран Бодлогын инновацийг туршин нэвтрүүлэх бичил төслийн сонгон шалгаруулалтыг зохион байгуулж байна. Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтэй багууд хэрэгжүүлэх төслийн саналаа бэлтгэн, төслийн нэгжийн policyinnovationmn@gmail.com хаягаар 2020 оны 05 сарын 11-ний өдрөөс өмнө ирүүлнэ үү. Төслийн санал хүлээн авах хугацаа дуустал тодруулга асуултуудыг дээрх имэйлээр чөлөөтэй хүлээн авах болно.
Боловсрол

ТУРКИЙН СУРГУУЛИУД 5 ДУГААР САРЫН 31-НИЙ ӨДРИЙГ ХҮРТЭЛ ХААЛТТАЙ БАЙНА
Цар тахлын дэгдэлтийн эсрэг авч хэрэгжүүлж буй арга хэмжээний хүрээнд 5 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл зайн сургалтыг үргэлжлүүлэхээр болсон талаар тус улсын Боловсролын сайд Зия Селчук өнгөрсөн Лхагва гарагт мэдэгдэл хийжээ.
Боловсрол

ИСПАНИЙН СУРГУУЛИУД ТАНХИМЫН СУРГАЛТАА 9 ДҮГЭЭР САРААС ЭХЛҮҮЛНЭ
Өнгөрсөн Мягмар гарагт Испанийн эрх баригчид ард иргэддээ хөл хорионоос аажмаар гарах 4 үе шаттай төлөвлөгөөг танилцуулсан байна. Уг төлөвлөгөөний дагуу испаничууд энгийн амьдралдаа 6 дугаар сарын сүүлээр эргэн орохоор байна. Испанийн Засгийн газар 3 дугаар сарын дундуур хичээл, сургалтын үйл ажиллагааг зогсоож, 4 дүгээр сарын 26-ны өдрөөс 14 наснаас доош настай хүүхдүүдэд өглөөний 9 цагаас оройны 9 цагийн хооронд гэрийнхээ гадаа нэг километрийн тойрогт 1 цаг салхилах эрхийг олгожээ.
Боловсрол

ДЭЭД БОЛОВСРОЛЫН ЧИГ ХАНДЛАГА: ЦАР ТАХАЛ ЯМАР АСУУДЛЫГ ИЛ БОЛГОВ
Москвагийн “Сколково” Удирдлагын ухааны сургуулийн Боловсролын шинэчлэлийн төвийн судалгааны багийн ахлагч Дара Мельникийн нийтлэлийн хоёр дахь хэсгийг үүгээр толилуулж байна.
ТОМ ЭРХ МЭДЭЛ ИЛҮҮ ҮҮРЭГ, ХАРИУЦЛАГЫГ БИЙ БОЛГОДОГ
Боловсрол

Дани, Германы сурагчид хичээлдээ явж, Оросын төгсөх ангийн сурагчид видео хичээл үзнэ
Данийн Вант Улс даяар 11 нас хүртэлх хүүхдүүд цэцэрлэг, сургуульдаа 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс эргэн орсон байна. Тус улсын Ерөнхий сайд Метте Фредериксен сургуульдаа ирсэн хүүхдүүдийг угтан авчээ. Тэрээр хязгаарлалтыг бууруулах чиглэлээр улс төрийн түншүүдтэй хэлэлцэж байгаагаа тэмдэглээд зарим эцэг, эхчүүд хүүхдүүдээ гэртээ байлгахыг илүүд үзэж байгааг ойлгож байна гэжээ.
Боловсрол

ИХ, ДЭЭД СУРГУУЛИЙН БОСГО ОНООГ ТОГТООЛОО
Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 139 дүгээр тогтоолыг үндэслэн Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр “Их, дээд сургууль, коллежийн хичээл, сургалтын үйл ажиллагаанд зарим зохицуулалт хийх тухай” А/195 дугаар тушаал гаргасан. Энэхүү тушаалаар:
Боловсрол

Францын сургуулиуд 5 дугаар сарын 11-нээс үйл ажиллагаагаа сэргээнэ
Коронавируст цар тахлын улмаас Европ тивийн ихэнх орны сурагчид зайнаас суралцаад хэдэн долоо хоног болж байна. Гэвч хүүхэд бүрт гэртээ компьютер эсхүл интернет ашиглах боломж байхгүй. Зайны сургалт нь нийгмийн тэгш бус байдлыг улам хурцатгаж байгааг Европын хэвлэл мэдээллийн хэрэгсэл онцлон тэмдэглэжээ. Гэсэн хэдий ч зарим улс орнууд танхимын сургалтыг яаран сэргээх нь аюултай гэж сэрэмжлүүлж байна.
Боловсрол

MOODLE системийг нийслэлийн бүх ЕБС-д нэвтрүүлэх боломжийг судлах үүрэг өгчээ
Дэлхий даяар тархаад байгаа Ковид-19 вирусийн цар тахлын аюулаас болж сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаагаа зогсож, сурагчид зайнаас хичээллэж байгаа энэ үед бүх сурагчид сургалтад бүрэн хамрагдаж чадахгүй байна.
Боловсрол

ОХУ-ын их, дээд сургуулиудын хичээлийн шинэ жил 9 дүгээр сарын 1-ний өдөр эхэлнэ
Оросын Холбооны Улсын Дээд боловсрол, шинжлэх ухааны сайд ноён Фальков В.Н. олон нийтэд хандан өчигдөр хийсэн мэдэгдэлдээ “хичээлийн жилийг 9 дүгээр сарын 1-ний өдөр эхлүүлэх ба тухайн үеийн нөхцөл байдалдай уялдуулан сургалтын хэлбэрийг сонгох”-оо зарлалаа.
Боловсрол

ИХ, ДЭЭД СУРГУУЛИЙН ЭЛСЭЛТ, ТӨГСӨЛТИЙН АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭСЭН ТУШААЛ ГАРГАЛАА
Улсын Онцгой комиссын хурлын тэмдэглэл гарч, Засгийн газрын 139 дүгээр тогтоол батлагдаж, бүх шатны боловсролын байгууллага, сургалтын төвийн танхимын сургалтын үйл ажиллагааг 2020 оны 9 дүгээр сарын 1-ний өдрийг хүртэл зогсоосонтой холбогдуулан Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын “Их, дээд сургууль, коллежийн хичээл, сургалтын үйл ажиллагаанд зарим зохицуулалт хийх тухай” А/195 дугаар тушаалыг батлав. Тушаалаар ямар зохицуулалт хийсэн талаараа Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг өнөөдөр мэдээлэл хийлээ.
Боловсрол

Сургалтын төвүүдийг нээх асуудлыг холбогдох яамдуудтай ярилцаж байна гэв
Засгийн газраас өгсөн үүрэг чиглэлийн дагуу стандартын шаардлага хангасан амралтын газар, жуулчны баазууд, буудал, саун, фитнесс клубуудын үйл ажиллагааг нээсэн. Үүнтэй холбоотойгоор сургалтын төвүүдийн үйл ажиллагааг нээх талаар иргэдээс олон санал хүсэлт ирсэн аж.
Боловсрол

Дотоод хэргийн их сургууль сонсогчдоо аврах, эрэн хайх, гүний шумбалтын бассейнд бэлтгэнэ
Аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий төрийн тусгай албаны хүний нөөцийг бэлтгэдэг Дотоод хэргийн их сургууль дэргэдээ усан бассейн, аврах, эрэн хайх дасгал сургалт хийх гүний шумбалтын бассейн барьж, удахгүй ашиглалтад ороход бэлэн болжээ. Энэ талаар тус сургуулийн Сургалт эрхэлсэн дэд бөгөөд Сургалтын бодлого, төлөвлөлтийн газрын дарга, доктор /Ph.D/, цагдаагийн хурандаа Д.Эрдэнэбаатараас тодрууллаа.
Боловсрол

Оюутнууд сургуулийнхаа цахим сайт руу хурдны хязгааргүй хандах боломж бүрдлээ
Мобиком Корпораци ХХК нийгмийн хариуцлагын хүрээнд Covid19-ийн тархалтын үед хөл хорионд байгаа ЕБС-ийн сурагчид болон цэцэрлэгийн багачууддаа зориулан www.econtent.edu.mn цахим сайтын хичээлийг датагаараа үнэгүй ашиглах боломжийг бүрдүүлсэн бол энэ удаад оюутан залуустаа зориулан “University” дата багцаа гаргаад байна.
Боловсрол

ЭЕШ-ын шалгуулагчдын онлайн бүртгэл өнөөдөр дуусна
ЭЕШ-ын шалгуулагчдын онлайн бүртгэл www.eec.mn цахим хуудсаар, орон даяар, Улаанбаатар хотын цагаар 2020 оны 04 дүгээр сарын 15-ны 18:00 цагт буюу өнөөдөр дуусна. Бүртгэлийн хугацаа, цагийг сунгахгүй ба нэмэлт бүртгэл хийхгүй.
Бүртгүүлэхдээ дараах бичиг баримтыг бүрдүүлнэ. Үүнд:
Боловсрол

Ё.Баатарбилэг:Энэ жил монгол хэл, бичгийн шалгалтгүйгээр бүх хүүхэд ЭЕШ өгнө
Улсын Онгой Комиссын өнөөдөр (2020.04.14)-ийн хуралдаанаар, сургууль, цэцэрлэгийн танхимын сургалтыг есдүгээр сарын 1 хүртэл зогсоох шийдвэр гаргасан тухай Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг мэдээлэв.
Тэрбээр, танхимын хичээл, сургалт зогссон ч теле хичээл зургадугаар сарын 1 хүртэл үргэлжилнэ, ЕБС-ийн жилийн эцсийн дүнг хоёрдугаар улирлын дүнгээр тооцож анги дэвшүүлнэ. Хүүхдүүдийг улираах, дахин сургах асуудал гаргахгүй. Цэцэрлэг болон нэгдүгээр ангид орох сурагчдын бүртгэлийг наймдугаар сарын хоёрдугаар хагас хүртэл хойшлууллаа.
Боловсрол

Их, дээд, ЕБС, цэцэрлэгийн үйл ажиллагааг 09 дүгээр сарын 01 хүртэл зогсоолоо
Улсын онцгой комиссын 2020 оны 17 дугаар хурал болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэв.
БНХАУ-ын ӨМӨЗО-ны Эрээн хотод байгаа Монгол Улсын 50 иргэнийг эх орондоо татан авч ирэхээр болов. Эдгээр иргэдийн дийлэнх нь 18-45 насныхан бөгөөд 20 орчим нь бага насны хүүхдүүд, өндөр настан эзэлж байна.
Боловсрол




























