Улаанбаатар хотын төв магистраль 16 гол шугамыг тавдугаар сарын 15-наас засаж эхэлнэ
Торгох шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгож, 579 иргэний зөрчигдсөн эрхийг сэргээжээ
Монгол Улсын иргэдийг хил дамнуулан худалдаалсан хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ
ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР МОНГОЛ, ВЬЕТНАМ УЛСЫН САНСРЫН БААТРУУДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
“Ногоон ирээдүй” хөтөлбөрийн хүрээнд 2700 шинэ мэргэжилтэн бэлтгэнэ
Галт зэвсгийн тухай хуулийг боловсронгуй болгож, шинэчлэн найрууллаа
Б.Одбаяр: Туулын хурдны замын трасс болон багана тулгуурт өртөөгүй завсрын хэсгүүдэд бургас шилжүүлэхгүй
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Завхан аймагт ажиллаж байна
МОНГОЛ УЛСЫН СТРАТЕГИЙН АЧ ХОЛБОГДОЛ БҮХИЙ "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК
“Р.ЧОЙНОМ–90 ЖИЛ ТУСГАЙ ҮЗЭСГЭЛЭН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ

Сургууль, цэцэрлэгийн цогцолборын барилгуудыг хугацаанаас өмнө дуусгахыг үүрэг болгов
Зөвлөгөөний эхэнд нийслэлийн Цагдаагийн газрын хэв журмын хэлтсийн дарга, Цагдаагийн дэд хурандаа Ш.Батболд өнгөрсөн 14 хоногт хэрэгжүүлсэн ажлаа танилцуулав. Тэрбээр “Сүүлийн 14 хоногт гэмт хэрэг, зөрчил, зам тээврийн ослын шинжтэй 22 мянга 223 дуудлага, мэдээлэл хүлээн авсан нь өмнөх 14 хоногтой харьцуулахад 1199 нэгж буюу 5.7 хувиар өссөн. Гэмт хэргийн шинжтэй 622 үйлдэл бүртгэгдсэн нь 19.4 хувиар өссөн байна. Харин гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг 75 хувиар буурсан эерэг үзүүлэлттэй гарлаа. Үндэсний их баяр, амралтын өдрүүдэд Нийслэлийн нутаг дэвсгэрт гэмт хэрэг, зөрчил, зам тээврийн ослын шинжтэй нийт 9863 дуудлага, мэдээлэл хүлээн авсан нь өмнөх жилийн мөн үетэй харьцуулахад 1.3 хувиар буурсан үзүүлэлт. Мөн Хүй долоон худагт 32, Төв цэнгэлдэх хүрээлэн орчим 40, Сүхбаатарын талбайд 27, нийт 2-13 насны 99 хүүхэд төөрч ирснийг эцэг эх, асран хамгаалагч нарт хүлээлгэн өглөө" хэмээлээ.
Боловсрол

Цэцэрлэгийн цахим бүртгэл ирэх сарын 22-ны өдөр хүртэл явагдана
Нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгт шинээр элсэх хүүхдийн бүртгэлийг цахим хэлбэрээр зохион байгуулахаар болоод байгаа. Энэ талаар нийслэлийн Боловсролын газрын орлогч дарга Л.Дашдэмбэрэл, нийслэлийн Мэдээлэл, Технологийн газрын дарга О.Чинзориг нар өнөөдөр мэдээлэл өглөө.
Боловсрол

Чингэлтэй дүүрэгт сургууль, цэцэрлэгийн 10 барилга шинээр ашиглалтад орно
Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа тэргүүтэй албаныхан өнөөдөр Чингэлтэй дүүрэгт ажиллав. Улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар боловсролын салбарт хийгдэж буй бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж зарим асуудлуудыг газар дээр нь шийдвэрлэв.
Боловсрол
Дэлхийн залуустай хөл нийлүүлэн алхъя
Монгол Улсын хүн амын гуравны хоёрыг 35 хүртэлх насны залуус эзэлж байна. Өөрөөр хэлбэл бид харьцангуй залуу хүн амтай улсад тооцогддог. Залуус их байх нь тухайн улсын хөгжилд эерэг нөлөөтэй.Ажил хөдөлмөр эрхлэх, хийж бүтээх насны хүмүүс олон байх нь хөгжлийг хурдасгах хөшүүрэг нь болдог. Харин хөгжлийн хөтөч байхын тулд залууст чанартай мэдлэг боловсрол олгох нь чухал. Тэр дундаа санхүүгийн боловсрол.
Боловсрол

ЗАСГИЙН ГАЗРЫН ХҮНДЭТ ӨРГӨМЖЛӨЛӨӨР МАТЕМАТИКИЙН БАГШ ШАГНАГДЛАА
Тулгар төр байгуулагдсаны 2228 жил, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг угтан боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын салбарт үр бүтээлтэй ажилласан хүмүүст Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн одон медаль, мөн Монгол Улсын Засгийн газрын хүндэт өргөмжлөл хүртээлээ.
Боловсрол

ЕБС төгсөгчдөд боловсролын баримт бичгийг нь шууд хэвлэн олголоо
2018-2019 оны хичээлийн жилийн төгсгөлд суурь боловсролын 42’140 гэрчилгээ, бүрэн дунд боловсролын 17’222 үнэмлэхийг Боловсролын салбарын мэдээллийн системээс хэвлэн олголоо. Өөрөөр хэлбэл, өнгөрөгч хичээлийн жилээс эхлэн ерөнхий боловсролын сургуулийн 9, 12 дугаар ангийг төгсөгчдөд боловсролын баримт бичгийг сургууль дээр нь “Боловсролын салбарын мэдээллийн систем”-ээс шууд хэвлэн олгодог болсон.
Боловсрол

САЙДЫН ЗӨВЛӨЛ ХУРАЛДЛАА
Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын сайдын зөвлөл хуралдаж, боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын салбарыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан албан хаагчийг Монгол Улсын Засгийн газрын дээд шагнал болох Засгийн газрын “Хүндэт өргөмжлөл”-д нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцлээ.
Боловсрол

Магадлан итгэмжлэгдсэн дээд сургуулиудад гэрчилгээ гардууллаа
Боловсролын магадлан итгэмжлэлийн үндэсний зөвлөлийн Удирдах зөвлөл долдугаар сарын 3-нд хуралдаж, магадлан итгэмжлэлийн шаардлага хангасан дээд боловсролын 18 байгууллага, дээд боловсролын 38 хөтөлбөр, мэргэжлийн боловсролын сургалтын 12 байгууллага, мэргэжлийн боловсролын сургалтын 9 хөтөлбөрт магадлан итгэмжлэл олгохоор болсон.
Боловсрол

Их эзэн Чингис хааны музей байгуулна
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны харьяанд их эзэн Чингис хааны музей байгуулахаар шийдвэрлэв.
Үүнтэй холбогдуулан бусад музейд байгаа их хааны болон Монголын эзэнт гүрний түүхэнд холбогдох үзмэр, эд өлгийн зүйлийг музейн сан хөмрөгт шилжүүлэн, хувь хүнээс худалдаж авч, гадаад улсын музейд хадгалагдаж байгаа дурсгалуудын хуулбарыг байршуулахаар боллоо. Байгалийн түүхийн музейн одоогийн барилгыг буулгаж, тухайн газарт Чингис хааны музей барихад шаардагдах хөрөнгийг ирэх оны улсын төсөвт тусгах юм.
Боловсрол

2020 онд сургуулийн суудлын тоог 17140-өөр, цэцэрлэгийн хүчин чадлыг 3460-аар нэмэгдүүлнэ
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт нийслэлийн төрийн өмчийн 3 ээлжээр хичээллэж буй сургуулиудыг 2 ээлжид шилжүүлэх, төрийн өмчийн цэцэрлэггүй хороодыг цэцэрлэгтэй болгох зорилт тусгаж хэрэгжүүлэхээр батлагдсан.
Боловсрол

ШИНЭ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН ЗОРИЛТЫГ ХЭЛЭЛЦЭЖ БАЙНА
2018-2019 оны хичээлийн жилд тавьсан зорилтын хэрэгжилтээ дүгнэх, шинэ хичээлийн жилийн зорилтоо тодорхойлох уулзалт хэлэлцүүлэг болж байна. Тус арга хэмжээнд 21 аймаг, нийслэл, дүүргүүдийн Боловсролын газар, хэлтсийн дарга нар оролцож байгаа юм.
Боловсрол

Эрэлттэй мэргэжлээр 150 оюутныг Өвөрмонголд сургана
Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Өвөр Монголын Өөртөө Засах Орны Ардын Засгийн газартай байгуулах оюутан суралцуулах тухай хэлэлцээрт гарын үсэг зурах ёслолын үйл ажиллагаа боллоо.
Боловсрол

СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГИЙН ЗАСВАРЫГ 8 САРЫН 15 ГЭХЭД ДУУСГАХЫГ ҮҮРЭГ БОЛГОВ
Ирэх хичээлийн жил эхлэхэд гурван ээлжийн сургуульгүй болох, бүх хүүхдийг цэцэрлэгт хамруулсан байх Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн зорилтыг хэрэгжүүлэх үүднээс Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам боловсролын салбарын хөрөнгө оруулалтын ажлыг эрчимжүүлэхэд чиглэсэн тодорхой арга хэмжээнүүдийг авч байна.
Боловсрол

Монголын уламжлалт анагаах ухааны олон улсын эрдэм шинжилгээний хоёрдугаар их хурлын оролцогчдод илгээлт хүргүүллээ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Монголын уламжлалт анагаахын эрдэм ухааны хөгжлийн гурван цагийн хэлхээс” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хоёрдугаар их хурал өнөөдөр Төрийн ордонд болж байна.
Боловсрол

АРМЕНИ УЛСАД ОЮУТАН СУРАЛЦУУЛАХААР БОЛОВ
Монгол Улсын Их Хурлын гишүүн, Монгол-Арменийн парламентын бүлгийн дарга, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ёндонпэрэнлэйн Баатарбилэг 2019 оны зургадугаар сарын 13-ны өдөр Бүгд Найрамдах Армени Улсын Үндэсний Хурлын дэд дарга, Арменийн Үндэсний Хурал дахь Армени-Монголын парламентын бүлгийн дарга Микаел Мелкумян тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Боловсрол

Кино урлагийн талаар баримтлах бодлогын баримт бичигтэй болъё гэв
Монгол Улсын Засгийн газраас Соёл, урлагийн салбарын хөгжлийг эрчимжүүлэх, салбар хоорондын хамтын ажиллагааны хүрээнд салбарын эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, салбарын манлайллаар дамжуулан бүх нийтийг соён гэгээрүүлж, нийгэм, улс орны сайн сайханд эерэг нөлөө үзүүлэхэд онцгой анхааран ажиллаж байна.
Боловсрол

“ХӨГЖМИЙН БОЛОВСРОЛ ХҮҮХДИЙН ХӨГЖИЛД” СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ
Хүүхэд, өсвөр үеийнхний оюуны хэрэгцээ, хөгжлийг дэмжсэн хөтөлбөр, дугуйлан секц удирдан явуулах багшийг дэмжих, чадавхийг нэмэгдүүлэх, хөгжмийн боловсролын үйл ажиллагааг өргөжүүлэх зорилгоор хийгдэж буй АНУ-ын Хөгжмийн боловсролын мэргэжилтэн, доктор Жон Вайтнер /АНУ-ын Өмнөд Калифорни мужийн их сургуулийн Хөгжмийн боловсролын дэд профессор/-тай хамтарсан сургалтыг 2017 оноос эхлэн 3 дахь жилдээ Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар санаачлан зохион байгуулсан.
Боловсрол



























