Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг баталлаа
ЖЕНДЭРТ СУУРИЛСАН ХҮЧИРХИЙЛЭЛТЭЙ ТЭМЦЭХ 16 ХОНОГИЙН АЯНЫ ХҮРЭЭНД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Гэр бүлийн тухай болон Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлж, УИХ-ын гишүүн Н.Наранбаатарыг ТБХ-ны даргаар сонгов
Бага ангийнхны өнөөдрийн хичээлийн цахим хичээлийн холбоос
Нийслэлийн 182 сургуульд ариутгал халдваргүйжүүлэлт хийж эхэллээ
Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн их засварын ажил дууслаа
Гэр бүлийн хууль тогтоомжийг боловсронгуй болгоно
Баянгол дүүрэг хот нийтийн аж ахуйн 24 автомашин, техникээр парк шинэчлэл хийлээ
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 10 хэм хүйтэн
Монгол Улсын Ерөнхийлөгчид Гэгээн Ширээт Улсын Төрийн хэрэг эрхлэх газрын дарга бараалхлаа

Уран бодолтын аваргаар Б.Долгормаа тодорлоо
“Тусгаар тогтнол” Улсын математикийн зургадугаар уралдаан энэ сарын 9, 10-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдаж шилдгүүд тодорлоо. Үндэсний уралдаанд 16 аймаг, нийслэлээс 1890 сурагч оролцож, оюун ухаан мэдлэг чадвараа сорин уралдлаа. Энэ удаагийн олимпиадад Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын дэд сайд Г.Ганбаярын санаачлагаар “Уран бодолт” гэсэн шинэ төрөл нэмэгдэж “Олонлог” төв сургуулийн 12 дугаар ангийн сурагч Б.Долгормаа дээрх шагналын эзнээр тодорлоо.
Боловсрол

Казахстанд тэтгэлгээр сурах оюутны тоог нэмэгдүүлнэ
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг Бүгд Найрамдах Казахстан Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн Эрхт Элчин сайд ноён К.И.Кобландинг хүлээн авч уулзлсан байна. Уулзалтын үеэр Казахстан улсын Засгийн газрын зардлаар суралцагч оюутнуудын тоо жилд тав байгааг нэмэгдүүлэх талаар тохирлоо. энэ саналаа 2008 онд байгуулсан хэлэлцээрт нэмж тусгах юм.
Боловсрол

МУИС эзэмшлийн бүх газраа баталгаажуулж авлаа
МУИС-ийн хичээлийн бүх байр /1, 2, 3, 4, 5, 6/, Монгол-Япон төв, Номын сан, Оюутны 1, 2, 3, 4, 5-р байруудын газар эзэмших гэрээг шинээр хийж, улсын бүртгэлд бүртгүүлэн газрын гэрчилгээ бүртээ “Э” дугаар авлаа. МУИС-ийн хичээлийн болон оюутны байруудад хаяг, код авснаар гэрээгээ шинэчилсэн юм.
Боловсрол

Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны хүүхдүүд цэцэрлэгтэй боллоо
Өнөөдөр Баянзүрх дүүргийн 25 дугаар хороонд 255 дугаар цэцэрлэг үүд хаалгаа нээлээ. 100 хүүхдийн хүчин чадал бүхий тус цэцэрлэгийн байрны бүтээн босголтыг Улсын төсвийн 721,3 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар “Саруул цамхаг” ХХК-ний хамт олон хийж гүйцэтгэсэн бөгөөд 4 бүлэгт 142 хүүхэд, 24 багш ажиллагсадтайгаар үйл ажиллагаагаа эхлүүлж байна
Боловсрол

ЦЭЦЭРЛЭГҮҮДЭД ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙЖ БАЙНА
Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын даргын 02-01/96 тоот “Сургуулийн өмнөх боловсрол эзэмшүүлэх үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх” удирдамжийн дагуу төрийн болон төрийн бус өмчийн цэцэрлэгүүдэд Боловсролын хяналтын улсын байцаагч П.Батсайхан, Б.Болор, Э.Оюунтуяа нар төлөвлөгөөт хяналт шалгалт хийж байна
Боловсрол

“Хүүхэд хэрэглэгч” арга хэмжээний сургалт боллоо
Олон улсын хэрэглэгчийн өдрийн хүрээнд Монгол Улсын Шадар сайд, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын “Хүүхэд хэрэглэгч” өдрийг тэмдэглэх тухай 2018 оны 121/А/780 хамтарсан тушаалаар жил бүрийн 03 дугаар сарын 15-ны өдрийг “Хүүхэд хэрэглэгч” сэдвийн хүрээнд төрийн болон төрийн бус өмчийн ерөнхий боловсролын сургуулиудад тэмдэглэх үйл ажиллагааны чиглэл баталсан.
Боловсрол

Төслийн хугацааг нэг жилээр сунгах санамж бичигт гарын үсэг зурлаа
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан 2019 оны 3 дугаар сарын 02-08-ны өдрүүдэд Япон улсад айлчилж “Инженер, технологийн дээд боловсрол” 1000 инженер төслийн Япон дахь хэрэгжилттэй өөрийн биеэр танилцлаа. Айлчлалын үеэр төслийн хугацааг нэг жилээр сунган хэрэгжүүлэх санамж бичгийг Жайка ОУХАБ тай байгуулж хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурлаа. Ингэснээр нэмэлт санхүүжилт хийхгүйгээр дахин 120 оюутныг уг төсөлд хамруулан сургах боломж бүрдэж байгаа юм.
Боловсрол

Францын ЭСЯ, БСШУСЯ-ны хамтарсан санхүүжүүлттэй сургалтын тэтгэлэг зарлагдлаа
Монгол Улсын Боловсрол, Соёл, Шинжлэх ухаан, Спортын яам, Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Элчин Сайдын яам хамтран 2019-2020 оны хичээлийн жилд Франц Улсын их, дээд сургуульд хоёр орны Засгийн газар хоорондын хамтарсан тэтгэлгээр суралцуулах 10 оюутныг сонгон шалгаруулна.
Боловсрол

92 дугаар цэцэрлэгийг засах гэрээнд гарын үсэг зурав
Сонгинохайрхан дүүргийн 92 дугаар цэцэрлэгийг Япон улсын “Өвсний үндэс” хөтөлбөрийн санхүүжилтээр засах гэрээнд өнөөдөр гарын үсэг зурлаа. Ёслолын арга хэмжээнд нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва, нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Б.Батбямба, Япон улсаас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн Бүрэн эрхт Элчин сайд Масато Такаока нарын албаны хүмүүс оролцов.
Боловсрол

Монгол хэлбичгийн шалгалтын суудлын хуваарь гарчээ
Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 02 сарын 02-ны өдрийн 37 дугаар тогтоолын дагуу 2014 оноос эхлэн эх хэлний шалгалтыг тогтмол зохион байгуулж ирсэн билээ. Энэ жилийн Монгол хэлбичгийн шалгалт энэ сарын 23-нд зохион байгуулагдах юм. Харин өнөөдрөөс эхлэн Монгол хэлбичгийн шалгалтын суудлын хуваариа энэ сарын 23-ныг хүртэл www.eec.mn сайтад нэвтэрч хэвлэж авах аж.
Боловсрол

СУРАГЧДЫН АМРАЛТ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 6-НД ЭХЭЛНЭ
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын “Хичээлийн жилийн бүтцэд өөрчлөлт оруулах тухай“ тушаалын дагуу Нийслэлийн ЕБС-ийн сурагчдын гуравдугаар улирлын амралт дөрөвдүгээр сарын 6-14-нийг хүртэл үргэлжилнэ. Харин хөдөө орон нутгийн сургуулиуд гуравдугаар сарын 23-наас дөрөвдүгээр сарын 14-нийг дуустал гурван долоо хоног амарна.
Боловсрол

































