Иван Ярыгиний нэрэмжит олон улсын тэмцээнээс Б.Мөнх-Эрдэнэ АЛТАН МЕДАЛЬ хүртлээ
Нийслэлийн сургуулиудын 1-5 дугаар ангийн сурагчид “Сүүн дархлаа” хөтөлбөрт хамрагдаж эхэллээ
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын талуудын 17 дугаар бага хурлын түр байгууламжийн бэлтгэл ажлын талаар санал солилцлоо
“Улаанбаатар метро” төсөл хэрэгжсэнээр өдөрт 3 тэрбум гаруй төгрөгтэй тэнцэхүйц тээврийн зардлыг бууруулна
Сар шинийн бэлтгэлээ нэг дороос бүрэн базаах боломж
Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх дэд хорооны III уулзалт боллоо
Гарал үүсэл тодорхойгүй 10.558 литр архи, согтууруулах ундаа хурааж, устгалд оруулжээ
Голомт банк “Ногоон арилжааны банкны эвсэл”-д нэгдлээ
Баасан гарагт цахилгаан хязгаарлах хуваарь
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн

Монголчуудын эрхэмлэн дээдлэх үнэт зүйлийг тэмдэглэсэн “Эрдэнийн судар”-ыг дээдлэн залах тухай Ерөнхийлөгчийн зарлиг гарлаа
Монгол Улсын Үндсэн хуулийн Долоодугаар зүйлийн 1, Гучин дөрөвдүгээр зүйлийн 1, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус үндэслэн Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга “Эрдэнийн судар”-ыг дээдлэн залах тухай 149 дугаар зарлигийг 2020 оны арванхоёрдугаар сарын 22-ны өдөр гаргалаа.
Улс төр

Ерөнхийлөгчийн санаачилгаар АНЭУ-аас 450 хайрцаг бүхий эм, эмнэлгийн хэрэгсэл хандивлаж байна
Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгын санаачилгын хүрээнд Арабын Нэгдсэн Эмират Улс /АНЭУ/-аас коронавируст цар тахлын халдварын дэгдэлтийг хязгаарлах, тогтоон барих хариу арга хэмжээнд зориулан 450 хайрцаг бүхий, 48 тонн эм, эмнэлгийн хэрэгсэл, амны хаалт, хамгаалалтын хувцас, хэрэглэл хандивлаж байна.
Улс төр

Унгар Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Борбала Анна Обрушански Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
Унгар Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Борбала Анна Обрушански өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгад Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа.
Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьсантай нь холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Элчин сайд Борбала Анна Обрушанскиг хүлээн авч уулзав.
Улс төр

Ерөнхийлөгч Х.Баттулга Валютын зохицуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-аар даруй хэлэлцүүлэхийг хүслээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга УИХ-ын дарга Г.Занданшатарт албан бичиг хүргүүлж, 2018 онд УИХ-д өргөн мэдүүлсэн Валютын зохицуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-аар даруй хэлэлцүүлж, батлуулах тал дээр шуурхай арга хэмжээ авч ажиллахыг хүслээ.
Улс төр

Ерөнхийлөгч Х.Баттулга “COVID 19”-ын эсрэг вакцин гарсан даруйд дэмжлэг үзүүлэхийг ХБНГУ-ын Ерөнхийлөгчөөс хүслээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга коронавируст цар тахлын эсрэг вакцин нийлүүлэхэд дэмжлэг үзүүлэх асуудлаар Холбооны Бүгд Найрамдах Герман Улс (ХБНГУ)-ын Холбооны Ерөнхийлөгч Эрхэмсэг ноён Франк Валтер Штайнмайерт захидал илгээлээ.
Улс төр

НИЙСЛЭЛЧҮҮДДЭЭ БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ!
1639 онд одоогийн Өвөрхангай аймгийн Бүрд сумын нутаг Цагаан нуур буюу Ширээт нуур гэх газар Өндөр гэгээн Занабазарыг шашны тэргүүнээр өргөмжлөхдөө түүнд зориулан орд өргөөг байгуулсан нь өнөөгийн Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын үүсэл болсон гэж үздэг. Өргөө нь Монголын шарын шашин, Халх Монголын улстөрийн төв, гадаад, дотоодын худалдааны чухал зангилаа голомт байв.
Улс төр

Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж, цэргийн дээд цол хүртээлээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга зарлиг гаргаж, цэргийн дээд цол хүртээлээ.
Өнөөдөр тэмдэглэн өнгөрүүлж буй Монгол Улсад генерал цол бий болсны 76 жилийн ой, “Монгол генералын өдөр”-т зориулсан хүндэтгэлийн ажиллагааны үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу цэргийн дээд цолыг хүртээв.
Улс төр

Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол-Герман улсын Зэвсэгт хүчний хамтарсан сургалтын үйл ажиллагаатай танилцлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Халтмаагийн Баттулга өнөөдөр Монгол Улс-Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын /ХБНГУ/ Зэвсэгт хүчний хамтарсан Уулын явган цэргийн дунд шатны сургалтын үйл ажиллагаатай танилцлаа.
Улс төр

80 мянга гаруй малчны амьжиргаа, 7-10 сая мал эрсдэлд орох тооцоо гарчээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгын орон нутгийн иргэдтэй хийсэн уулзалтын үеэр ган болсон зарим аймгийн малчдын зүгээс малын ашиг шим, малчдын орлого эрс буурч, тарга тэвээрэг авч чадаагүй мал туувар даахгүй байгаа, цаашид өвөлжилт хүндэрвэл олон тооны мал хорогдох нөхцөл байдал тулгараад байгаа талаар хэлж, холбогдох газраас яаралтай арга хэмжээ авч өгөхийг хүсэж байгаагаа илэрхийлсэн.
Улс төр

Малчдад тулгарсан асуудлыг шийдвэрлэх талаар шуурхай уулзалт зарлалаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга 2020 оны 9-10 дугаар сард 21 аймагт ажиллаж, орон нутгийн иргэдтэй уулзаж, тэдний санал, хүсэлтийг сонссон.
Иргэдийн зүгээс давтамжтай хэлж байсан саналуудын нэг нь зуншлага муутай, ган болсон аймгуудад малын ашиг шим, малчдын орлого буурч, бэлчээрийн хомсдлоос үүдэн малчид хөрш болон бусад аймгуудын нутагт оторлон нүүж байгаатай холбоотой асуудал байсан юм.
Улс төр

Х.Баттулга: Аялал жуулчлалыг хөгжүүлэх гэж байгаа бол бодлогоо гаргаж, хөгжүүлсэн шиг хөгжүүлэх хэрэгтэй
Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга /2020.10.11/ Хөвсгөл аймагт ажиллаж, тус аймгийн иргэдтэй уулзав.
Уулзалтын үеэр зарим иргэний хэлсэн санал, хүсэлтийг онцлон хүргэж байна.
Хөвсгөл аймгийн иргэн Ням-Очир:
Улс төр

Х.Баттулга:Монголчууд ажил хийж чаддаггүй гэдэг яриа, ойлголтыг дуусгавар болгох ажлын эхлэлийг тавиад байна
Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга /2020.10.11/ Булган аймагт ажиллаж, орон нутгийн иргэдтэй уулзлаа.
Уулзалтын үеэр зарим иргэний хэлсэн санал, хүсэлтийг онцлон хүргэж байна.
Булган аймгийн Хялганат тосгоны оршин суугч Х.Батаа:
“…Олон малчны хүсэлтийн дагуу би танд нэг л зүйлийг хэлэх гэж ирлээ. Энэ их төвөгтэй асуудал. Гэхдээ төр зөв шийдэхгүй бол сүүлдээ ард түмэнд бүр их хүндрэл учруулж мэдэх хандлагатай, ийм асуудал байгаа юм. Юу вэ гэхээр, малчин, тариаланч хоёрын хооронд асар том зөрчил үүслээ.
Улс төр

Ерөнхийлөгч Х.Баттулга Төв аймгийн иргэдтэй уулзана
Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга аравдугаар сарын 9-ний өдөр буюу өнөөдөр Төв аймагт ажиллаж, тус аймгийн иргэдтэй уулзана.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн иргэдтэй хийх уулзалт Төв аймгийн “Монгол туургатан” театрт 16:00 цагаас болно.
Улс төр

Х.Баттулга: Ус бол манай орны суурь асуудал юм
Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга /2020.10.07/ Өмнөговь аймгийн иргэдтэй уулзлаа.
Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга уламжлал ёсоор Монгол орноо тойрч иргэд, хөдөлмөрчдийн санал, хүсэлтийг сонсохоор ирснээ дуулгаж, иргэдийн төлөөлөгчдийг уулзалтад идэвхтэй оролцохыг хүсэв. Ийнхүү уулзалт иргэдийн санал хүсэлтийг сонссоноор эхэллээ. Уулзалтын үеэр иргэдийн хэлсэн санал, хүсэлтийг тоймлон хүргэж байна.
Улс төр





























