Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Их хядлагын дүгнэлт Чойбалсан дараа нь аллага гардан явуулсан хүмүүсээ бүгдийг нь баривчлан хядаж эхлэв. Яаж ч бодоод энэ бол түүний өөрийнх нь зохиож бодсон махинаци биш. 1934-1938 онд СССР-т Сталины зохион байгуулсан их аллагын бурууг Ягода, Ежов нар үүрэн гарч, гажуудал хэлмэгдүүллийг засч буй байдал гарган Сталин өөрөө нэрээ цэвэрлэсэн шиг тэр л махинацийн монгол хувилбар гэхээс өөрөөр дүгнэлтгүй. Чойбалсан шалгалтаа сайн өгч үнэхээр өөрт нь үнэнч хүн гэдгээ харуулсан тул одоо монголчуудын дунд түүний нэрийг цэвэрлэж өргөх хэрэгтэй байлаа. Чойбалсанг аллагад буруутгалаа гэхэд Сталинд нөөцний өөр хүн байсангүй. Иймээс ч түүнийг ид аллагын үеэр өөр дээрээ дуудан зориуд хол хөндий байлгасан байж болох юм. Хоёрдугаарт Сталин хэтэрхий олон гэрчтэй байх хүсэлгүй, энэ бол түүний яс махны зөн совин. Иймээс хойно аллагыг гардсан НКВД-гийнхнийг хар хэргийн гэрч болохынх нь хувьд бүрэн цэвэрлэсэн лүгээ адил Монголд ч ингэж хандахаас өөр аргагүй. Иймээс юун түрүүн харж ханддаг хүмүүсээ яаралтай солив. Улс төр
Хамгийн их уншсан