УИХ-ын гишүүн Н.Алтанхуягт холбогдох Хөгжлийн банкны хэргийг цагаатгасан шийдвэрийг хүчингүй болгов
Зэвсэгт хүчний алба хаагчдын нийгмийн баталгааг сайжруулах зарим асуудлыг шийдвэрлэхээр болов
THE DEADLINE FOR THE SELECTION PROCESS FOR INVESTMENT AND COOPERATION IN THE BORTEEG SECTION OF THE TAVAN TOLGOI DEPOSIT HAS BEEN EXTENDED BY 10 DAYS
ТАВАНТОЛГОЙН НҮҮРСНИЙ ОРДЫН БОРТЭЭГИЙН ХЭСЭГТ ХӨРӨНГӨ ОРУУЛЖ, ХАМТРАН АЖИЛЛАХ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ХУГАЦААГ 10 ХОНОГООР СУНГАВ
ISO 30400 ХҮНИЙ НӨӨЦИЙН БАГЦ СТАНДАРТЫН АНХДАГЧ БАТАЛГААЖУУЛАЛТЫН ХӨНДЛӨНГИЙН АУДИТ ЭХЭЛЛЭЭ
Нийслэлээс 2026 онд 52 км авто замыг шинээр барина
Тариалангийн индексжүүлсэн даатгалын тухай асуудлаар хэлэлцүүлэг зохион байгуулав
“Парламентын боловсрол” хөтөлбөрт оролцогчдын санал солилцох уулзалт, хэлэлцүүлэг боллоо
Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ж.Батмөнх агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ
Зургаан сум шар усны үерт өртөх маш их эрсдэлтэй байна

“5Ш” тоглоом биш байжээ
“5Ш” ажиллагааны тухай анх 2023 оны хоёрдугаар сарын 8-нд сонссон доо, бүгдээрээ. Тэр өдөр Засгийн газрын ээлжит хуралдаан болж, 2023 оныг “Авлигатай тэмцэх жил” болгосныг зарласан. “Авлигатай тэмцэхэд бүх талын дэмжлэг үзүүлж ажиллахыг сайд, агентлагийн дарга нар, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болголоо” гэх мэдээлэл түгээсэн. Араас нь “Засгийн газар авлигатай тэмцэхэд манлайлж таван ажиллагааг хэрэгжүүлж ажиллана” гэв. Залгаад Авлигатай тэмцэх таван ажиллагаа буюу “5Ш”-ийг танилцуулсан байдаг. Тэр нь Шүгэл, Шүүр, Шувуу, Шилэн, Шилжүүлэн авах гэдэг нэртэй. Бүгдээрээ Ш үсгээр эхэлсэн “ажиллагаа” байв.
Улс төр

Д.Амарбаясгалан: Ирэх сонгуульд нэр цэвэр хүмүүсийг дэвшүүлнэ
Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан өнөөдөр /2023.05.24/ мэдээлэл хийх үеэрээ “Өнгөрсөн 2020 оны УИХ-ын сонгуулиар УИХ-ын гишүүн асан 23 хүнийг хууль бус асуудалд холбогдсон гэдгээр намын зүгээс хариуцлага тооцож, сонгуульд нэр дэвшүүлээгүй. Ирэх парламeнтад ч бас нэр цэвэр, ёс зүйтэй, иргэдийг төлөөлөх чадвартай хүмүүсийг нэр дэвшүүлнэ” гэж мэдэгдэв.
Улс төр

Багшийн хөгжлийг дэмжих цогц хөтөлбөр боловсруулж Засгийн газарт танилцуулахыг Ерөнхий сайд үүрэг болголоо
Боловсролын гүйцэтгэлийн үнэлгээний аргачлалыг чанаржуулах, залуу багш нарыг бодлогоор дэмжих, түрээсийн болон ипотекийн орон сууцанд хамруулах боломж бүрдүүлэх, багш бэлтгэх тогтолцоонд анхаарах, сурах бичгийн агуулга, уялдаа холбоог сайжруулах, эцэг эхийн хариуцлагыг нэмэгдүүлэх шаардлагатай байгааг багш нар хэлж байв.
Улс төр

Ерөнхий сайд багш нарын төлөөлөлтэй уулзлаа
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ даваа гараг бүрийн өглөө аль нэг салбарын төлөөлөлтэй уулзаж саналыг нь сонсож буй. Өнөөдөр Улаанбаатар хотын есөн дүүргийн цэцэрлэг, Ерөнхий боловсролын сургуулийн бага, дунд, ахлах ангийн багш нарын төлөөлөлтэй уулзлаа. Уулзалтад Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар нар оролцжээ. Тэд ерөнхий болон сургуулийн өмнөх боловсролын салбарын анхан шатанд тулгамдаж буй асуудал, шийдэл, багш нарын цалин, хөлс, тэтгэвэр, тэтгэмж, урамшуулал болон боловсролын цахим шилжилт, Боловсролын багц хуулийн төслийн талаар багш нартай ярилцаж, санал солилцсон байна.
Улс төр

“Устгагдсан, алга болсон материалыг ЭЦА-аас нягтлан шалгаж байна”
Боловсролын зээлийн сангийн мэдээлэл олон нийтийн анхаарлын төвд байна. Өнгөрөгч баасан гаригт БШУ-ны сайд Л.Энх-Амгалан тус зээлийн сантай холбоотой мэдээлэл хийсэн билээ. Үүнтэй холбогдуулж тус зээлийн сангаас зээл авсан улстөрчид, тэдний хамаарал бүхий хүмүүсийн зээлийн төлөлтийн мэдээлэл иргэдийн бухимдуулж буй. Энэ талаар Хууль зүйн сайд Х.Нямбаатар “Устгагдсан, алга болсон материалыг ЭЦА-аас ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна” гэж цахим хуудастаа бичжээ.
Улс төр






































