Хууль бусаар мод бэлтгэсэн гэмт хэргийг илрүүлж, шүүхэд шилжүүлжээ
УИХ-ын гишүүн Д.Амарбаясгаланд хилийн хориг тавьжээ
Гэмт хэрэг үйлдэж, оргон зайлсан 2 этгээдийг Казакстан улсаас баривчлан авчирлаа
Энэ жил 16 байршилд 19 км урт автозамын борооны ус зайлуулах шугам сүлжээ угсарна
Алба хаагчид 614 иргэний амь нас, 116.9 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалжээ
Оюутолгой төслийн менежментийн төлбөрийг бууруулах бүхий хэлэлцээг энэ сард багтаан эцэслэхээр ажиллаж байна
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 7 хэм хүйтэн
“Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд өрхийн үйлдвэрлэлийг бүх талаар дэмжинэ
Иргэдийг шийдвэр гаргахад цахим хэлбэрээр оролцох боломжийг бүрдүүлж байна

Иргэдийг “Тоёоко Инн” зочид буудалд тусгаарлана
Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц 10:47 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлаас хөөрсөн бөгөөд 19:00 цагт газардах хуваарьтай байна.
Тус онгоцоор 269 иргэн эх орондоо ирнэ. Үүнээс бага насны хүүхэдтэй гэр бүл-68, жирэмсэн-асран хамгаалагчтай-6, өндөр настан-29, хөгжлийн бэрхшээлтэй-1, эрүүл мэндийн шалтгаантай-30, бусад хүндэтгэн үзэх шалтгаантай-135 иргэн байна.
Улс төр

Энэ сарын 14-16-ныг дуустал согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг түр зогсоолоо
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан “Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийг хэрэгжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” А/1184 тоот захирамж гаргав.
Улс төр

Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд Япон улсын Гадаад хэргийн сайд бараалхав
Гадаад харилцааны сайд Н.Энхтайваны урилгаар Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байгаа Япон Улсын Гадаад хэргийн сайд Т.Мотэги 10 дугаар сарын 9-ний өдөр Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд бараалхав.
Уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Япон Улсын Гадаад хэргийн сайд Т.Мотэги манай улсад албан ёсны айлчлал хийж байгаад баяр хүргээд уг айлчлал нь Монгол, Японы Стратегийн түншлэл өндөр түвшинд хөгжиж байгаагийн илрэл болж байгааг тэмдэглэв.
Улс төр

ЯПОН УЛСЫН ГАДААД ХЭРГИЙН САЙД МОТЭГИ ТОШИМИЦҮ МОНГОЛ УЛСАД ХҮРЭЛЦЭН ИРЛЭЭ
Монгол Улсын Гадаад харилцааны сайд Н.Энхтайваны урилгаар Япон Улсын Гадаад хэргийн сайд Т.Мотэги энэ оны 10 дугаар сарын 9-ний өдөр манай улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ.
Айлчлалын хүрээнд Япон Улсын Гадаад хэргийн сайд Т.Мотэги Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарт бараалхаж, Гадаад харилцааны сайд Н.Энхтайвантай албан ёсны хэлэлцээ хийнэ. Япон Улсын Гадаад хэргийн сайдын энэ удаагийн айлчлал нь Монгол Улсад хийж буй бие даасан 5 дахь айлчлал болж байна.
Улс төр

У.ХҮРЭЛСҮХ:Улстөрийн талцлаа орхиж, эв нэгдэлтэй байхыг хичээнгүйлэн хүсэж байна
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх 2020 оны 10 дугаар сарын 08-ны пүрэв гаригт Говь-Алтай аймгийн Дэлгэрэх, Алтай сумдад албан томилолтоор ажиллалаа.
Баянхонгор аймгийн Байдрагийн гүүрнээс Говь-Алтай аймгийн Дэлгэрэх сум хүртэлх 126,7 км автозамын барилга угсралтыг дуусгаж ашиглалтад хүлээлгэж өгөх ёслолын ажиллагаанд оролцож, Алтай суманд иргэдтэй уулзаж, Засгийн газрын ирэх 4 жилийн үйл ажиллагааны хөтөлбөр болон нийгэм эдийн засгийн чиглэлээр баримталж буй бодлогоо танилцуулав. Монгол Улсын Засгийн газраас 4-12 жилийн хугацаанд шийдвэрлэвэл зохих тулгамдсан 8 салбар асуудлыг дараах байдлаар гаргаснаа Говь- Алтай аймгийн иргэдэд сонсголоо.
Улс төр

Ерөнхийлөгч Х.Баттулга Төв аймгийн иргэдтэй уулзана
Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга аравдугаар сарын 9-ний өдөр буюу өнөөдөр Төв аймагт ажиллаж, тус аймгийн иргэдтэй уулзана.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн иргэдтэй хийх уулзалт Төв аймгийн “Монгол туургатан” театрт 16:00 цагаас болно.
Улс төр

ЯПОНЫ ГАДААД ХЭРГИЙН САЙД МОТЭГИ ЕРӨНХИЙЛӨГЧ, ЕРӨНХИЙ САЙДАД БАРААЛХАНА
Япон Улсын Гадаад хэргийн сайд Т.Мотэги энэ сарын 9-10-ны өдрүүдэд Гадаад харилцааны сайд Н.Энхтайваны урилгаар Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр ирнэ. Айлчлалын үеэр Япон Улсын Гадаад хэргийн сайд Т.Мотэги Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарт бараалхаж, Гадаад харилцааны сайд Н.Энхтайвантай албан ёсны хэлэлцээ хийнэ.
Улс төр

Х.Баттулга: Ус бол манай орны суурь асуудал юм
Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга /2020.10.07/ Өмнөговь аймгийн иргэдтэй уулзлаа.
Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга уламжлал ёсоор Монгол орноо тойрч иргэд, хөдөлмөрчдийн санал, хүсэлтийг сонсохоор ирснээ дуулгаж, иргэдийн төлөөлөгчдийг уулзалтад идэвхтэй оролцохыг хүсэв. Ийнхүү уулзалт иргэдийн санал хүсэлтийг сонссоноор эхэллээ. Уулзалтын үеэр иргэдийн хэлсэн санал, хүсэлтийг тоймлон хүргэж байна.
Улс төр

Дарга царайчилж, ажлаа алддаг цаг ард үлдлээ...
-Авлига, хүнд суртал ч баяртай-
Монгол Улсын нийслэл Улаанбаатарт зоогийн газар ажиллуулдаг Тамир хэдэн өдөр ажлаараа харагдсангүй. Тэрбээр архи согтууруулах ундаагаар үйлчлэх эрхээ сунгуулж, караоке эрхлэх зөвшөөрөл авахын тулд төрийн байгууллагуудаар бичиг баримт хөөцөлдөж байгаа аж. Хэдийгээр сүүлийн жилүүдэд энэ төрлийн хүсэлтийг цахимаар хүлээн авдаг болсон ч холбогдох баримт бичгийг цуглуулахын тулд заавал гадагш гарч, үндсэн ажлаа орхихоос өөр аргагүй болсон нь энэ.
Улс төр

Ажлын хэсэг Орхон аймагт ажиллаж байна
Монгол Улсын Шадар сайдын зөвлөх Л.Саянаа, ОБЕГ-ын дэд дарга, УОК-ын Шуурхай штабын дарга, хурандаа Б.Ууганбаяр нараар ахлуусан “Ажлын хэсэг” Орхон аймагт ажиллаж байна.
Ажлын хэсэгт ЭМЯ, ОБЕГ, МХЕГ, ХӨСҮТ, ДЭМБ-ын Монгол Улс дахь суурин төлөөлөгчийн газрын холбогдох мэргэжилтнүүд багтаж “Коронавируст халдварын цар тахлын үеийн орон нутгийн штаб, шуурхай хариу арга хэмжээний багийг бэлтгэх” сэдэвт сургалтыг энэ сарын 08-09-ний өдрүүдэд зохион байгуулах юм.
Улс төр

Өнөөдөр Сөүлээс 264 иргэн эх орондоо ирнэ
Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөөдөр 10:42 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлаас хөөрлөө.
Тус нислэг 19:00 цагт Улаанбаатарт газардах хуваарьтай бөгөөд нийт 264 иргэн эх орондоо ирэх юм.
Улс төр

ЗГ: 2022 онд багтаан бүх сургууль, цэцэрлэгийн модон жорлонг хална
Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэр гаргалаа.
Ирэх онд аж ахуйн нэгжүүд шатахууны 30 хоногийн нөөц бүрдүүлнэ
2021 онд нэр бүхий 24 аж ахуйн нэгж 30 хоногийн буюу нийт 120 мянга 350 тонн түлш, шатахууны нөөц бүрдүүлнэ. Энэ онд 22 аж ахуйн нэгж А-80 автобензин 6000, АИ-92 автобензин 42000, дизелийн түлш 80700, ТС-1 онгоцны түлш 4300 тонны нөөцтэй байх үүрэг хүлээн, нийт 133 мянган тонноос доошгүй хэмжээнд барьж байна. 2019 оны 08 дугаар сараас 2020 оны 08 дугаар сар хүртэл хугацаанд 1,443.809 тонн шатахуун импортолсон нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 12.8 хувиар буурчээ. Энэ нь Ковид-19 цар тахалтай холбоотой юм.
Улс төр

Ерөнхий сайд У.Хүрэлсүх сагсан бөмбөгийн тамирчдад амжилт хүсчээ
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх 3х3 сагсан бөмбөгийн эмэгтэй шигшээ баг, Ур чадварын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэн баг тамирчид болон дасгалжуулагч, холбооны удирдлагуудыг хүлээн авч уулзан спортын өндөр амжилт хүсэн ерөөв.
Улс төр

“Монгол Улс-Уул уурхай ба оюун ухаан” хэлэлцүүлэг боллоо
УИХ-ын Төсвийн байнгын хороо, Дэлхийн банк хамтран “ Монгол Улс-Уул уурхай ба оюун ухаан” хэлэлцүүлгийг өнөөдөр /2020.10.06/ зохион байгуулллаа. Хэлэлцүүлэгт УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Б.Жавхлан, УИХ-ын гишүүн Г.Амартүвшин, Д.Сарангэрэл, Х.Ганхуяг, Г.Дамдинням, Ч.Ундрам, Дэлхийн Банкны Монгол Улс дахь суурин төлөөлөгч Андрей Михнев нар болон бусад албаны хүмүүс оролцлоо.
Улс төр





























