“Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд өрхийн үйлдвэрлэлийг бүх талаар дэмжинэ
Иргэдийг шийдвэр гаргахад цахим хэлбэрээр оролцох боломжийг бүрдүүлж байна
А.Батпүрэв:“Авлигын 100 МАН-ЛАЙ” кампанит ажлыг өрнүүлэх гэж байна
О.Баасанхүү: АН-ын Үндэсний бодлогын хороонд нэг дэвшигч 6 сая төгрөг хандивлана
ХӨСҮТ: Улаанбурхан өвчнөөр 26 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна
Спорт цогцолбор бүхий цэцэрлэгт хүрээлэнгийн барилга угсралтын ажил 80 хувьтай үргэлжилж байна
Монголын үндэсний олимпын хорооны IX чуулган эхэллээ
Г.Занданшатар: Монгол Улс иргэдийнхээ төлөө эрсдэлийг сөрж, дэлхийн хаана ч хүрч чаддагийг харуулсан үйл явдал боллоо
Шинэ орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 10.9 хувиар өсжээ
Г.Дамдинням: Нэг ч гэсэн монгол компани үйлдвэр барих хэрэгтэй. Бид бодлогоор дэмжинэ

Х.Баттулга:Технологийн хөгжилд дулдуйдан эх дэлхийгээ эзэрхэх бус, эвсэн эвлэлдэхийн төлөө оюун ухаан, хүчин чадлаа нэгтгэмээр байна
АНУ-ын Нью-Йорк хотноо есдүгээр сарын 22-29-ний өдрүүдэд үргэлжилж буй НҮБ-ын Ерөнхий ассамблейн 75 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга цахимаар оролцож, есдүгээр сарын 23-ны өдрийн хуралдаанд үг хэллээ.
Улс төр

ҮББХ-ны гишүүд төмөр замын бүтээн байгуулалт, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагаатай танилцлаа
Улсын Их Хурлын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны дарга Б.Чойжилсүрэн, Улсын Их Хурлын гишүүн Т.Аубакир, Т.Энхтүвшин, Ж.Мөнхбат нар Дорноговь, Өмнөговь аймгуудад ажиллаж байна.
Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 414.6 км төмөр замын ажил эрчимтэй өрнөж байна
Улс төр

Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замыг хооронд нь холбоно
Засгийн газрын ээлжит хуралдаан 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэв.
Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг Тавантолгой-Зүүнбаян чиглэлтэй холбох 22 км төмөр замын суурь бүтцийн барилгын ажлын зөвшөөрлийг “Тавантолгой төмөр зам” компанид олгов. Инженерийн нарийвчилсан зураг төсөл, байгаль орчны нөлөөллийн үнэлгээ хийлгэж, ажлаа энэ онд багтаан эхлүүлэхийг холбогдох сайд нарт даалгалаа. Шаардагдах хөрөнгийг зураг төслийн магадлал хийсэн дүнгээр “Эрдэнэс Тавантолгой” компани санхүүжүүлэх юм.
Улс төр

Азийн хөгжлийн банкны Монгол Улс дахь суурин төлөөлөгч Павит Рамачандраныг хүлээн авч уулзжээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга /2020.09.21/ Ховд аймагт ажиллах үеэрээ Азийн хөгжлийн банкны Монгол Улс дахь суурин төлөөлөгч Павит Рамачандраныг хүлээн авч уулзсан байна.
Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга ноён Павит Рамачандрантай алс холын Ховд аймагт уулзаж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлэв.
Улс төр

У.Хүрэлсүх:Улсын өмчийг дур мэдэн хувийн байгууллагад шилжүүлэх, авах асуудлыг цэгцлэх ёстой
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан, Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Ц.Шаравжамц болон холбогдох албаныхан өнөөдөр биеийн тамир, спортын салбарын бэлтгэл сургуулилтын төв, орчин нөхцөл болон хийгдэж буй бүтээн байгуулалтын ажлын явцыг шалгалаа.
Улс төр

Ерөнхийлөгч Х.Баттулга Ховд аймгийн Булган суманд ажиллав
Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга /2020.09.21/ Ховд аймгийн Булган суманд ажиллалаа. Энэ үеэрээ Ховд аймгийн Булган, Алтай, Үенч сумын иргэдтэй уулзаж, тэдний санал бодлыг сонсож, нээлттэй ярилцав.
Уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга иргэдээс сонгогддог албан тушаалтнууд иргэдээ байнга сонсож байх нь чухал гэдгийг онцолж, ялангуяа алслагдмал бүс нутагт амьдардаг иргэдэд дуу хоолойгоо хүргэх боломжийг олгож, тэднийг дэмжих хэрэгтэй гэж үздэг гэдгээ хэллээ. Мөн иргэдийн зүгээс тавьсан говийн бүсэд өрнөж буй төмөр замын бүтээн байгуулалтад оролцох саналыг сайшааж, баруун бүсэд төмөр замын төслийг хэрэгжүүлэх цаг нь болсон гэв.
Улс төр

НҮБ-ЫН 75 ЖИЛИЙН ОЙГ ТЭМДЭГЛЭХ ӨНДӨР ТҮВШНИЙ УУЛЗАЛТ БОЛЖ БАЙНА
Энэ 9 дүгээр сарын 21-нд Нью-Йорк хотноо НҮБ-ын 75 жилийн ойг тэмдэглэх өндөр түвшний уулзалт “Бидний хүсч буй ирээдүй, бидэнд хэрэгтэй НҮБ: Олон талт хамтын ажиллагааг хөгжүүлэх хамтын үүрэг амлалтаа дахин нотлох нь” сэдвээр боллоо.
Улс төр

ГХ-ны сайд Н.Энхтайван ОХУ-ын холбооны хурлын Төрийн думын орлогч дарга А.В.Гордеевтай уулзав
Монгол Улсын Гадаад харилцааны сайд Н.Энхтайван ОХУ-д хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын орлогч дарга А.В.Гордеевтай 2020 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр уулзав.
Улс төр

МОНГОЛ УЛС ГАН ТӨМӨРЛӨГӨӨР ӨӨРСДИЙН ХЭРЭГЦЭЭГЭЭ ХАНГАХ БҮРЭН БОЛОМЖТОЙ
Ерөнхий сайд өнгөрөгч амралтын өдрүүдэд “БТЕГ”-ын Баянголын төмрийн уурхай, Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн харьяа Төмөртэйн уурхайн үйл ажиллагаатай танилцав.
“БТЕГ” ХХК нь 2004 оноос эхлэн Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 2-р багийн нутаг дахь Баянгол нэртэй газарт геологийн нарийвчилсан хайгуулын ажлыг явуулж, төмрийн хүдрийн нөөцийг тогтоон улмаар 2007 оноос өнөөдрийг хүртэл төмрийн хүдэр олборлон баяжуулж, экскпортлох үйл ажиллагааг тасралтгүй явуулж байгаа аж. Тус компани нь уул уурхайн үйл ажиллагааг тухайн бүс нутагт байгаль орчин хамгаалах, биологийн нөхөн сэргээлтийн ажилтай нягт уялдуулан төлөвлөлтийн дагуу тасралтгүй авч хэрэгжүүлдэг аж.
Улс төр

Ерөнхийлөгч Х.Баттулга Баян-Өлгий аймгийн иргэдтэй уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга /2020.09.20/ Баян-Өлгий аймгийн иргэдтэй уулзлаа.
Уулзалтыг нээж хэлсэн үгэндээ Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга баруун бүсийн алслагдмал аймгуудын хөгжил, дэд бүтцийн асуудлаар ярьж, иргэдийн орлогыг нэмэгдүүлэх, орон нутгийн хөгжлийг дэмжих боломжуудын талаар иргэдэд мэдээлэл өглөө.
Улс төр

УИХ-ын дарга Г.Занданшатар “Үндэсний номын баяр”-т оролцож, “Мэргэн ном” цомоо гардууллаа
Монгол Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатарын ивээл дор хоёр дахь жилдээ зохион байгуулагдаж буй 28 дахь удаагийн “Үндэсний номын баяр-2020” өнөөдөр (2020.09.19) Д.Сүхбаатарын талбайд “Хязгаар үгүй-НОМ-сэтгэлгээний эрх чөлөө” уриатайгаар нээлтээ хийлээ. Энэ сарын 18-наас 10 дугаар сарын 04-ний өдрүүдэд үргэлжлэх энэхүү номын баярыг жил бүрийн хавар, намар зохион байгуулдаг уламжлал тогтоод хэдийнэ 14 жил болжээ.
Улс төр

Улаанбуудайн хэрэгцээг дотоодоос бүрэн хангана
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх ургац хураалтын явцтай танилцлаа. Тэрээр энэ үеэр Сэлэнгэ аймгийн Номгон сум, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Ш.Мардаан гуайн тариалангийн талбайд очив. Засгийн газар сүүлийн гурван жилд тариалан эрхлэгчдийгэрчимтэй дэмжиж байгаад тариалан эрхлэгчид талархахын зэрэгцээ дотоодын гурилын хэрэгцээгээ 100 хувь хангахаа илэрхийлэв.
Улс төр

Тусгай үүргийн онгоцоор 226 иргэн эх орондоо ирлээ
Хонконг-Улаанбаатар чиглэлийн транзит тусгай үүргийн онгоц 16:37 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардлаа.
Тус онгоцоор 226 иргэн эх орондоо ирж байгаа бөгөөд 25 нь эрүүл мэндийн шалтгаантай, 48 нь бага насны хүүхэдтэй гэр бүл, 38 нь ахмад настан, 115 нь бусад шалтгаантай иргэн байна.
Улс төр































