Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна
Ахмад настнуудад зориулсан Геронтологийн үндэсний төвийн шинэ байр ашиглалтад орлоо
“Монгол-Солонгосын хотын эрчим хүчний өөрчлөлтийн форум”-ыг зохион байгууллаа
Голомт банкны нэрэмжит “Оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-ийн 2026 оны шилдэг 100 оюутан тодорлоо
Гал түймрийн аюулыг эрт илрүүлэх зориулалт бүхий өндрийн камерыг 13 байршилд байршууллаа
Шахмал түлш борлуулах цэгүүдийн байршлыг хүргэж байна
Өнөөдөр Монголын 5 бөх хүч сорино
Иргэд орон нутагтаа чанартай эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авна
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан
Азийн наадмын жүдо бөхийн 57 кг-ын жинд 18 настай Т.Ариунзаяа мөнгөн медаль хүртлээ

Цар тахлын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ
Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн (2020.12.25) хуралдаан 11 цаг 30 минутад эхэлж, Коронавируст халдвар /КОВИД-9/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
Улс төр

Б.Ган-Очир:Манай намын дүрмээр ч тэр, ардчилсан нийгмийн зарчмаар ч тэр С.Эрдэнэ дарга огцрох ёстой
Өнөөдөр Ардчилсан намын X их хурлын талаар АН-ын ХЭГ-ын дарга П.Нүрзэд, АН-ын “Үндсэн дүрмийн нэмэлт өөрчлөлт боловсруулах ажлын хэсэг”-ийн нарийн бичиг С.Санасэр, АН-ын X их хурлын тэргүүлэгч Б.Ган-Очир нар мэдээлэл хийлээ.
Улс төр

Монгол, Хятадын харилцааны хөгжлийн явцыг дүгнэж, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэхээр болов
Монгол, Хятадын ГХЯ-дын хамтын ажиллагааны төлөвлөгөөний дагуу улс төрийн газрууд хоорондын зөвлөлдөх уулзалтыг 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр зохион байгуулж, монголын талаас ГХЯ-ны Хөрш орнуудын газрын захирал Т.Батцэцэг, Хятадын талаас ГХЯ-ны Азийн газрын дэд захирал Шюэ Жянь нар тус тус ахлан оролцов.
Улс төр

Монголчуудын эрхэмлэн дээдлэх үнэт зүйлийг тэмдэглэсэн “Эрдэнийн судар”-ыг дээдлэн залах тухай Ерөнхийлөгчийн зарлиг гарлаа
Монгол Улсын Үндсэн хуулийн Долоодугаар зүйлийн 1, Гучин дөрөвдүгээр зүйлийн 1, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус үндэслэн Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга “Эрдэнийн судар”-ыг дээдлэн залах тухай 149 дугаар зарлигийг 2020 оны арванхоёрдугаар сарын 22-ны өдөр гаргалаа.
Улс төр

УЛААНБУУДАЙ НИЙЛҮҮЛЭХ БОЛОМЖИЙН ТАЛААР ОРОСЫН ТАЛТАЙ УУЛЗАЛТ ХИЙВ
Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Д.Даваа Оросын үр тарианы холбоо (Российский зерновой союз)-ны Хөгжил, эрх ашиг хамгаалах газрын захирал М.С. Головин, Техникийн зохицуулалтын хэлтсийн дарга Р.Х. Хайретдинов нартай Элчин сайдын яамны төв байранд ажил хэргийн уулзалт хийв.
Улс төр

Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар А/1320 тоот захирамж гаргалаа
Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжихтэй холбогдуулан авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазарын А/1320 тоот захирамж гарлаа.
Захирамжийн агуулга нь бэ
Улс төр

Г.Занданшатар: Их, дээд сургуульд тавигдах шаардлагыг өндөрсгөж, хуулиар зохицуулах шаардлагатай
Улсын Их Хурлын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо болон Боловсрол, шинжлэх ухааны яам хамтран Боловсролын багц хуулийн төсөлд санал авах хэлэлцүүлгүүдийг улс орон даяар цахим хэлбэрээр зохион байгуулж байгаа билээ. Өнөөдөр (2020.12.22) Дээд боловсролын тухай, Судалгааны их сургуулийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслүүдэд санал авах хэлэлцүүлэг боллоо.
Улс төр

Ерөнхийлөгчийн санаачилгаар АНЭУ-аас 450 хайрцаг бүхий эм, эмнэлгийн хэрэгсэл хандивлаж байна
Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгын санаачилгын хүрээнд Арабын Нэгдсэн Эмират Улс /АНЭУ/-аас коронавируст цар тахлын халдварын дэгдэлтийг хязгаарлах, тогтоон барих хариу арга хэмжээнд зориулан 450 хайрцаг бүхий, 48 тонн эм, эмнэлгийн хэрэгсэл, амны хаалт, хамгаалалтын хувцас, хэрэглэл хандивлаж байна.
Улс төр

Барьцаалан зээлдүүлэх газрын хүүг 3%-аас хэтрүүлэхгүй байх хуулийн төсөл өргөн барьжээ
УИХ-ын гишүүн Х.Булгантуяа, Ж.Сүхбаатар нар өнөөдөр /2020.12.22/ Ковид19-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барилаа.
Улс төр

“Оюутолгой” төслийн хөрөнгө оруулагч талтай хийж буй яриа, хэлэлцээг эрчимжүүлэхээр болов
УИХ-ын 2019 оны 92 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас байгуулсан ажлын хэсгийн төлөөлөл, “Рио Тинто” компанийн шинээр томилогдсон гүйцэтгэх захирал Якоб Стаусхолмтай 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдөр цахимаар уулзаж, үүсээд буй шаардлага, нөхцөл байдлын талаар ярилцлаа.
Улс төр

Улсын хэмжээнд 41 тусгаарлах байранд Монгол Улсын 1,568, гадаадын найм, нийт 1,576 иргэн байна
Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацаанд нийслэлд халдвар нэмэгдсэн билээ. Тухайлбал БЗД-ийн Нэгдсэн эмнэлэг дэх голомтоос үүссэн халдвараар сүүлийн хоёр хоногт 20-30 хүн өвчилж 62 болжээ.
Улс төр

Эмнэлгийн тусламж, үйлчилгээ авахаар эмнэлгийн бичигтэй, цаг авсан иргэд хувийн автомашинаараа чөлөөтэй зорчино
Засгийн газрын ээлжит бус хуралдаан 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдөр боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Я.Содбаатар нар мэдээлэл хийв.
2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 06.00 цагаас 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 06.00 цаг хүртэл 14 хоног нийслэлийн хэмжээнд бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжинэ.
Улс төр

Хатуу хөл хорионд шилжсэн 14 хоногт дараах 15 чиглэлийн үйл ажиллагаанд хязгаарлалт тогтоохгүй
Улсын онцгой комисс Улаанбаатарт тогтоосон Өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэн хугацааг нэг шат ахиулж, Бүх нийтийн бэлэн байдалд шилжүүлж, 14 хоног хатуу хөл хориог тогтоох саналыг өнөөдрийн хурлаараа гаргасан. Энэхүү саналыг нь Засгийн газраас дэмжиж Улаанбаатар хотод 2020 оны арванхоёрдугаар сарын 23-наас 2021 оны нэгдүгээр сарын 6-ны өдөр хүртэл 14 хоног хатуу хөл хорионы дэглэм тогтоох шийдвэр гаргалаа.
Улс төр

УОК:Нийслэлийн хэмжээнд ирэх сарын 06 хүртэл хатуу хөл хорио тогтоох санал гаргалаа
Цаг үеийн нөхцөл байдалтай холбоотойгоор Улсын онцгой комисс хуралдаж нийслэлийн хэмжээнд ирэх сарын 6-ныг хүртэл хатуу хөл хорио тогтоох шийдвэр гаргасан байна. Энэхүү шийдвэрийг Засгийн газар 15:00 цагаас ээлжит бус хуралдаанаа хэлэлцэж эцэслэн шийдвэрлэнэ. Уг хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар 16:00 цагт мэдээлэл өгнө хэмээн Засгийн газрын хэвлэлийн албанаас мэдээлсэн билээ.
Улс төр

Цахилгаан эрчим хүчний шинэ эх үүсвэрээ нэмэх шаардлагатай гэв
-ТЭЦ-IV-ийн ганцхан эх үүсвэрт гэмтэл гарахад 15 аймаг цахилгаангүй болно-
Монгол Улс дотооддоо нийтдээ 1534 МВт эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадалтай. Нэмээд 20 сая орчим ам.доллар төлж ОХУ-аас эрчим хүч импортоор авдаг. Цахилгааны үнийг тэглэх шийдвэр гарснаас хойш хэрэглээ огцом нэмэгдэж ачаалал 1300 хүрвэл эрчим хүчийг хэсэгчлэн хязгаарлахаас аргагүйд хүрэх юм байна
Улс төр

У.Хүрэлсүх:Цахим боловсрол, зайны сургалтын эрх зүйн шинэчлэлт хийх шаардлагатай байна
Боловсролын багц хуулийн төслийн цахим хэлэлцүүлгээр өнөөдөр 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийн боловсролын байгууллагын удирдлага, багш, ажилтны төлөөллийн саналыг сонсож байна.
Цахим хэлэлцүүлэгт Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны дарга Ж.Мөнхбат, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн, дэд сайд Г.Ганбаяр нарын холбогдох албаныхан оролцож байна.
Улс төр
























