Хууль бусаар мод бэлтгэсэн гэмт хэргийг илрүүлж, шүүхэд шилжүүлжээ
УИХ-ын гишүүн Д.Амарбаясгаланд хилийн хориг тавьжээ
Гэмт хэрэг үйлдэж, оргон зайлсан 2 этгээдийг Казакстан улсаас баривчлан авчирлаа
Энэ жил 16 байршилд 19 км урт автозамын борооны ус зайлуулах шугам сүлжээ угсарна
Алба хаагчид 614 иргэний амь нас, 116.9 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалжээ
Оюутолгой төслийн менежментийн төлбөрийг бууруулах бүхий хэлэлцээг энэ сард багтаан эцэслэхээр ажиллаж байна
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 7 хэм хүйтэн
“Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд өрхийн үйлдвэрлэлийг бүх талаар дэмжинэ
Иргэдийг шийдвэр гаргахад цахим хэлбэрээр оролцох боломжийг бүрдүүлж байна

НДШ-ийн 2 хувь нэмэгдэхгүй
Монгол Улсын Ерөнхийлөгч 2020 оны Төсвийн тухай хууль болон түүнийг дагалдан батлагдсан зарим хуульд хэсэгчлэн хориг тавьсан билээ. Энэ хоригийг УИХ-ын чуулганаар саяхан хэлэлцэв. Гишүүдийн 51.2 хувийн саналаар Нийгмийн даатгалын шимтгэлийг 2 хувиар нэмэгдүүлэхгүй байх хоригийг нь хүлээж авлаа. Ингэснээр 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс нэмэгдэх байсан НДШ-ийн 2 хувь нэмэгдэхгүй боллоо.
Улс төр

ЭЗБХ:Санхүүжилтийн хэлэлцээрийн төслийг дэмжиж, хуулийн төслүүдийг хэлэлцэв
Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2019.12.11) хуралдаан 10 цаг 43 минутад гишүүдийн 52,6 хувийн ирцтэй эхэлж, дөрвөн асуудал хэлэлцэн шийдвэрлэв. Хэлэлцэх асуудлын дараалалд багтсан Засгийн газраас өргөн мэдүүлсэн Орон сууцны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдтэй гишүүд танилцах шаардлагатай гэж үзсэн тул хэлэлцэх хугацааг 7 хоногоор хойшлуулав.
Улс төр

Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойг тохиолдуулан Ерөнхийлөгч зарлиг гаргаж, Монгол Улсын гавьяат цол олголоо
Тулгар төрийн 2228 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 813 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 108 жил, Ардын хувьсгалын 98 жил, Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж:
Улс төр

В.Путин: Монгол Улсыг Евразийн эдийн засгийн холбоотой яриа хэлэлцээ хийхэд дэмжлэг үзүүлэхэд бэлэн байна
ОХУ болон Монгол Улсад гуравдагч орнуудын оролцоотой эрчим хүчний хамтын ажиллагаагаа хөгжүүлэх сайхан боломжууд бий гэж ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Монгол Улсын Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүхтэй уулзахдаа мэдэгджээ.
Улс төр

Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлэг олголоо
Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлгийг жил бүрийн 5, 12 дугаар сард олгох журамтай. Энэ дагуу амжилттай сурч хөдөлмөрлөн, үлгэр жишээ онцгой амжилт гаргасан бакалаврын хөтөлбөрийн өдрийн ангийн оюутан, коллеж, мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төвийн 30 суралцагчид өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлэг олголоо.
Улс төр

Д.Үүрийнтуяа: Сайн дурын үйл бол ардчиллын үндсэн дасгал юм
Жил бүрийн арванхоёрдугаар сарын 5-нд Олон улсын сайн дурынхны өдрийг дэлхий даяар тэмдэглэн өнгөрүүлдэг билээ. Энэ өдрийг угтан Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Монгол Улсын Сайн дурынхны байгууллагуудын сүлжээ, Дэлхийн зөн Монгол олон улсын байгууллага хамтран “Тогтвортой хөгжилд сайн дурынхны оролцоо” сэдэвт үндэсний чуулганыг өнөөдөр Төрийн ордонд зохион байгууллаа.
Улс төр

Монгол Улс Дэд ерөнхийлөгчийн статустай ажиллана
НҮБ-ын боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага буюу ЮНЕСКО-гийн Ерөнхий бага хурлын 40 дүгээр чуулган энэ оны 11 дүгээр сарын сүүлчээр БНФУ-ын Парис хотноо хуралдав. Чуулганы үеэр ЮНЕСКО-гийн “Нийгмийн өөрчлөлтийн удирдлага” хөтөлбөрийн Засгийн газар хоорондын зөвлөлийн сонгууль явагдсан бөгөөд Монгол Улс Ази, Номхон далайн бүс нутгийн бүлэгт нэр дэвшиж Бангладеш, Тайланд улсуудын хамтаар гишүүнээр сонгогдсон байна.
Улс төр

Х.Баттулга: Бид мэдээллийн технологийг нийгмийн сүлжээний хэрэглээнээс өөрөөр дорвитой ашиглахгүй байна
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Монгол Улсын Их Хурлын Тамгын газар, Монгол Улсын Засгийн газар болон НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Нээлттэй нийгэм хүрээлэн, Эстоны Засгийн газрын хамтын санаачилгын, олон улсын ашгийн бус “И-засаглал академи” хамтран өнөөдөр Гадаад харилцааны яамны “Зөвшилцөл” танхимд “Дижитал Монгол” хэлэлцүүлгийг зохион байгууллаа.
Улс төр

Иргэдийн өргөдөл, гомплыг шуурхай шийдвэрлэхийг үүрэг болгов
Аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон орон нутгийн төрийн захиргааны байгууллага, албан тушаалтанд 2019 оны гуравдугаар улиралд иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн тайлан, мэдээг даваа гаригт Засгийн газрын хуралдаанд танилцуулав.
Улс төр

Нийслэлийн Засаг даргаас тайлбар хүслээ
МҮЭ-ийн холбооноос энэ сарын 04-ний өдөр Монол улсын Засгийн газар 2020 оны төсөвт Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт хэлэлцээрийн зарим заалтад туссан асуудлыг оруулаагүйг эсэргүүцэх жагсаал цуглаан зохион байгуулахаар Сүхбаатар дүүргийн Засаг даргад мэдэгдэл хүргүүлсэн билээ.
Улс төр

Дотоодын цэргийн 805 дугаар ангийг Цэргийн гавьяаны одонгоор шагналаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Дотоодын цэргийн 805 дугаар ангийг Цэргийн гавьяаны одонгоор шагнах тухай зарлиг гаргасантай холбогдуулан Цэргийн гавьяаны одон гардуулах ёслол өнөөдөр тус ангийн жагсаалын талбайд боллоо.
Улс төр

ШИНЭ нам гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой асуудалд онцгой анхаарал хандуулна гэв
Өнөөдөр УИХ дахь ШИНЭ намын Зөвлөлийн хурлаар хоёр үндсэн чиглэлээр асуудал хэлэлцсэний нэг нь хүүхэд хамгаалал, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх чиглэлээр 2016 онд гарсан хуулиудын хэрэгжилтийг сонслоо. ШИНЭ бол олон ТББ, иргэний хөдөлгөөнүүдийн нэгдэл. Үүн дотор ялангуяа хүний эрх, хүүхэд хамгааллын чиглэлээр ажилладаг маш олон байгууллагууд бий. Тэдгээрийн төлөөллүүд, холбогдох төрийн байгууллагуудаас албан хүмүүс ирж хуулийн хэрэгжилтийг ярилцлаа.
Улс төр
































