COP17 хурлын үеэр "Нарантуул", "Дүнжингарав" худалдааны төвийн авто зогсоолыг хаана
“COP Time”-ийн өргөтгөсөн хуралдаан болж байна
Туул гол дээгүүр 476 метр урт гүүр барьж байна
Ерөнхий сайд БНХАУ-аас сар бүр 12-15 мянган тонн АИ-92 автобензин тогтмол нийлүүлэх хүсэлт тавилаа
"ДЦС-3” ТӨХК-ийн нэн шаардлагатай “Турбингенератор-5”-ын шинэчлэлийн төсвийг шийдвэрлэхээр болов
Улаанбаатарын утааг бууруулах, нийслэлчүүдийн эрүүл мэндийг хамгаалах төслийг “Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-тай хамтран хэрэгжүүлнэ
МИАТ ТӨХК “БОИНГ” КОМПАНИТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛНЭ
Нийслэлд 107 ШТС-аар АИ 92 автобензин түгээж байна
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах I шатны бүртгэл эхлэхэд 3 хоног үлдлээ

ЭНЭҮТ: Хоногт 700-800 хүүхдэд тусламж үзүүлж байна
Халдварт өвчин судлалын үндэсний төв болон Эх, нярай, эмэгтэйчүүдийн үндэсний төвөөс хамтарсан томуу, томуу төст өвчний өнөөгийн нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллийг өглөө.Эх, нярай, эмэгтэйчүүдийн үндэсний төв өнөөдрийн байдлаар хүүхдийн 330 ортой. Нэмэлтээр ор дэлгээд өнөөдрийн байдлаар 600 гаруй хүүхдийг эмчилж байна.
Эрүүл мэнд

Толгойт, МҮОНРТ, Баруун 4 зам, 1-р хороолол, Шархад орчимд агаарын бохирдол хамгийн их байна
Нийслэлийн агаарын чанарын мэдээг хүргэж байна. Өнөө өглөөний 09:00 цагийн байдлаар Толгойт, МҮОНРТ, Баруун 4 зам, 1-р хороолол, Шархад орчимд агаарын бохирдол хамгийн их буюу 204-286 гэж заасан бол Нисэх, Мишээл экспо, Монгол газар, Ургах наран, Баянхошуу, Дамбадаржаа, Хайлааст, Богд хааны ордон музей, Яармаг орчимд агаарын бохирдол бага гэж заажээ.
Эрүүл мэнд

106 сорьцноос H1N1 вирус, 107 сорьцноос синтициал вирус илэрчээ
Одоо хүн амын дунд эдгээр вирүс эргэлдэн, амьсгалын замын хүнд өвчин үүсгэж, эмнэлэгт хэвтэхэд хүргэж байгаа аж. Үүний зэрэгцээ томуу, томуу төст өвчин үүсгэгч илрүүлэх шинжилгээг түүвэр 64 сорьцонд хийхэд 21-ээс нь эмгэг төрүүлэгч илэрчээ.
Эрүүл мэнд

ГССҮТ нурууны мэс заслын шинэ технологийг эх орондоо нутагшуулах эхлэлийг тавилаа
Тус багт ГССҮТ-ийн Нурууны мэс заслын тасгийн их эмч М.Цэлмэг, Б.Тайванбат, А.Бадмаараг нар багтсан бөгөөд БНСУ-ын “Soonchunhyang” их сургуулийн “Bucheon” эмнэлэг болон “Korea” их сургуулийн “Ansan” эмнэлэгт нурууны мэс засал, нурууны төрөлхийн болон хүнд хэлбэрийн муруйлт, гажиг согогийн мэс засал, нурууны нугаламыг солих мэс заслын чиглэлээр 1 жилийн хугацаанд Мэдрэлийн мэс заслын эмч, профессор Им Су Биний удирдлаган дор суралцаж буй юм.
Эрүүл мэнд

Томуу, томуу төст өвчнөөр өвчлөгсдийн 72 хувийг 5 хүртэлх насны хүүхдүүд эзэлж байна
Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлаар Эрүүл мэндийн яамны Нийгмийн эрүүл мэндийн бодлогын газрын дарга Л.Баттөр олон нийтэд мэдээлэл өглөө. Тэрбээр ”Өнгөрсөн долоо хоногийн мэдээгээр амбулаторит суурилсан тандалтын нэгжүүдэд нийт 277.320 хүн хандаж тусламж үйлчилгээ авсан.
Эрүүл мэнд

Ханиадыг дутуу эмчилснээс болж олон өвчин үүсэх нөхцөл бүрддэг
Хүмүүс эм уугаад, эмчилгээ хийлгээд ханиадны шинж тэмдэг арилмагц эдгэчихлээ гэж бодоод эдгэрэлтийн үеэ анхаардаггүй.Гэтэл эдгэрэлтийн үед хийн бэлгэ чанар ихэвчлэн арвиддаг учир өвчний үлдэгдэл архагших, эргээд дахих зэрэг тохиолдол гардаг.Ханиадны эдгэрэлтийн үедээ хямарч байгаа хүмүүст даралт ихсэх, зүрхээр өвдөж, нойр сэрвэлзэх, үе мөч өвдөх зэрэг шинж тэмдэг илэрдэг.
Эрүүл мэнд

Хүний Папиллома Вирусийн эсрэг дархлаажуулалтыг ДЭМБ дэмжин ажиллаж байна
Орон даяар хэрэгжүүлж буй Хүний Папиллома Вирусийн эсрэг дархлаажуулалтыг ДЭМБ дэмжин ажиллаж байна. Монгол Улс 2024 оны 11-р сарын 28-нд хүн амын эрүүл мэндийг хамгаалахад чухал ач холбогдол бүхий ХПВ-ийн эсрэг вакциныг улс даяар нэвтрүүллээ.
Эрүүл мэнд

З.Болормаа: Хэвтэн эмчлүүлж буй хүүхдийн 87 хувь нь томуу, томуу төст өвчний оноштой байна
Нийслэлийн эрүүл мэндийн газар болон ХӨСҮТ-өөс томуу, томуу төст өвчний нөхцөл байдлын талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.Нийслэлийн эрүүл мэндийн газрын хэлтсийн дарга З.Болормаа “Өнгөрөгч долоо хоногт амбулаториор 1200 хүн үйлчлүүлжээ. Үүний 7.8 хувь нь томуугийн өвчлөл байв.
Эрүүл мэнд

ГССҮТ Вьетнам улсын Ханой хотын анагаах ухааны их сургуультай хамтарч ажиллана
Гэмтэл согог судлалын үндэсний төвийн захирал Э.Галбадрах, Бүгд Найрамдах Социалист Вьетнам улсын Ханой хотын Анагаах ухааны их сургуулийн захирал, дэд профессор, доктор Нгуен Лан Хиеу нар хамтын ажиллагааны гэрээ байгуулж, санамж бичигт гарын үсэг зурлаа.
Эрүүл мэнд

Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр толгойн гэмтэл, мөчдийн хугарал зонхилон тохиолдож байна
2024 оны арваннэгдүгээр сарын 25, 26-ны өдрүүдэд Гэмтэл согог судлалын үндэсний төв болон Салбар эмнэлгийн Яаралтай тусламжийн тасагт зөвхөн халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр бэртэж гэмтсэн 44 хүн тусламж үйлчилгээ авчээ.
Эрүүл мэнд

ГССҮТ болон салбар эмнэлэгт нийт 429 хүн яаралтай тусламж авчээ
Гэмтэл согог судлалын үндэсний төв болон салбар эмнэлгийн Яаралтай тусламжийн тасагт 2024 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр нийт 429 хүн тусламж үйлчилгээ авчээ. Тухайлбал, төв эмнэлэгт 334, салбар эмнэлэгт 95 хүн яаралтай тусламж авсан байна. Үүнээс насанд хүрэгсэд 287, хүүхэд 142 байгаа юм гэж Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс мэдээллээ.
Эрүүл мэнд

































