COP17 хурлын үеэр "Нарантуул", "Дүнжингарав" худалдааны төвийн авто зогсоолыг хаана
“COP Time”-ийн өргөтгөсөн хуралдаан болж байна
Туул гол дээгүүр 476 метр урт гүүр барьж байна
Ерөнхий сайд БНХАУ-аас сар бүр 12-15 мянган тонн АИ-92 автобензин тогтмол нийлүүлэх хүсэлт тавилаа
"ДЦС-3” ТӨХК-ийн нэн шаардлагатай “Турбингенератор-5”-ын шинэчлэлийн төсвийг шийдвэрлэхээр болов
Улаанбаатарын утааг бууруулах, нийслэлчүүдийн эрүүл мэндийг хамгаалах төслийг “Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-тай хамтран хэрэгжүүлнэ
МИАТ ТӨХК “БОИНГ” КОМПАНИТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛНЭ
Нийслэлд 107 ШТС-аар АИ 92 автобензин түгээж байна
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах I шатны бүртгэл эхлэхэд 3 хоног үлдлээ

Томуу, Covid-19-ийн тархалт их байгааг анхааруулав
Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс Covid-19-ийн омикроны дэд хувилбар дахин тархаж байгааг анхааруулж байна. Тодруулбал, дэлхий дахинд омикроны дэд хувилбар илэрч байгаа бөгөөд энэ нь омикрон-9 хувилбар биш. Тус өвчнөөр өвчилж буй иргэдэд Covid-19-ийн халдвартай ижил шинж тэмдэг илэрч байгаа аж.
Эрүүл мэнд

Улаанбурхан өвчний эсрэг дархлаажуулалтад хамрагдахыг зөвлөв
Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс өнгөрсөн Даваа гаригаас /2023.05.29/ улаанбурхан, улаанууд өвчний эсрэг нэмэлт дархлаажуулалт хийж эхэлсэн. Тодруулбал, 10 сартайгаас найман нас хүртэлх бүх хүүхдийг өрх, сумын эрүүл мэндийн төв, цэцэрлэг, сургууль дээр вакцинд хамруулж байгаа юм. Гэхдээ нэмэлт дархлаажуулалтын идэвх муу байгаа аж. Тиймээс иргэдийг сайн дураар нэмэлт дархлаажуулалтад хүүхдүүдээ хамруулахыг зөвлөлөө.
Эрүүл мэнд

10 сартайгаас 8 настай бүх хүүхдийг Улаанбурхан, улаануудын эсрэг вакцины нэмэлт дархлаажуулалтад ХАМРУУЛНА
Эрүүл мэндийн сайдын 2023 оны тавдугаар сарын 26-ны А/188 дугаар тушаалаар энэ удаагийн нэмэлт дархлаажуулалтын ээлжит 10 хоногийг “Улаанбурхан өвчнөөс хамтдаа сэргийлье” уриан дор 10 сартайгаас 8 насны хүүхдүүдийг улаанбурхан, улаануудын эсрэг вакцины нэмэлт дархлаажуулалтад хамруулахаар зохион байгуулж буй юм.
Эрүүл мэнд

УНТЭ элэг шилжүүлэн суулгах 200 дахь мэс заслаа амжилттай хийлээ
Улсын нэгдүгээр төв эмнэлэг элэг шилжүүлэн суулгах 200 дахь мэс заслаа амжилттай хийлээ. УНТЭ-т Элэг шилжүүлэн суулгах баг 2009 анх онд байгуулагдаж, анхны мэс заслаа 12 жилийн өмнө буюу 2011 онд БНСУ-ын Асан анагаах ухааны их сургуулийн элэг шилжүүлэн суулгах багийн хамт олонтой хийж байсан түүхтэй.
Эрүүл мэнд

Улаанбурхан нь хатгалгаа, тархины үрэвслээр хүндэрдэг тул вакцин хийлгэх шаардлагатай
Улаанбурхан өвчин гэж юу вэ?
Улаан бурхан өвчин нь вирусээр үүсгэгддэг цочмог халдварт өвчин юм. Агаар дуслын замаар буюу халдвартай хүн ханиаж найтаах төдийд маш амархан халдварлана. Уг өвчнөөр бага насны хүүхэд өвдсөн тохиолдолд хүндрэх, эндэх эрсдэл өндөр байдаг.
Эрүүл мэнд

ХӨСҮТ-ийн захирал Ц.Билэгтсайханыг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ
Халдварт өвчин судлалын үндэсний төвийн захирал Ц.Билэгтсайханыг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. ХӨСҮТ-өөс энэ талаар тодруулахад "Ц.Билэгтсайханыг чөлөөлсөн нь үнэн. Бусад холбогдох учир шалтгааныг Эрүүл мэндийн сайдаас тодруулах нь зүйтэй" гэдэг хариултыг өглөө.
Эрүүл мэнд

ХӨСҮТ: Омикроны дэд хувилбар хүнээс хүнд халдварлах нь өндөр, ахмадууд хүндээр тусч байна
ДЭМБ-ын мэдээллээр цар тахал эхэлснээс хойш 765 сая тохиолдол батлагдаж, 6.9 сая хүн амь насаа алджээ. 2023 он гарснаас хойш дэлхий нийтэд коронавирусийн тохиолдол тогтвортой буурч байна. Гэсэн ч зарим улс орнуудад өвчлөл өндөр бүртгэгдэж байгаа бөгөөд АНУ, Солонгос, Япон, Бразил, Энэтхэг, ОХУ зэрэг орнуудад долоо хоногт 30-80 мянга орчим тохиолдол бүртгэгджээ.
Эрүүл мэнд





































