АҮЭБЯ:ОХУ-ын автобензиний экспортын хоригт Монгол Улс хамаарахгүй гэв
Ерөнхий сайдад нэр дэвшсэн Н.Учрал Г.Занданшатарыг танхимынхаа сайдаар ажиллахыг урилаа
Монгол Ардын намын дарга Н.Учралыг Ерөнхий сайдад нэр дэвшүүллээ
Дулааны тавдугаар цахилгаан станцын төслийн барилга угсралтын бэлтгэл ажил эрчимжиж байна
УДИРДАХ ЗӨВЛӨЛ: Г.Занданшатар Ерөнхий сайдаас чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ
А.Баяр: Төрийн далбаагаа даваа гарагийн өглөө мандуулж, баасан гарагт буулгахын тулд сурагчид хичээл тасалдаггүй болсныг багш нар хэллээ
"Үндэсний баялгийн сангийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал" сэдвээр сэтгүүлчдэд мэдээлэл өгч, санал солилцлоо
"Биологийн олон янз байдлыг хамгаалах санхүүжилтийн шинэ механизмыг бүрдүүлэх шаардлагатай"
Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын сайд нар хуралдаж, хамтарсан тунхаглал баталжээ
“Монгол хүн баялгийнхаа эзэн” санал асуулгын нэгдүгээр шат орон даяар эхэллээ

Арлын Кюрасао улсад төрийн эргэлт гарлаа
Венесуэлийн ойролцоо карибын тэнгис дэх арлын Кюрасао улсад төрийн эргэлт гарсан байна. Төрийн эргэлтийг удирдсан Стэнли Бетрайн төрийн ордныг эзлэн засгийн газрын танхимаа бүрдүүлэн тангараг өргүүлжээ. Хуучин ерөнхий сайд байсан Геррит Шоттыг гэрийн хорионд оруулсэн гэнэ.
Эрүүл мэнд

Сирийн Алеппо хотод соёл, түүхийн дурсгал шатаж байна
Сирийн Алеппо хотод засгийн газрын цэргүүд болон босогчдын хооронд ширүүн тулалдаан болж тус хотын түүхийн дурсгалт зүйлс шатаж байна. Эндэхийн хуучин хотод эртний чулуун зам, маш ховор модон чимэглэл бүхий дэлгүүр, худалдааны газрууд яг л хуучны төрхөөрөө байдгийг НҮБ-ын Соёл боловсрол, шинжлэх ухааны байгууллагын өвд 1986 онд бүртгэн авсан байдаг юм.
Эрүүл мэнд

Японы Ерөнхий сайд Нода зарим сайдуудаа огцрууллаа
Японы ерөнхий сайд Ёсихико Нода өөрийн танхимын гишүүдээ огцруулж байгаагаа мэдэгдлээ. Танхимын нь 18 гишүүнээс ес нь өөрчлөгдөж Ерөнхий сайд өөрөө, орлогчтойгоо, гадаад харилцааны сайд, эдийн засаг үйлдвэрлэлийн сайд, батлан хамгаалахын сайд нар албан тушаалдаа үлдэх юм байна
Эрүүл мэнд

Их британид гэрлэгсэд шөнө ч бүртгүүлж болно
Ихбританид 176 жилийн өмнө баталсан гэрлэгсэд зөвхөн өглөөний 8,00 цагаас оройн 18,00 цагийн хооронд бүртгүүлж олно гэсэн сонин хуулийг өнөөдрөөс хүчингүй болгож байна. Ингэснээр гэр бүл бологсод хэзээ гэр бүл болохоо, гэрлэлтээ хэзээ ч бүртгүүлж, борой, бүр шөнө, үүрээр ч бүртгүүлж болох юм байна. Гэрлэгсдийг бүртгэх энэ шинэ хууль нь иргэний гэр бүлийг бүртгэх төрийн байгууллага болон шашны байгууллагад хамаатай юм.
Эрүүл мэнд
Залуу нисгэгч дэлхийн дээд амжилт тогтоолоо
Швейцарийн 22 настай залуу Карл Шмидт дэлхийг тойрсон хамгийн залуу нисгэгч болж дэлхийн дээд амжилт тогтоолоо. Тэр долдугаар сарын 11-нд ганц моторт Cessna 210 онгоцоор дэлхийг тойрохоор гарч 40 мянган км зам туулан дэлхийн 21 оронд бууж, агаарт нийтдээ 110 цаг ниссэн байна.
Эрүүл мэнд
Сөрөг хүчнээс гурван хүн амь үрэгдлээ
Венесуэльд болж байгаа сонгуулийн кампанит ажлаар Баринас мужид болж байсан сөрөг хүчний цуглааны үеэр үл мэдэгдэх этгээд гал нээсний улмаас сөрөг хүчний нэг идэвхтэн амь үрэгдсэн байна. Энэ талаар сөрөг хүчнээс түүнтэй өрсөлдөж байгаа өнөөгийн ерөнхийлөгч Уго Чавестай өрсөлдөж байгаа Энрике Каприлес мэдэгдсэн байна.
Эрүүл мэнд

Гүржид өнөөдөр парламентын сонгууль болно
Ойрын жилүүдэд гүржийн улс төрийн амьдралд ихээхэн нөлөө үзүүлнэ гэж шинжээчдийн үзэж байгаа парламентын сонгууль өнөөдөр Гүржид эхэлнэ. Сонгуульд өнөөдөр эрх барьж ерөнхийлөгч Михаил Саакашвилийн “Үндэсний хөдөлгөөний нэгдэл” болон Бидзин Иванишвилийн тэргүүлдэг, сөрөг хүчний “Гүржийн мөрөөдөл” нэгдэл өрсөлдөнө.
Эрүүл мэнд

Эцгийг нь хулгайлсан гэж Их мастер Спасскийн хүү үзэж байна
Зөвлөлтийн шатарчин Борис Спасскийн хүү эцгийгээ хулгайлсан, эрхийг нь зөрчсөн гэж францын шүүхэд ханджээ. Францад 30 жил амьдарч байгаа их мастер, дэлхийн аварга наймдугаар сарын 16-нд Фарис дахь гэрээсэ гарч алга болжээ. Гэр бүлийнхэн нь түүнийг Оросын ЭСЯ-нд аваачиж нэг дуаагийн паспорт олгосон байж магадгүй гэж таамаглаж байна.
Эрүүл мэнд

Барак Обамагийн сурталчилгаанд Жорж Сорос нэг сая доллар зарлаа
АНУ-ын тэрбумтан Жорж Сорос АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Барак Обамагийн кампанит ажилд нэг сая доллар, түүний Ардчилсан намын улс төрийн ажиллагаанд зориулж 500 мянган доллар хандивласан байна. Гэхдээ тэр намд өгч байгаа мөнгөө сонгуулийн өмнөх кампанитай холбоогүй гэжээ.
Эрүүл мэнд

“Гэм зэмгүй мусульманчууд” киноны продюсерыг баривчилжээ
Лалын шашны зөнч Мухаммедыг гутаан доромжилсон “Гэм зэмгүй мусульманчууд” богино хэмжээний кино хийж интернетэд байрлуулсан америкийн продюсер Накула Бассели Накула өчигдөр Лос-Анжелос хотоос баривчилсан байна. Түүнийг хянан харгалзах хугацааны нөхцөл зөрчсөн гэж баривчилжээ.
Эрүүл мэнд

Хэдэн зууны дараа Монголчууд орост заналхийллээ гэв үү
Оросын ДЕЙТА.ru сайтад “Зуун жилийн дараа монголчууд Орост заналхийлж байна уу” гэсэн мэдээ гарчээ. Энд “Монголын засгийн газар Сэлэнгэ мөрний урсцыг өөрчлөх гэж байгаа нь Байгаль нуурт аюул учруулах гэж байна гэж Владивосток хотод болсон Өвөрбайгал, Алс дорнодын эдийн засгийн хөгжлийн зөвлөлийн хуралдаан дээр Буриад улсын Ардын хурлын дарга Матвей Гаршкевич мэдээллээ.
Эрүүл мэнд





























