COP17 хурлын үеэр "Нарантуул", "Дүнжингарав" худалдааны төвийн авто зогсоолыг хаана
“COP Time”-ийн өргөтгөсөн хуралдаан болж байна
Туул гол дээгүүр 476 метр урт гүүр барьж байна
Ерөнхий сайд БНХАУ-аас сар бүр 12-15 мянган тонн АИ-92 автобензин тогтмол нийлүүлэх хүсэлт тавилаа
"ДЦС-3” ТӨХК-ийн нэн шаардлагатай “Турбингенератор-5”-ын шинэчлэлийн төсвийг шийдвэрлэхээр болов
Улаанбаатарын утааг бууруулах, нийслэлчүүдийн эрүүл мэндийг хамгаалах төслийг “Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-тай хамтран хэрэгжүүлнэ
МИАТ ТӨХК “БОИНГ” КОМПАНИТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛНЭ
Нийслэлд 107 ШТС-аар АИ 92 автобензин түгээж байна
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах I шатны бүртгэл эхлэхэд 3 хоног үлдлээ

Өрх, сумын эрүүл мэндийн эмч сувилагч нарыг Турк улсад мэргэжил дээшлүүлнэ
Монгол, Турк хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ой өнгөрсөн 2024 онд тохиосон бөгөөд энэ оны эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Бүгд Найрамдах Турк Улсад төрийн айлчлал хийж, энэ үеэр харилцааны түвшинг ахилж, Стратегийн түншлэл тогтоосон билээ.Турк Улстай олон талаар, тэр тундаа эрүүл мэндийн салбарт харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх үйл ажиллагаа сүүлийн жилүүдэд эрчимжиж байна.Өнгөрсөн есдүгээр сард Туркийн эрүүл мэндийн сайдын айлчлалаас хойш хоёр улсын эрүүл мэндийн салбарын гурав дахь уулзалт өнгөрсөн өдрүүдэд боллоо
Эрүүл мэнд

Томуу, томуу төст өвчний үед хүүхдэд шингэнийг энгийн үеийнхээс хоёр дахин их уулгах хэрэгтэй
Томуу, томуу төст өвчний үеэр хүүхдийг зөв асарч хамгаалах нь өвчнөөс сэргийлэх, мөн өвчлөлийг хүндрүүлэхгүй байх хамгийн чухал хүчин зүйлсийн нэг юм. Мэргэжлийн эмч нарын зөвлөснөөр хүүхдийн биеийн дулааныг хадгалах, хангалттай шингэн уулгах, тохирсон хооллолтыг анхаарах нь биеийн эсэргүүцлийг дэмжихэд хамгийн үр дүнтэй арга.
Эрүүл мэнд

Уртасгасан цагаар томуугийн амбулатори ажиллаж байна
Улаанбаатар хотын хэмжээнд томуу, томуу төст өвчний дэгдэлт өндөр байгаа. Түргэн тусламжийн дуудлага тоо ч нэмэгдэж байгаа. Иймээс нийслэлийн өрхийн эрүүл мэндийн төвүүд уртасгасан цагаар ажиллах эхэлсэн. Мөн уртасгасан цагаар томуугийн амбулатор ажиллаж байна.Иргэд та бүхэн гадуур явахдаа амны хаалтаа зүүж, дархлаагаа дэмжин, халдвар хамгаалал, эрүүл ахуйн дэглэмийг сахиж өвчлөлөөс урьдчилан сэргийлнэ үү.
Эрүүл мэнд

Сурагчдын өвлийн амралтыг 14 хоногийн өмнө эхлүүлэх саналыг ЭМЯ гаргаж Боловсролын яаманд хүргүүлжээ
Улирлын томуу, томуугийн цар тахлын хүндрэлийн үнэлгээгээр Нийслэл хот болон Архангай, Баян-Өлгий, Өвөрхангай, Өмнөговь, Төв аймаг “Алаг цоог дэгдэлт”-ийн түвшинд, 13 аймагт “Идэвхжил”-ийн түвшинд, 2 аймагт “Улирал хооронд”-ын түвшинд байна.
Эрүүл мэнд

ЭМЯ: Ханиад томуу ихэссэн тул сурагчдын амралтанд зохицуулалт хийх эсэхийг хэлэлцэж байна
Вирус судлалын тандалтаар, Амьсгалын замын синцитиаль вирус, A (H3N2) вирус орчилд орж, идэвхжил нэмэгдэж байгаа ба улсын хэмжээнд томуу, томуу төст өвчин амбулаторийн үзлэгийн 10 хувийг эзэлж байна.
Эрүүл мэнд

Өрхийн эмнэлгүүдийг “Эрүүл мэндийн төрөлжсөн мэдээллийн санд” холбоно
Монгол Улсын Засгийн газрын “Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”-ийн хүрээнд эрүүл мэндийн салбарын дижитал шилжилтийн цогц арга хэмжээг эрчимжүүлэх зорилтын хүрээнд ЦХИХХ-ийн сайд Э.Батшугар, Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн нар хамтарсан уулзалтыг зохион байгууллаа.
Эрүүл мэнд

Дунд, ахлах ангийн сурагчид анхны тусламж үзүүлэх практик сургалтад хамрагдлаа
Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Нийгмийн эрүүл мэндийн алба, Эрдэм шинжилгээ, сургалтын албанаас хамтран Ерөнхий боловсролын сургуулийн дунд болон ахлах ангийн сурагчдын дунд “Зөв дадал, Зөв хүн, Зөвхөн биднээс” практик сургалт зохион байгууллаа.
Эрүүл мэнд

Эмч нарын цалинг ирэх онд 75 хувиар нэмэгдүүлэхээр болж, нэмэлт хэлэлцээрт гарын үсэг зурлаа
2026 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс – 30 хувиар,
2026 оны 8 дугаар сарын 1-ний өдрөөс - 9 хувиар,
2026 оны 9 дүгээр сарын 1-ний өдрөөс - 9 хувиар,
2026 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс - 9 хувиар,
2026 оны 11 дүгээр сарын 1-ний өдрөөс - 9 хувиар,
2026 оны 12 дугаар сарын 1-ний өдрөөс- 9 хувиар тус тус нэмэгдүүлж,
Эрүүл мэнд




































