Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ижил хүйстэнүүдийн гэр бүлийн оронд удахгүй полиамор гэр бүл ирэх юм гэнэ


Өнөөдөр дэлхийн хэмжээнд хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн онцгой анхаарч байгаа цөөн хэдэн сэдэв байна. Тодруулбал, Египетийн үймээн самуу, Сирийн иргэний дайн ба химийн зэвсэг, олон улсын терроризм, Америкийн ТТГ-ийн экс ажилтан Сноуден ба хувийн нууц, тусгай албадын үйл ажиллагаа, дэлхийн эдийн засгийн төлөв байдал, уламжлалт бус бэлгийн харилцаа.

Эдгээрээс уламжлалт бус бэлгийн харилцаатай хүмүүсийн эрх, тэдний гэр бүлийг албан ёсоор баталдаг болгох, уламжлалт гэр бүлтэй адил эрх олгох, хүүхэд үрчлэхийг нь зөвшөөрөх, амьдралын хэв маягаа олон нийтэд таниулан сурталчлахтай холбоотой маргаан сүүлийн хэдэн сарын туршид хамгийн чухал сэдвүүдийг нэг болж байгаа. Он гарсаар Францад ижил хүйстнүүд хоорондын гэрлэлтийг батлах, тэдэнд хүүхэд үрчлэхийг зөвшөөрөх хууль батлуулах гэж байгаатай холбоотой эсэргүүцсэн, дэмжсэн олон зуун мянган хүн оролцсон жагсаал болж дэлхийн нийтийн анхаарлыг удаан хугацааны турш татсан.

Дараа нь уламжлалт бус бэлгийн харилцааг насанд хүрээгүйчүүдэд сурталчлахыг хориглосон хуулийг ОХУ-д баталсны дараагаар энэ сэдэв дахин дэлхийн хэмжээнд хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг онцгой анхаарлын “бүс” болж хувирлаа.

Хүний эрхийг яс үндэс, угсаа гарал, арьсны өнгө, мэдлэг боловсрол, бэлгийн чиг хандлагаас үл хамааран хамгаалах нь зүйн хэрэг. Гэхдээ сүүлийн үед өрнөдийн чөлөөт гэгддэг нийгэмд гэр бүлийн уламжлалт институтыг нураан үгүй хийх бодлогыг дэлхийн хэмжээнд хэрэгжүүлээд байна уу даа гэсэн бодол өөрийн эрхгүй төрөх юм.

Наад зах нь Европын зарим оронд албан ёсны бичиг баримт дээр “эцэг”, “эх” гэж бичихээс зайлсхийх болжээ. Учир нь ингэж бичвэл ижил хүйстнүүдийн гэр бүлийн гишүүдийг шууд бусаар доромжлон сэтгэл санааг нь таагүйтүүлсэн хэрэг болж байгаа юм байх. Ялангуяа цэцэрлэг, сургуулиуд дээр хүүхдүүд аавыгаа “аав”, ээжийгээ “ээж” гэж дуудахыг болиулах юм гэнэ. Яагаад гэхээр ижил хүйстнүүдийн гэр бүлд өсч байгаа хүүхэд хэнийг нь аав, хэнийг нь ээж гэж дуудахаа мэдэхгүй сэтгэл санааны хямралд орж магадгүй байгаа юм байх. Мөн хүний нэрийг эрэгтэй ба эмэгтэй гэж уламжлалын дагуу хуваадгийг хорих санал гараад байгаа. Учир нь өөрийгөө эмэгтэй хүн гэж ойлгодог эрэгтэй хүнд багад нь эрэгтэй нэр өгснөөс болж насанд хүрсэн хойноо сэтгэл санааны хүнд дарамтанд орох нь олон болж байна л гэнэ.

Улмаар дэлхийн хэмжээнд энэ үзэл бодлоо сурталчлан тараах тал дээр маш идэвхтэй ажиллаж байгаа. Ялангуяа өрнөдийн орнуудаас авдаг хүнсний болон мөнгөн тусламжаас хамааралтай байдаг ядуу буурай орнууд дээр энэ сурталчилгааны хүч тод харагддаг. Жишээлэхэд, Их Британийн Ерөнхий сайд Африкийн нэгэн ядуу оронд хандан ижил хүйстнүүд хоорондын гэрлэлтийг хүлээн зөвшөөрвөл ихээхэн хэмжээний мөнгөн тусламж үзүүлнэ гэж амлаж байлаа. Молдавын парламентыг ижил хүйстнүүдийн эрхийг хамгаалах хууль баталсны дараагаар НАТО-той хамтран ажиллах хөтөлбөрт шууд хамруулсан гэх мэт.

Сочид болох Олимпийг болиулах, тамирчдаа явуулахаас татгалзах шаардлага тавихаас эхлээд Орост явагдаж байгаа урлаг, олон нийтийн бүх л ажиллагаанд оролцохгүй байхыг уриалж байна. Энэ нь эдийн засаг ба улс төрийн гүн хямралаас дөнгөж гараад хөл дээрээ баттай тогтох гэж байгаа оронд дарамт үзүүлж байгаа хэрэг. Хүмүүс тамирчдын амжилт, спортын гайхамшгийг харах гэж Олимпийн тоглолт үздэг атал Орост очсон хойноо эсэргүүцлийн жагсаал хийж Оросын гейчүүдийг дэмжье гэсэн уриа газар аваад байна.

Гэр бүлийн уламжлт тогтолцоог хамгаалдаг шашны гол урсгалуудыг үзэн ядах, хүч нөлөөг нь сулруулах алхамуудыг тогтмол явуулж байна. Жишээлэхэд, Оросын үнэн алдарт шашин уламжлалт бус бэлгийн харилцааг бурханы өмнө үйлдэж байгаа нүгэл гэж үздэг дээрээ хатуу зогсож, энэ талаарх бодлоо огт өөрчлөхгүй гэж мэдэгдсэн. Энэ мэдэгдлийн дараа Скандинавын зарим орны хэвлэл мэдээллийн хэрэгсэл, улстөрчид нь “Оросын үнэн алдарт шашин нь лалын алан хядагчдаас аюултай” гэсэн утгатай нийтлэл бичиж янз бүрээр дайрч давшилсан. Католик шашныг ч мөн энэ мэтээр дайрч давшилсан хэвээр. Лалын шашныг мөн адил ижил хүйстнүүдийг үзэн яддаг гэж хатуу шүүмжилдэг.

Товчхон хэлэхэд уламжлалт гэр бүл, жам ёсны бэлгийн харилцаа, уламжлалт ёс суртахуун зэргийг хатуу хамгаалдаг болгоныг үзэн ядаж, шүүмжилдэг.

Мэдээж уламжлалт бус бэлгийн харилцаатай хүмүүсийн эрхийн төлөөх хөдөлгөөн гэнэт ийм хүчирхэг, нөлөөтэй болчихсонгүй. Гуч гаруй жилийн турш эрхийн төлөө тэмцсээр бусдын адил эрхтэй гэдгээ олонд ойлгуулчихаад одоо ойлголт хангалтгүй сурталчлах, хүрээгээ тэлэх хэрэгтэй гээд байлдан дагуулал хийж байна. Европчууд, америкчуудын эр эмийн харилцааны талаарх ёс суртахуун энэ гуч гаруй жилийн дотор асар их өөрчлөгдлөө. Дийлэнх олонх нь ням гараг болгон гэр бүлээрээ сүмд очиж мөргөл хийдэг, шашны болон өөрийн үндэсний уламжлалт хатуу ёс суртахуун, дэг жаягийг хатуу дагадаг, гей гэдгээ мэдэгдсэн хүнийг үзэн яддаг, янз бүрээр шахан хавчдаг нийгэм байснаа бага багаар өөрчлөлт гарсаар өнөөгийн байдалд хүрэв.

Гэр бүлээ батлуулах, 35-40 наснаас өмнө хүүхэдтэй болох, сүмд очиж мөргөх нь хуучинсаг үзэлтэн, дам байдлаар гомо нарын эрхийг хүлээн зөвшөөрдөггүй гэдгээ харуулж байгаа хэрэг болсон тул шашин шүтдэг хүмүүсийн тоо эрс цөөрч, гомо нарын эрхийн төлөө тэмцдэг, тэднийг зөвшөөрдөг дэмждэг гэдгээ харуулах нь моод болон хувирлаа. Ялангуяа олны танил, томоохон улстөрч, урлаг ба соёлын одод гэх мэт хүмүүс энэ моодыг хамгийн их дагаж байгаа. Улстөрчдөд сонгуулийн үеэр ганц саналыг ганц гэж гололгүй авахын төлөө тэмцдэг болохоор гомо нарыг дэмждэг, эрхийг нь зөрчихийг зөвшөөрөхгүй гэж мэдэгдээд саналыг нь авах гэнэ. Урлаг соёлын одууд нь СD-гээ олон мянгаар борлуулах, аялан тоглолт хийхдээ тасалбараа олон мянгаар зарахыг хүсч байгаа. Иймд хэрэв гомо нарын эрхийг төлөө тэмцэгч, тэднийг дэмждэг гэж мэдэгдэхгүй бол дууг нь сонсохгүй, тоглолтыг нь үзэхгүй, CD нь худалдан авахгүй байхыг уриалсан кампанит ажил өрнөн од болох боломжийг нь шууд боомилж орхино.

Гэхдээ моод гэдэг цаг хугацааны зүйл оргил үеээ даваа ирэхээр аяндаа ач холбогдлоо алдаад өөр нэг зүйл моодонд ордог нь жам. Гучин жилийн дараа эр эмийн харилцаа, гэр бүлийн ёс суртахууны талаарх өрнөдийнхний ойлголт яаж өөрчлөгдөхийг тааж хэлэхэд бэрх ч гэлээ “BBC” сайт дээр гарсан энэ тал дээр дөнгөж түгэж эхэлж байгаа нэгэн үзэгдлийн талаарх нэгэн нийтлэлийг уншаад магадгүй л юм гэж бодлоо.

Энэ үзэгдэл нь “полиамор гэр бүл” гэсэн нэртэй. Уг нийтлэлд полиамор гэр бүлийн жишээ болгож Их Британий Шеффилд гүнлэгийн жижигхэн хотод амьдардаг “гэр бүл”-ийн амьдралыг харуулжээ. Энд нэг гэрт Том, Крис гэсэн хоёр эрэгтэй, Чарли ба Сара гэсэн хоёр эмэгтэй гээд дөрвөн хүн амьдардаг. Энэ дөрөв нь нэг гэр бүлийн хүрээнд нэг зэрэг хоорондоо хамтран амьдардаг таван хосыг бий болгожээ. Хоёр эрэгтэй нь хоёр эмэгтэйтэйгээ тус бүр эр эмийн харилцаатай гэхээр дөрвөн хос бий болно, дээр нь хоёр эмэгтэй нь хоорондоо лесби харилцаатай. Хоёр эрэгтэй нь эрэгтэй нь хоёул видео тоглоомонд дуртай гэдгээс цааш харилцаа нь хэтэрдэггүй болохоор боломжит зургаа дахь хос буюу гомо хос үүсээгүй гэнэ.

Ингээд ч зогсохгүй энэ дөрвөөс хүссэн нэг нь гадуур өөр хүнтэй чөлөөтэй уулзаж учирдаг. Ингэж гадуур уулзах гэж байгаагаа нуудаггүй, нөгөөдүүлтэйгээ хэлэлцэн ярилцдаг гэнэ. Хэлэлцэн ярилцаад бусад гурав нь гурвуулаа зөвшөөрвөл “ок”, харин ганц нь л үгүй гээд хориг тавьчихвал гадуур уулзах эрхгүй болно. Гол нь үгүй гэж хориг тавьж байгаа нь яагаад үгүй гэх болсноо маш сайн тайлбарлах, үндэслэх ёстой юм байна. Сэтгэл хөдлөл, хувийн үзэл бодол гэх мэт үндэслэлээр үгүй гэвэл хүчтэй шүүмжлэлд өртөөд аргагүйн эрхэнд за за гэдэг бололтой. Процедур, дэг жаяг нь ардчилсан орны парламент шиг гэх юм уу даа. Хэн нь хэнэтэйгээ хэдийд унтахыг урьдчилан ярьж тохиролцоод интернэтээр “Google” календарь дээр тэмдэглэчихдэг. Календарь нь тухай нь өдөр нь сануулга явуулаад хэн нь хэнтэйгээ байхыг хэлээд өгдөг аж. Энэ дөрөв нь сэтгүүлчдэд ярихдаа хөгширтлөө хамт амьдрахыг хүсч байгаа гээд удахгүй албан бусаар гэрлэлийн ёслол үйлдэх гэж байгаа гэдгээ хэлсэн байна.

Хүн л юм хойно ийм нөхцөлд “хардалт” гэж зүйл үүсэх нь гарцаагүй. Тэгвэл полиамор гэр бүлд олуул хамтран амьдрахын тулд хардалтыг “компреси” гэж нэрлэгддэг зүйлээр шахан орлуулах ёстой гэнэ. Дээр жишээ болгосон полиамор гэр бүлийн гишүүн нь компреси гэдгийг “Чи үнэхээр сайн ханддаг хүн чинь өөр хүнийг хайрладаг, өөрөө хайрлуулж байгааг харахаар төрдөг эерэг, гэгээн мэдрэмж” гэж тайлбарлсан байх юм.

Тэгэхээр гучин жилийн дараа гэнэт Европ, Америкаар полиамор гэр бүлийн гэрлэлтийг хуульчлан батлах, ийм гэр бүлүүдэд гомо ба лесби гэр бүлтэй адил эрх олгохын төлөөх тэмцэл өрнөөд улстөрчид, урлагийн одууд тэднийг ойлгодог дэмждэг гэсэн мэдэгдэл хийж дэлхийн бусад орнуудад хандан полиамор гэр бүлийг хүлээн зөвшөөрөхийг уриалж, тулган шахаад эхэлбэл бүү гайхаарай.

0 Сэтгэгдэл
gay bn chatlay taniltsay glovers214 at yahoo /bisex hereggui shu/
yostoi soliorvoo enen shig teneg yum bhgui. Ijil huistenii asuudal yah argagui mood dagaj bna.Ternees ijil huistnee sonirhoh belgiin chig handlagatai humuus horvoo deer tsoohson tordog gj unshij bsan.Tgee l odoo yu vee mongollr neg ijil guistniig demjdeg ch gh durtai n tgej yaridag bolj.Zail
shal teneg ym bn utgagui ym
Barag ene ni deer yum bna daa xvmvvs ter dundaa MGL chuud tertei tergvi ger bvleesee gaduur zawaardag ternii orond dundaa barimtaldag zarchimtai neg negendee hyanalttai bwal zvgeer yum bishvv
Èæèë õ¿éñòí¿¿ä îäîî á¿¿ð äàâðààä ººð óðèà äýâø¿¿ëæ áàéãàà ãýñýí.Òýð íü áàãà íàñíû õ¿¿õýäòýé áýëãèéí äóð õ¿ñëýý õàíãàõ þì ãýíý.¯¿íèéãýý õ¿íèé ýðõ,àðä÷èëàë ãýæ ¿çýæ áàéãàà ãýñýí.Îäîîõîíäîî ºðãºí äýìæëýã àâàõã¿é áàéãàà ÷ óäàõã¿é ãîìîíóóäûã çºâøººðäºã áîëñîí øèã çºâøººðºõ áîëíî ãýæ ¿çýæ áàéãàà þì áèëýý.Ãîë íü íèéãýìä òàñðàëòã¿é øàõàëò ¿ç¿¿ëýýä áàéõ þì áîë áîëäîã ãýíý.Ìàíàéä õàðààõàí èéì þì ¿¿ñýýã¿é áàéãàà íü ÿàìàé äàà.
Baigaliin huuliin esreg gaj vzegdel vvniig demjsen hvmvvst baigal eh DOX beleglej baigaa shvv hvmvvsee
het hogjil
shal teneg sanagdchihlaa
utgagui yum. hair setgel gej baihaa bolih yum bna l daa
YAMAR AIMAAR YUM BE
Хамгийн их уншсан
МЭДЭГДЭЛ 2024.05.01