Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Тавдугаар сард хүүхдийн мөнгө, халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь ЗГ: Эрчим хүчний үйлдвэрлэх, дамжуулах, түгээх, хангах үйл ажиллагааны бүх үе шатанд өртөг зардлыг бууруулж ажиллана Г.Дамдинням: Оюутолгой төслийн хөрөнгө оруулалтын гэрээний хэлэлцээ идэвхтэй үргэлжилж байна ЗГ: “Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт 2026-2028 оны улсын хэлэлцээр”-ийн төсөлд 200 гаруй санал ирүүлжээ Даатгалын тогтолцоог урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах чиглэлд уялдуулж, эрх зүйн орчныг боловсронгуй болгоно ЗГ: Үндэсний баялгийн сангаар дамжуулан иргэдийн хүртэх өгөөжийг нэмэгдүүлэх ажлыг шуурхай зохион байгуулахыг үүрэг болголоо “Сэлбэ 20 минутын хот” төслийн эхний ээлжийн орон сууцны зургаадугаар давхрын угсралтын ажлыг хийж байна ГИХГ: Өргөдөл, гомдлын шийдвэрлэлт өссөн дүнгээр 93.1 хувьтай байна Нийслэлийн дөрвөн байршилд мод, бут сөөгийн суулгац, үр үрслэгээний үзэсгэлэн худалдааг зохион байгуулж байна ТОСОНЦЭНГЭЛ СУМАНД ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙ БОЛОН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ӨДӨРЛӨГ БОЛЛОО
Эрдэнэсийн тухай 20 сонирхолтой баримт
 
Хүн төрөлхтний түүхийн бүхий л үеийн туршид хүмүүс үнэт метал, эрдэнийн ховор чулууг гоёл чимэглэл болгон зүүж, арилжааны хэрэгсэл болгон өгч авч, худалдаалж ирсэн байна. Харин энэ үнэт зүйлсийнхээ тухай нарийн ширийн нууц сонин баримтуудыг хэр мэдпэх билээ. Мэргэжилтнүүд ингэж байна.

1.    Зэрлэг байгалийн хамгийн том сувд болох Лао-Цзы буюу Аллахын сувд 6,3 кг жинтэй.

2.    Британийн хатан хаан II Елизаветагийн үнэт эдлэлийн цуглуулга 57 сая доллараар үнэлэгддэг.

3.    Жеймс Камероны “Титаник” кинон дээр гардаг “Далайн зүрх” алмааз бол зүгээр ч нэг уран сайхны сэтгэмж биш. Үнэхээр ийм эрдэнэс Титаник хөлөгтэй 1912 оны дөрөвдүгээр сарын тэр шөнө живсэн гэдэг.

4.    Манай гаригийн хамгийн хатуу чулуу алмааз нь урт удаан хугацааны туршид зөөлөн чулуулгаас өөрчлөгдөөр ийм болсон байна

5.    Алмааз байгаль дээрх хамгийн хатуу чулуулаг гэдэг ч эрдэмтэд алмаазаас хатуу нийлэг наноматериал гаргаж авчээ.

6.    Алмааз өөрөө хатуу нь үнэн ч бас хэврэг. Хэрэв алхаар цохивол хагарна шүү.

7.    Гэрлэгсэд заавал хуримын бөгж солилцож байхыг Ромын пап нэгдүгээр Николай манай эриний 860 онд гаргажээ.

8.    Опалын 30 хувь нь ус байдаг гэнэ

9.    Индрианал нь алмаазаас илүү үнэтэй, өндөр чанартай гэж тооцогддог байна

10.    Цэвэр алт нь ямагт шар өнгөтэй ч өөр бусад металлтай холилдоход өнөө өөрчилдөг

11.    “Азийн од” гэдэг нэртэй хамгийн том сапфир одоо Смитсоновын түүхийн музейд байгаа.

12.    Дэлхийн түүхэнд олборосон бүх алт нийтдээ 16 шоо метр л болно.

13.    Далайн усанд нийтдээ 10 тэрбум тонн алт байгаа.

14.    Сувд нь 10 мянгган устрицаас зөвхөн нэг л төлөвшдөг байна.

15.    Олборлосон алмаазын саяас зөвхөн нэг нь л гоёл чимэглэлийн зүйл болно.

16.    Бүх алмаазын нас нь гурван тэрбум жилээс ч илүү

17.    Кинонд зориулан бүтээсэн хамгийн үнэтэй гоёл бол Николь Кидманы “Мулен Руж” кинонд тоглохдоо зүүсэн зүүлт нэг сая долларын үнэтэй байсан.

18.    Жилийн саруудыг бэлгэддэг 12 үнэт чулуу нь израилын 12 омгийг бас төлөөлдөг

19.    Хуримын бөгжийг ядам хуруундаа зүүдэг нь түүгээр яг зүрх рүү явдаг венийн судас байдагтай холбоотой гэнэ.

20.    Олон сая жилийн өмнө Сар ганц том алмаазан од байсан гэнэ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан