Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дүүжин замын тээврээр Яармагаас 11 минутын дотор Хархоринд хүрч, түүнээс цааш 18 чиглэлийн автобусаар зорчих боломжтой “Байдрагийн 30 МВт-ын УЦС” ашиглалтад орсноор Баянхонгор, Өвөрхангай аймгийн сумдын эрчим хүчний хангамж сайжирна НӨМРӨГИЙН ДЦГ-Т ХЭРЭГЖИЖ БАЙГАА ТАХЬ НУТАГШУУЛАХ ТӨСЛИЙГ ТОГТСОН ЦАГ ХУГАЦААНД НЬ ХЭВИЙН ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК БОЛОН “ЧАЙНА ЭНЕРЖИ ИНТЕРНЭЙШНЛ ДЕВЕЛОПМЕНТ” ХХК ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА АТГ: Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан “Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан  1 тэрбум 750 сая төгрөг байна Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа
Бөөнөөр цаазлах үед азаар амьд гарсан ирак цэрэг

Ирак дахь “Исламын улс” гэдэг зэвсэгт бүлэглэлийн баривчилсан хүмүүсээ бөөнөөр нь буудан цаазлах үед азаар амьд үлдсэн ирак цэргийн  яаж амьд гарснаа ярьсныг олон улсын хүмүүнлэгийн Human Rights Watch мэдээлжээ.  
Иракын 23 настай цэрэг Али  түүнийг мянга орчим нөхөдтэй нь хамт зургадугаар сарын 12-нд баривчилж зэвсэгт дайчдын хяналтад байсан Тикрит хотод аваачсан гэнэ. Зэвсэгт дайчид тэдний гар утас түрийвч сэлтийг нь хураан авсан байна.  Алиг тээврийн контейнерт бараг 100 орчим хүнтэй  хамт чихэн авч явах үед хоёр нөхөр нь хэт халуун, амьсгалын дутагдлаас болон амь алдсан гэнэ. Дараа нь түрэмгийлэгчид хүмүүсийг гарыг нь ард нь хүлэн, нүдийг нь боож  ес есөөр нь тус тусад нь хуваан хуваарилж өөр өөр чиглэлд явуулжээ.
Ингэж явсны дараа Алиг нэг газар зогсоосны дараа  өөрөөс нь холгүй буун дуу тачигнахыг  сонсчээ. Гэхдээ л Алиг сум онолгүй  амьд үлджээ. Түүний хэлснээр бол өөрийг нь сум онолгүй өнгөрч, буудуулж унасан хүмүүсийн дунд тэр унаад азаар амьд гарчээ. Хэдэн цагийн дараа бүх зүйл намдаж анир чимээгүй, харанхуй  болоход тэрээр зугтсан байна.
Нүдээр үзсэн хүмүүсийн гэрчилж байгаа, хиймэл дагуулаас авсан зургаар бол тэнд  нэг дор 560-770 хүнийг бөөнөөр нь цаазалжээ гэж Олон улсын хүмүүнлэгийн Human Rights Watch байгууллага мэдээлж байна.
0 Сэтгэгдэл
novshiin laluud...
aztai er baina
сонин л юм
Хамгийн их уншсан