Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Мэрай Кэргийн нэрийг арилгаж, оронд нь Есүс шивүүлжээ

Дуучин Мэрэй Кэригээс салаад удаагүй байгаа "Авьяаслаг америкчууд" нэвтрүүлгийн хөтлөгч Ник Кэннон нэгэн цагт хуримын бэлэг болгон эхнэртээ гэнэтийн бэлэг барьж байсан шивээсээ арилгаж, оронд нь Есүсийн зургийг шивүүлжээ. Ник Кэннон попын од бүсгүйтэй хуримаа хийснийхээ дараа дал мөрөндөө "Mariah" гэж нэрийг нь томоор шивүүлж байсан юм. Гэвч одоо тэдний гал халуун хайр нь унтарч, нэгэнт нь сэтгэл нь хөрсөн учраас энэ нэрийг нуруун дээрээ үүрд үлдээх шаардлагагүй болсон бололтой. Тэрээр төрсөн өдрийнхөө өмнөхөн экс эхнэрийнхээ нэрийг арилгуулж оронд нь Есүсийн цовдлуулсан зургийг шивүүлсэн байна. 
Энэ хооронд Мэрай Кэри хоёр ихэр хүүхэдтэйгээ хамт Азиар аялан тоглолтоо хийж яваа. Хэдий тэрээр дуулж чадахгүй байна гэж нэлээн шүүмжлүүлсэн ч Японд хоёр тоглолтоод хийгээд, Өмнөд Солонгосыг зорьжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан