Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шүүгч М.Нямжаргал ОХУ-д зохион байгуулагдаж буй олон улсын тэмцээний шүүгчээр ажиллаж байна “Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцлээ Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Хяналтын болон бүтээмжийн менежер, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг "Алтанбулаг" чөлөөт бүсэд ажиллалаа Дампуурсан банкуудад байршиж байсан төрийн өмчийн хөрөнгүүдийг буцаан төвлөрүүлэх ажлын хэсгийн явцтай танилцана МАН-ын Удирдах зөвлөлөөр дэд сайд сайд нар тодорно Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр Цагдаагийн ерөнхий газарт ажиллав ЭЗБХ: С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд томилохыг дэмжив
2014 оны хамгийн тачаангуй бүсгүйгээр Пенелопа Круз тодорлоо

Esquire сэтгүүл 2014 оны хамгийн тачаангуй бүсгүйгээр Холливудын жүжигчин Пенелопа Крузыг нэрлэжээ. Америкийн энэ хэвлэл жүжигчнийг ийн нэрлэсэн  арваннэгдүгээр сарын дугаарт өгсөн ярилцлагадаа Круз өнгөрсөн 20 жилийг бодвол драмчилсан эгэл дүр илүү сонирхдог болж байгаагаа хэлээд уламжлал ёсоороо хувийн амьдралаа тодорхой ярихаас татгалзсан байна. 

Пенелопа оны хамгийн тачаангуй алдрыг энэ сэтгүүлээс хүртэж байгаа 11 дэх эмэгтэй болж байна. Үүний өмнө энэ алдрыг Анжелина Жоли, Рианна, Миле Кунис Холли Берри, Шарлиз Терон нар,  мөн  Скарлетт Йоханссон хоёр удаа хүртэж байсан юм.

Испанийн кино жүжигчин, загвар өмсөгч Пенелопа Круз 1991 онд телевизийн эротик “Сарнайн цуврал” гэдэг олон ангит кинонд нэг их том биш дүр бүтээж уран бүтээлийн карьераа эхэлж байсан.

Үүнээс хойш 50 гаруй кинонд  тоглосноос “Нүдээ нээ”, “Чиний мөрөөдлийн бүсгүй”, “Тал хөндий, толгодын орон”, “Кокайн”, “Карибын тэнгисийн дээрэмчин”, зэрэг кино нь алдартай юм.  Тэрээр “Оскар”-ын шагнал хүртсэн,   Холливудад алдрын одоо байрлуулсан анхны испани эмэгтэй жүжигчин.
           
Өнгөрсөн дөрөвдүгээр сард 40 нас хүрсэн Пенелопа киноныхоо зэрэгцээ загварын ертөнцөд ажиллаж ХДХВ-тэй тэмцэх зорилготой буяны ажилд идэвхтэй оролцдог юм.
Жүжигчин Хавьер Бардемын гэргий энэ бүсгүй дөрвөн настай хүү, ой хүрэх гэж байгаа охинтой.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан