Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Б.Оюунбилэг: Умайн хүзүүний хорт хавдар 1-2 шатандаа бүрэн эдгэрдэг ч жирэмслэх боломжгүй болдог

-Манайхны ихэнх хүмүүс эмэгтэйчүүдийн эмч гэхээр эмэгтэй хүний нөхөн үржихүйн эрхтэнтэй холбоод  ойлгоод байдаг.  Та энэ талаар тайлбарлаж хэлэхгүй юу?
-Миний хувьд эмэгтэйчүүдийн хавдраар илүү дагнан ажилладаг. Эмэгтэйчүүдийн эмч гэж манайхан ерөнхийд нь ойлгоод байдаг юм. Гэтэл энэ мэргэжил маань дотроо 5 төрөлд нарийн мэргэшиж задардаг. Юуны өмнө над шиг хавдрын чиглэлээр, тэгээд  гормоны тэнцвэрт байдал, өөрчлөлтийг  үзэж оношлодог, гэр бүл-үргүйдлийн, охидын, эх барих эмэгтэйчүүдийн гээд төрөлжөөд явдаг л даа. Тэгэхээр тухайн хүн эмэгтэйчүүдийн ямар өвчлөл, зовиур байгаагаа сайн тодорхойлоод яг тэр чиглэлийнхээ эмчид хандвал илүү үр дүнтэй эмчилгээ үйлчилгээг авдаг.  Жишээлбэл, сарын тэмдэг өөрчлөгдөөд, үр тогтохгүй байгаа бол үргүйдлийн эмчид хандах, хавдрын чиглэлээр урьдчилан сэргийлэх үзлэг хийлгэе, хортой хоргүй хавдрын эрсдэл байна уу үгүй юу гэдгийг мэдье гэвэл хавдрын эмэгтэйчүүдийн эмчид хандах хэрэгтэй. Яагаад гэвэл эмч нар тухайн чиглэлээрээ аппарат тоног төхөөрөмжтэй, дадлага туршлагатай,  эмчилгээ үйлчилгээ нь илүү төрөлжсөн байдаг. Надаас олон чиглэлээр хүмүүс зөвлөгөө авах гэж хүсдэг бөгөөд би хавдрын чиглэлээр бол бүрэн дүүрэн зөвлөгөө өгч, эмчилгээ үйлчилгээг үзүүлэх боломжтой байдаг. Яагаад гэвэл миний мэдлэг чадвар, ажлын туршлага, аппарат, тоног төхөөрөмж  бүгд л хавдрын үзлэг оношлогоонд зориулагдсан байх жишээтэй. Гэхдээ үргүйдэл, жирэмслэлт, гормоны өөрчлөлт гээд олон асуултуудад ерөнхий зөвлөгөөг өгч, зарим зайлшгүй хийгдэх шинжилгээг нь авч, тухайн чиглэлээр нь нарийн мэргэшсэн эмч нарыг нь зааж өгөөд явуулдаг.

-Умайн хүзүүний хавдар ихсээд байгаа гол шалтгаан нь юу вэ?
-Умайн хүзүүний хортой хавдар үүсэх гол үндсэн шалтгаан гэвэл
-    Олон удаа төрсөн эхчүүд
-    Хүний хөхлөг вирүс буюу HPV вирүсийн халдвар авсан эмэгтэйчүүд
-    Бэлгийн замаар дамжих халдварт өвчин удаа дараа тусч байсан эмэгтэйчүүд
-    Бэлгийн олон хавьтагчтай байх
-    Эрт төрсөн эмэгтэйчүүд


Эмэгтэйчүүд маань нэг зүйлийг сайн ойлгох хэрэгтэй юм. Хэн ч эрүүл байж байгаад шууд хорт хавдар болдоггүй, эхлээд суурь, урьдал өвчин тусч байгаад дараа нь хорт хавдарт шилждэг. Умайн хүзүүний хортой хавдрыг эрт үед нь илрүүлэх бүрэн боломжтой. Урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдах, ялангуяа хавдрын нарийн мэргэжлийн эмчид үзүүлэх, үзлэгийн явцад янз бүрийн сорилууд хийгддэг. Эсийн шинжилгээ өгөх хэрэгтэй. Энэ шинжилгээ нь хавдарын урьдал өвчин, суурь өвчин, хавдар байгаа үгүйг илрүүлдэг.

-Эмэгтэйчүүд умайн хүзүүний хортой хавдрыг үзүүлэхэд бөөн шинжилгээ өгөх болдог гэж хойш суух нь бий. Илүү хялбар нөхцөл шаардаад байхааргүй тийм шинжилгээ байдаг уу?

-Эсийн шинжилгээ нь хамгийн хялбар, мазокийн шинжилгээ шиг түрхлэг аваад үзчихдэг. Ямар нэг өвдөлт өгдөггүй, энэ шинжилгээ нь дэлхий дахинд батлагдсан шинжилгээ юм. Маркерийн шинжилгээгээр эмэгтэйчүүдийн хорт хавдар тусч уу үгүй юу гэдгийг илрүүлнэ гэж сүүлийн үед яриад байгаа. Энэ нь өндгөвчний хавдрыг илрүүлэхээс биш умайн хүзүүний хорт хавдрыг илрүүлэхгүй. Умайн хүзүүний хорт хавдар эрсдэлт өвчнүүдийн нэгдүгээрт бичигдэж байгаа тул эсийн шинжилгээг жилд нэг удаа өгч байх хэрэгтэй.

-Таны үзлэгээр хэд орчим насны эмэгтэйчүүд илүү өвчилж байна вэ?
-Хавдар харьцангуй залуужиж байна. Умайн хүзүүний хорт хавдрыг үүсгэгч гол вирүс HPV нь  бэлгийн замаар дамжин халдварладаг. Бэлгийн замбараагүй харьцаатай, олон хавьтагчтай эмэгтэй хүн энэ вирүсийг эрэгтэй хүнээс авчихдаг. Гэтэл энэ эрэгтэй хүн өөрөө хорт хавдраар өвчилдөггүй бөгөөд дамжуулагч болж нэг эмэгтэйгээс нөгөөд дамжуулж байдаг. Ийм болохоор энэ вирүс нь ДОХ-ын вирүс шиг бэлгийн замаар дамжиж байдаг учир бэлгэвчийг байнга хэрэглэх нь энэ эрсдлээс хамгаална. Гэр бүл болтлоо бүсгүйчүүд минь бэлгэвчийг хэрэглэж занших хэрэгтэй. Үзлэгийн явцад бэлгийн замын халдварт өвчнүүд, ялангуяа трихоманиаз, заг хүйтэн, гарднереллёз, хламид зэрэг элбэг тохиолдож байна.  Эдгээр өвчнүүдтэй хорт хавдрыг үүсгэгч вирүс хамт тээгдэж явдаг ба өнгөний өвчнийг илрүүлэх шинжилгээгээр хавдрын вирүс илэрдэггүй тул зөвхөн өнгөний өвчнүүдийг нь эмчлээд орхидог талтай. Тиймээс эсийн шинжилгээг заавал өгөх хэрэгтэй. Мазокийн шинжилгээ өгөхтэй адилхан хялбар хийгддэг энэ шинжилгээг бэлгийн харьцаанд орсон эмэгтэй хүн бүр өгснөөр өөрийгөө хорт хавдраас урьдчилан сэргийлнэ.




Монголчуудын дунд эмэгтэйчүүдийн хорт хавдруудаас умайн хүзүүний хорт хавдар 1-рт орох болсон нь бүсгүйчүүд бэлгийн замбараагүй амьдралтай, олон хавьтагчтай байх, хэд хэдэн хүнтэй тодорхой хугацаанд бэлгийн хавьталд орох зэргээс шууд шалтгаалж байгаа бөгөөд найз залуугаа сайн таниагүйгээс нэг удаа энгэр зөрүүлээд хавдраар өвчилсөн тохиолдол ч байна.

-Умайн хүзүүний хорт хавдар хэдэн үе шаттай явагддаг вэ? Эдгэрэх боломж нь ямар байдаг вэ?
-Умайн хүзүүний хорт хавдар нь 4 үе шаттай явагддаг. 1-2р шатанд нь илрүүлж чадвал мэс заслын болоод бусад аргуудаар энэ өвчнийг бүрэн  100 хувь эмчилж болно. Гэхдээ энэ тохиолдолд эмэгтэй дахин жирэмслэх боломжгүй болдог ч бэлгийн хэвийн харьцаатай байж болдог. Яагаад гэхээр мэс заслаар сав, умай, дайвар эрхтэнүүд, булчирхайтай нь хамт авагддаг, тэгж байж бүрэн эмчилж хүнээ үхлээс авардаг. Гэхдээ ингэж хавдар болохоос өмнөх урьдал суурь өвчинтэй байгааг эмч тань хэлсэн л бол энэ өвчнийг хурдан хугацаанд эмчилж чадвал хавдрын шатанд хэзээ ч очихгүй. Харин 3-р шатандаа 70-80%, 4-р шатандаа найдваргүй эмчилгээгүй болдог.

-Таньд үзүүлж байсан тохиолдлуудаас хамгийн залуу нь ямар тохиолдол байна вэ?
-Гадна бэлэг эрхтэний хортой хавдартай 5 настай хүүхэд үзүүлж эмчлүүлсэн. Энэ нь их ховор тохиолдол л доо, төрөлхийн шахуу булчирхайн хавдар байсан. Харин умайн хүзүүний хортой хавдраас хамгийн залуу нь дөнгөж л бэлгийн харьцаанд ороод нэг жил болоод хорт хавдар болчихсон 22 настай эмэгтэй эмчлүүлж байсан. Энэ охин бэлгийн харьцаанд анх HPV вирүстэй эрэгтэй хүнтэй нэг жилийн өмнө орсон байсан нь хорт хавдрын эхний шатанд хүрчихсэн. Энэ оюутан охин байсан. Энэ хавдар үүсгэгч вирүс хурдан хугацаанд хорт хавдарт шилжсэн нь тухайн хүний биеийн эсэргүүцэл сул, чанаргүй хоол хүнс, ажил амралтаа зохицуулахгүй зэрэг олон шалтгаанаас болсон байх. Хэдийгээр бүрэн эдгэрсэн ч хэзээ ч ээж болохгүй, нөхөн үржихүйн тал дээр хаалттай болж байгаа юм.
Залуу охид бүсгүйчүүд маань найз залуутай болж үерхэж байхдаа заавал бэлгэвч хэрэглэж байх хэрэгтэй. Эрэгтэйчүүд ч мөн ялгаагүй заавал бэлгэвч хэрэглэхгүй бол ДОХ-ын аюулаас гадна энэ вирүсийг авч болно гэдгийг дахин хэлмээр байна.

-Эрэгтэй хүн энэ HPV вирүсийн шинжилгээг өгч болох уу?

-Болно, гэр бүлээ батлуулахаас өмнө энэ шинжилгээг охид залуус өгөөд хэвшвэл эрүүл мэндээ эрсдлээс сайн хамгаалах боломжтой. Эмэгтэйчүүд энэ вирүсээр өвчилдөг учраас эмэгтэй хүнд энэ шинжилгээ өгөхийг илүү зааж зөвлөдөг ч гэр бүлгүй эрэгтэй хүн ч ДОХ-ын вирүсний шинжилгээ өгдөгтэй ижил энэ вирүсний шинжилгээг өгч байвал найз бүсгүйгээ эрсдлээс хамгаална.

-Бусад улс орнуудад хорт хавдар үүсгэгч HPV вирүсээс охид эмэгтэйчүүдээ яаж хамгаалдаг вэ?
-Хойд урд хөрш болон бусад хөгжилтэй орнуудад 13 насанд хүрэнгүүт энэ вирүсний эсрэг вакцинийг хийж эхэлдэг. Тэгээд 20-иос 30 гараад ирэхэд нь төрөлтөөс нь хамаараад дахиж 2 удаа хийдэг. Энэ вирүс биед ороход вакцин хийлгэсэн хүмүүс хэзээ ч  өвчлөхгүй. Тэгэхээр энэ умайн хүзүүний хорт хавдрын өвчлөл бага байдаг нь үүнтэй холбоотой. Манай улсад энэ вакцин Мянганы Сорилтын сангийн эрүүл мэндийн төслийн хүрээнд цөөхөн орж ирж тараагдсан гэж дуулсан. Энэ вакцинийг л оруулаад ирэхэд манай улсад умайн хүзүүний хорт хавдар буурах бүрэн боломжтой. Манай улсын боломжтой зарим иргэд гадаад дотоодод явж байхдаа энэ вакцинийг хийлгээд ирдэг. Энэ вакцинийг оруулж ирэх талаар олон нийтийн байгууллагатай хамтраад хөөцөлдөж үзсэн. Гэтэл “-Наад асуудал чинь хаалттай, судалгаа явуулж байгаа, тийм тийм компаниуд оруулж ирэх зөвшөөрөлтэй...” гэж байсан. Түүнээс хойш 3 жил өнгөрлөө. Одоо болтол орж ирээгүй л байна.


Эмчилгээ үйлчилгээ:
1.    Эмэгтэйчүүдийн иж бүрэн үзлэг
Дурандана (зураг авна) Хөх үзнэ
2.    Эмэгтэйчүүдийн хавдрын шинжилгээ: (эд, эсийн, бактериологи, HPV, эмийн мэдрэмж чанар)
3.    Оношлогоо Шинжилгээ 48 цагийн дотор
4.    Эмчилгээ: жижиг мэс ажилбар, өөлөх эмчилгээ LEEP (мэс засал) түллэг (цахилгаанаар, эмээр), тариа
5.    Эмэгтэйчүүдийн хавдрын эмчийн зөвлөгөө
6.    Хяналт, давтан үзлэг
Та үзлэгийн цагаа биеэр болон утсаар авч болно.
Цагийн хуваарь:   Ажлын өдөр 09.00-17.00
                                Бямба 10.00-13.00
                                Ням  Амарна
Хаяг: Бөхийн өргөөний баруун талд “Эрин” эмнэлгийн 1 давхарт
Утас: 5001-5002, 99007374, 99159208
Е-мейл: OBI561114@yahoo.com

5 Сэтгэгдэл
umain huzuunii hortoi havdariin 4r shatand yvj bna gevel edgereh bolov uu? 67 toi nastai hunii huvid zaaval hariulj ogooch
Эсийн шинжилгээ өгсөн хавдрын өмнөх үе гэсэн ковидтой болохоор явж болохгүй бна яах вэ ямар эмчилгээ хийлгэх вэ
Ариунболд эмч аль эмнэлэгт ажилладаг вэ хэлж тус болооч
сайн байна уу?би умайн хүзүүний хортой хавдрын 1-2р шатандаа байна гэж оношлогдсон саваа авхуулана гэхээр яаж авдаг юм бэ? доогуур нь авдаг юм уу эсвэл зүсэлт хийдэг юм уу?
сайн байна уу, таньтай холбогдоод юм асууж болохуу
Bi 2 jiliin omno 1r shatand bn gd emchilgee hiilgej leep hagalgaand orson odoo tegtel odood uneheer huuhed toruulj chadahgui dree tulchaad ywj bn umain amsar naaldaad edgetsen tegd bienii ymnii 59 huwi n zawsraar n shuurch gadagchlaad 50 huni dotogshoo buyu saw ruugaa orsoor saw mahs ih urewseltei jiremsellee ch dooguuraa toroh bolomjgui dree tulaad hagalgaand oroh gd bj bn yah gj hunii eruul mendeer toglood bdag ym boliosoo
сайн байна уу, таньтай холбогдоод юм асууж болохуу
Сн бна уу эгчээ хна яааж эмчлүүлсн та хэлж туслаач манай ээж 2р үедээ явна гсэн
хаана хэрхэн эмчлүүлснээ хэлж өгөөч гуйж байна
ehnii ued ni saviig ni avahgui amchildeg boltson gesen ene avgai heldgeer bol havdartai l bol havdar urgah erhteng ni ter chigt ni avchihaar emchlegdahgui geed yahavdee. Ariunbold geed emchid l uzuul. ene mal joohon huuhed zaluu ohidiin ireeduig ballaj baina shunaliin dev
Ариунболд эмч аль эмнэлэгт ажилладаг вэ хэлж тус болооч
Bi 2 shatandaa emchiluulj buren edgesen 2 jiliin daraa huuhedtei bolson hezee ch eej bolohgui gej hudalaa yarihaa boli
Сн бна уу эгчээ хна яааж эмчлүүлсн та хэлж туслаач манай ээж 2р үедээ явна гсэн
хаана хэрхэн эмчлүүлснээ хэлж өгөөч гуйж байна
Sanal 100% niilj bn. Buu uzuuleerei. Ulsdaa l uzuul.
Сайн л эмч шдээ. би ч бас үзүүлж эмчилгээ хийлгэж л байсан. надад лав таалагдсан.
yag yasnii ni todorhoi bicheech bi ene emchiin hyanaltand bgaa yag yagaad muuhai gj emchilgee onoshilgoo buruu tavisiimu esvel undur unetei gj u
Энэ их муухай эмч. Яаж эмч хүн ийм байж чаддаг байн а. Оби эмнэлгийн оюунбилэг эмчид бүү үзүүлээрэй гэж эмэгтэйчүүддэ сануулмаар байна. Арай л дэндүү мөнгөнд улайрчихсан. Өдий насны хүн гэхэд үйлийн үр гэдгийг мэддэг болсон баймаар юмдаа. Өөрөө үүрч л таарах байхдаа.
Sanal 100% niilj bn. Buu uzuuleerei. Ulsdaa l uzuul.
yag yasnii ni todorhoi bicheech bi ene emchiin hyanaltand bgaa yag yagaad muuhai gj emchilgee onoshilgoo buruu tavisiimu esvel undur unetei gj u
Хамгийн их уншсан
МЭДЭГДЭЛ 2024.05.01