“Сургууль хүрэх зам” аян зохион байгуулна
Ногоон санхүүжилтийн шинэ байгууллага бий болж, 50 сая ам.долларын хөрөнгө оруулалт татав
Ерөнхий сайд Н.Учрал: Хүйтэн өвлийг бид дотоод эв нэгдлээр даван туулна
Төр бүсээ чангалж, 1.4 их наядын зардлыг хэмнэх 2026 оны төсвийн тодотголыг Улсын Их Хуралд өргөн мэдүүллээ
Хичээлийн жилийн бэлтгэл, сургалтын орчны бэлэн байдал хангах чиглэл өглөө
КОП17-Д ОРОЛЦОГЧИД БОДИТ АХИЦ ДЭВШЛИЙГ ХҮСЭЖ БАЙНА
COP17: Ногоон бүсэд 300 гаруй зэрэгцээ арга хэмжээ зохион байгуулна
"Монгол сонгодог"
COP17: “Бизнесийн өдөр”-өөр ногоон хөрөнгө оруулалт, инновацын шийдлүүдийг хэлэлцэнэ
COP17: Ус, намгархаг газрыг хамгаалах нь ган, газрын доройтлыг бууруулах чухал шийдэл
220 жилийн өмнө битүүмжилсэн илгээмжийг нээлээ
АНУ-ын Бостон хотын Дүрслэх урлагийн музейн ажилтнууд орон нутгийн хууль тогтоох байгууллагын барилгын суурийн хананд тэртээ 1795 онд нууж хадгалсан зэс бортоготой илгээмжийг онгойлгосон байна. 4,5 кг жинтэй энэ савны бөглөөг авахын тулд ажилтнууд нийтдээ дөрвөн цаг зарцуулжээ.
Эртний энэ илгээмж дотроос хуучны 20 зоос, америкийн анхны ерөнхийлөгч Жорж Вашингтоны дүр бүхий хүрэл медаль, сонин, төрөл бүрийн баримт бичиг гарчээ.

Хуучны илгээмж нээх ёслол дээр тус мужийн Төрийн нарийн бичгийн дарга Уильям Гэлвин “Массачусет мужийн түүх бол Америкийн түүх гэсэн үг” гэж хэлсэн байна. Түүний хэлснээр бол энэ илгээмж бол АНУ-г үндэслэгчдийн талаар өнөөгийнхөнд асар их зүйл хэлж өгөх зүйл гэнэ.

Зэс бортоготой энэ илгээмжийг 2014 оны арванхоёрдугаар сард барилгын усан хоолой засварлаж байсан ажилчид олсон юм. Эрдэм шинжилгээний ажилтнууд бортгыг шууд онгойлгож доторхи зүйлсийг нь гэмтээхгүйн тулд рентген гэрэл, орчин үеийн бусад аргуудаар доторхи зүйлсийг нь мэдэж байгаад ийн онгойлгосон байна.
super i love USA
АНУ-ын Бостон хотын Дүрслэх урлагийн музейн ажилтнууд орон нутгийн хууль тогтоох байгууллагын барилгын суурийн хананд тэртээ 1795 онд нууж хадгалсан зэс бортоготой илгээмжийг онгойлгосон байна. 4,5 кг жинтэй энэ савны бөглөөг авахын тулд ажилтнууд нийтдээ дөрвөн цаг зарцуулжээ. Эртний энэ илгээмж дотроос хуучны 20 зоос, америкийн анхны ерөнхийлөгч Жорж Вашингтоны дүр бүхий хүрэл медаль, сонин, төрөл бүрийн баримт бичиг гарчээ.

Хуучны илгээмж нээх ёслол дээр тус мужийн Төрийн нарийн бичгийн дарга Уильям Гэлвин “Массачусет мужийн түүх бол Америкийн түүх гэсэн үг” гэж хэлсэн байна. Түүний хэлснээр бол энэ илгээмж бол АНУ-г үндэслэгчдийн талаар өнөөгийнхөнд асар их зүйл хэлж өгөх зүйл гэнэ.

Зэс бортоготой энэ илгээмжийг 2014 оны арванхоёрдугаар сард барилгын усан хоолой засварлаж байсан ажилчид олсон юм. Эрдэм шинжилгээний ажилтнууд бортгыг шууд онгойлгож доторхи зүйлсийг нь гэмтээхгүйн тулд рентген гэрэл, орчин үеийн бусад аргуудаар доторхи зүйлсийг нь мэдэж байгаад ийн онгойлгосон байна.
0 Сэтгэгдэл
2015.01.08
























