Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

АНУ-ын хамгийн олон элсэгч авдаг сургууль


АНУ-ын Калифорни муж улсын Лос-Анжелес хотын их сургуулийн /UCLA/ 2015 оны намрын элсэлтэд 112 мянган оюутан бүртгүүлснээр тус улсын хамгийн олон хүсэлт ирдэг сургуулиар тодорсон байна.

Нэгдүгээр курсын 92681 оюутан болон 20063 шилжин суралцах оюутан бүртгэсэн гэж их сургууль даваа гарагт мэдэгджээ.

Өөр өөр газраас өөр өөр үндэстэн, арьс өнгөтэй оюутнууд тус их сургуульд суралцахаар ирдэг байна. Энэ жилийн элсэлтэд бүртгүүлсэн оюутан өмнөх жилээс 6,5 хувиар их байжээ.

"Манай сургуульд бүртгүүлэх оюутнуудын тоо эрс нэмэгдэж байна. Энэ нь Калифорни муж улсын бүх давхаргад /хөдөө орон нутаг, үйлчилгээ муутай газар, үйлчилгээ дутмаг хэсэг, том хот суурин газар/ хүрч ажиллах бидний цогц хүчин чармайлтын үр дүн юм гэж “UCLA”-ийн элсэлт хариуцсан дэд канцлерын туслах Юлонда Көүпланд-Морган мэдэгдэв.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан