Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ШТС-аас шатахуун авахаар дугаарласан машинууд замын хөдөлгөөнийг хааж, түгжрэл үүсгэн ачаалал эрс нэмэгдлээ Б.Дашпүрэв: Иргэн, аж ахуйн нэгжийн өргөдөл хүсэлтийг шуурхай шийдвэрлэхийг үүрэг болголоо Тариалангийн индексжүүлсэн даатгалын үйл ажиллагааны эрх зүйн үндсийг тогтоох анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлэв Голомт банк "Монгол Улсын шилдэг дижитал банк"-аар дахин шалгарлаа “Айчи–Нагоя 2026” Азийн V пара наадамд монголын баг тамирчид түүхэн амжилт үзүүлж, 14 дүгээр байрт шалгарчээ Та угаарын хийн мэдрэгчээ шалгасан уу #ШУУД ГБХНХЯ болон НДЕГ-ын удирдлагууд суурь тэтгэврийн талаар мэдээлэл өгч байна Нөмрөгийн Дархан цаазат газарт гарсан түймэртэй холбоотой ажлын хэсэг байгууллаа Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн 24 МВт-ын дулааны цахилгаан станцын барилга угсралтын ажил үргэлжилж байна ХҮҮХДИЙН ЭРТ ИЛРҮҮЛГИЙН ХАМРАГДАЛТ 69.4 ХУВЬД ХҮРЛЭЭ
265 сая доллар хожсон азтай эр

Чикаго хотын захын дүүрэгт амьдардаг 70 настай өвгөн нэгдүгээр сарын 16-ны “Mega Millions” сугалааны жекпот хонжворыг хожиж 265 сая доллар авсан бөгөөд энэ нь АНУ-ын түүхэн дэх хамгийн өндөр шагнал юм.

Од нь гийсэн Иисус Давила жолооч байсан бөгөөд жекпот хонжворыг таван долларын үнэтэй  тасалбараар хожсон байна. Тэрбээр нэгдүгээр сарын 16-нд Чикаго хотын захын Нейпервилл хотод гэртээ зурагтаар сугалааны тохирлыг үзэж, зургаан тооноос тав нь таарсан учир нэг сая доллар хожлоо хэмээн баярлаад хүүдээ сугалааг үзүүлтэл хүү нь зургаан тоо зургуулаа таарч жекпот хонжвор хожсоныг мэдсэн байна.

Давила нь зургаан настайдаа Пуэрто-Рикогоос АНУ-д ирсэн бөгөөд дөрвөн хүүхэд, дөрвөн ач зээтэй ажээ. Хэвлэлийн бага хурлын үеэр тэрбээр том байшин болон зүлэг тэгшлэгч худалдан авахыг хүсдэг байсан тухайгаа ярьжээ.

АНУ-ын хэмжээнд хоёр дахь өндөр шагнал болох 218 сая долларыг 2012 онд Рандолф дүүрэгт амьдардаг гэр бүлийн хоёр хожиж байжээ. “Mega Millions” сугалааны жекпот хонжвор 15 сая доллароос эхэлдэг бөгөөд АНУ-ын хамгийн өндөр жекпот хонжвортой сугалаа юм. Үүнийг АНУ-ын 44 муж улс болон Колумбийн тойрог, Виржиний арлуудад тоглож болно. Нэг доллароор нэг сугалаа худалдан авах бөгөөд долоо хоног бүрийн мягмар болон баасан гарагт сугалааны тохирол явагддаг байна. “Mega Millions” сугалааны жекпот хонжвор 2012 онд 656 сая долларт хүрч байжээ.

2013 онд уг сугалааны борлуулалтын орлого 68.88 тэрбум доллар байсан бол 2014 онд 70.15 тэрбум долларт хүрснийг албан ёсны статистик мэдээ харуулж байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан