Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Н.Ган-Од: Би эсийн түвшиндээ маш залуухан


Б.Цэдэвсүрэн

Ганбууш буюу Н.Ган-Одтой ярилцлаа. Тэрээр өөрийн мөрөөдөлдөө хүрч жинхэнэ эмэгтэйн амьдралаар амьдарч яваа нэгэн. Тиймээс эмэгтэй хүний тухай, түүний ажил албаны тухай гээд олон ярилцах сэдэв бидэнд байлаа. Энэ ярилцлага нийтлэгдэх үед тэрээр БНСУ-ыг зорьсон байх юм. Нэг сарын хугацаанд гоо сайхны мэс засал хийлгэсэн “Вонжин” эмнэлгийн зураг авалтад оролцох билээ.


Монгол Улсынхаа нэрийг дэлхийн хэмжээнд гаргах зорилго тавьсан

-Хамгийн сүүлийн үеийн мэдээллээс тань яриагаа эхлэе. Таныг удахгүй реалити шоунд оролцох гэж байгаа гэсэн. Тэр талаараа...
-Надад санал ирсэн юм. Хорин залуутай нэг байранд амьдрах юм гэсэн. Шоуны зохиол нь тэр залуусаас нэг нь миний нөхөр болох юм билээ. Гэхдээ миний зорилго бол реалити шоунд оролцоод амлаж буй хоёр өрөө байрыг нь авах. Сонирхолтой л юм шиг байна билээ. Зохиол нь бараг бэлэн болж байгаа гэсэн.

-Таныг тэмцээнд орохоор бэлтгэл хийж байгаа гэж сонссон. Юун тэмцээн юм бэ?
-Энэ талаар одоо ярихад арай л эрт байна. Бодибилдинг чинь дотроо боди, бикини, фитнесс мисс гэж гурав ангилагддаг юм байна. Монголчууд боди, фитнесс миссээрээ дагнадаг. Бикини модель мисс нь сүүлд орж ирсэн ч эрчимтэй хөгжиж байгаа төрөл. Хамгийн гол нь насны ангилал байдаггүй. Монголд өнөөдөр бодибилдингээр тууштай хичээллэж байгаа эмэгтэйчүүдийн хувьд хамгийн хөгшин нь 40-45 хүртэлх насныхан л байна. Миний хувьд олон улсын бикини миссийн 60-65 насны ангилалд бэлтгэж байна. Энэ олон гоо сайхны мэс заслын үр дүнг гаргах хэрэгтэй. Надад тусалж дэмжсэн олон хүний сайхан сэтгэлийн хариу болгож, үр дүнгээ харуулж, Монгол Улсынхаа нэрийг дэлхийн хэмжээнд гаргах зорилго тавьсан. Ер нь, бэлтгэл сургууль хийснээр миний бие ч гэсэн эрүүл байна. Зөв хооллоно. Хэн ч гэсэн 61 насандаа хөгшрөлттэй тэмцэх хэрэгтэй, өөртөө хайртай байснаар бие минь ч гэсэн гоё болно. Миний насанд Монголд надтай өрсөлдөх хэн ч алга. Тийм болохоор олон улсын чанартай тэмцээнд оролцохоор өөрийгөө бүх талаараа бэлтгэж байна. Гэхдээ энд байгаа мэргэжилтнүүдээс зөвлөгөө авна. Одоо таны бүх зүйл болсон байна. Тэмцээнд явах боломжтой гэсэн үг сонсч байж явна.

-Хаана бэлтгэл хийж байна вэ?
-Одоохондоо нууцалмаар байна. Хэлчихвэл улаанбаатарчууд тэр чигээрээ бүрхээд ороод ирнэ биз дээ. Бэлтгэл хийж байхдаа нэг зүйлийг олж харлаа. Нэг хүн намайг ивээн тэтгээд бэлтгэлийн төлбөрийг маань төлье гэсэн юм. Тэгсэн чинь нэг их хичээл зүтгэл гаргахгүй байна. Харин өөрийнхөө цалингаас мөнгийг нь төлөөд явахаар илүү зүтгэлтэй бэлтгэл хийж байна.

Эмэгтэй хүн насан туршдаа ганцаараа явсан ч гундахгүй

-Эмэгтэй хүн нас ахих тусам өөрт гарч байгаа өөрчлөлтөд хэт мэдрэмтгий болчихдог юм шиг. Тухайлбал, арьсны үрчлээ, хуруу гар гээд л. Танд санаа зовоосон өөрчлөлт одоогоор илэрч байна уу?
-Байхгүй ээ. Ер нь би их хэнэггүй л дээ. Янз бүрийн зүйлд нэг их санаа зовоод байдаггүй. Эмэгтэй хүн хаана ч амьдарсан хөл гараа олоход хэцүү л дээ. Миний хувьд хаана ч очсон бааранд бүжиглээд өөрийгөө болгочихдог.

-Тэгээд очоод хэл яриа ойлголцохгүй бол яах вэ. Би бүжиглэе гэдгээ яаж ойлгуулдаг вэ?
-Онгоцонд хүнтэй танилцана. Эсвэл тухайн улсад байгаа өөрийн орны Элчин сайдын яам дээр очоод л надад ажил хэрэгтэй байна. Бааранд бүжиглэнэ гэхэд олоод өгдөг байхгүй юу. Ажил олж өгсөн хүндээ тусгал өгье гэхэд хэн ч зүгээр суугаад мөнгө олохыг хүснэ. Тэгэхээр миний энэ бие маань миний капитал юм.

-Таныг харж байхад аливаа зүйл дээр өөртөө итгэлтэй байдаг. Юунаас тэр их итгэлийг авдаг юм бэ?
-Эмээ маань Оросын буриад л даа. Удган байсан боловч цаг үеийн нөхцөл байдлаас үүдээд ил хэлдэггүй байсан. Эмээ маань намайг багаас л амьдралд их бэлтгэсэн. Тэр олон хүүхэд дундаас нь би л ганцаараа өөр төрсөн болохоор надаас хойш зовж магадгүй гэдгийг аль эрт мэдсэн хэрэг л дээ. 1992 онд өөд болохдоо чамд нэг юм шилжүүллээ гэсэн нь онгод тэнгэр нь байсан юм шиг байна билээ. Сэтгэл санаа хямарсны дараа зүүдэндээ эмээгээ хардаг. Ингээд ярихаар нөгөө Ганбууш чинь солиорчихож гэх байх л даа. Би өөртэйгөө ярьж чаддаг. Далд ухамсартайгаа ярилцаж, бодлоо хянаж чадна. Сүүлийн үед энэ байдлаа илүү хөгжүүлж байна. Гэхдээ ингэж хэлж байгаа маань хүмүүсийг үзэж харна гэсэн үг биш шүү. Хэн нэгэнд таалагдах гэж биш, бусдад зовлонгоо нялзаах биш өөрөө сэтгэл санаагаа удирдаад явж байгаа нь сайн хэрэг биз дээ. Ер нь хүн хүний амьдралаар амьдардаггүй. Тэгээд ч мөрөөдөлдөө хүрчихээр өөртөө итгэх итгэл маань ч нэмэгдсэн.

Ер нь хоёр төрлийн эмэгтэй байдаг гэнэ. Нэг нь амьдралд өөрийгөө зориулсан байдаг бол нөгөө нь нийгэмд өөрийгөө зориулдаг юм байна. Нөхөрт гараад хүүхдээ төрүүлж өсгөж байгаа эмэгтэй бол амьдралд өөрийгөө зориулж байна. Нөгөө нь карьер хөөсөн эмэгтэй. Би өдий насан дээр олон хүүхэд төрүүлэх нь ч хаашаа юм. Тиймээс өөрийгөө нийгэмд зориулна гэж боддог.

-Хэтэрхий хүчирхэг эмэгтэйг хайрлах эр олддоггүй гэх юм. Та үүнтэй хэр санал нийлдэг вэ?
-Тухайн эмэгтэйн ухаанд хүрэх эрчүүд нь борлогдчихсон л байдаг байхгүй юу. Эмэгтэй хүн насан туршдаа ганцаараа явсан ч гундахгүй. Эрчүүд бол өөр.

-Ээж маань хэлдэг юм. Миний охин ямар ч байсан л хүүхэд гаргах хэрэгтэй. Насны эцэст хөлийг чинь хучна гэдэг...
-Би ч гэсэн тэгж боддог. Нэг хүүхэдтэй болох юмсан гэж. Надад гадаад хүнтэй суух боломж байна. Гэхдээ монгол залуус маань цаанаа л гоё. Найзууд маань ч хэлдэг. Гадаад хүмүүс их санаа муутай. Би ч өөрөө 18-тай биш, 20-той биш, ядахдаа 30-тай биш. Нэг хүн дагаад хүний нутаг руу явах сонирхол байхгүй. Тийм болохоор Монголдоо л байна. Яадаг юм бэ хэн нэгний нууц амраг л байна биз. Яагаад болохгүй гэж. Уг нь бол надтай суух залуу байна. Гэхдээ уучлаарай. Энэ бол сэтгэлийн хөөрлөөр шийдэх асуудал биш л дээ. Өдий болтол өөрийгөө яая гэж авч яваа хүн бас нэг хүнийг авч явах хэрэг алга. Боломжтой хүмүүс нь борлогдчихож. Тийм учраас чадаж байгаа юманд арга алга, чанга алхаж байгаа юманд хууль алга гээд л шийдсэн. Хэн нэгэн миний хажууд байна байх. Сэтгэлийн гоё найзууд байж болно. Ер нь бол хүүхэдтэй болох тухай бодож байна. Надад бас нэг өргөмөл хүүхэд бий.

-Тийм үү. Хаана байгаа юм бэ?
-Францад байдаг. 1998 онд Францад оччихоод хүүгээ авчихсан юм. Анх хүүхдийн цагаачлалд байлгаж байгаад үрчлүүлчсэн. Одоо Францын иргэн болсон.

-Та хэдэн онд өргөж авсан юм?
-Эмээ маань нялх байхад нь өргөж авсан. Тэгээд бурхан болохдоо надад үлдээсэн хэрэг л дээ. Гэхдээ Ганболдын гэсэн овогтой. Харин одоо би чинь Ган-Од болчихсон.

-Холбоотой байдаг уу?
-Холбоотой байлгүй яахав.

-Таны өөрчлөлтийг хэрхэн хүлээж авсан нь сонин байна?
-Уулзаагүй олон жил болж байна. Хүүтэйгээ очиж уулзаж болно. Тэнд очлоо гэхэд бааранд л бүжиглэх болно шүү дээ. Би энэ олон хагалгааг бааранд бүжиглэх гэж хийлгээгүй. Монголдоо л баймаар байна. Хүүгийнхээ талаар олон юм ярьмааргүй байна. Хар цагаан хэл ам хүрчихнэ. Ганбуушийн хүүхэд гэхээр Монголд янз бүрээр адлагдаж магадгүй гэж бодоод  Франц руу явуулсан хэрэг. Тэнд үлдэхдээ их том залуу болчихсон байсан. Одоо эхнэр, хоёр хүүхэдтэйгээ амьдардаг.

-Танд эмч нар хүүхэдтэй болох тал дээр ямар зөвлөгөө өгч байна вэ?
-Миний насанд хүүхэд гаргахаар дауны синдромтой төрөх магадлалтай гэсэн. Тиймээс хуруу шилний хүүхэд байх уу, тээгч эхээр төрүүлэх үү гээд бодож л байна. Одоо үед хүүхэдтэй болох олон сонголттой болжээ. Өөрт хал палгүйг нь сонгоно.

Киногоор тооцож ярилцлага өгдөг

-Та нээрээ саяхан ажлаа сольсон гэсэн. Телевизийн кино албаны даргын ажил хийж байгаа юм билээ. Гадаадын кинонуудыг үнэтэй худалдаж авдаг гэх юм. Энэ талаар яриач?
-“Бизнес тв”-д ажилд орсон. Сүүлийн үед ихэнх телевизийн сувгаар дээр үеийн кино гарч байгаа биз дээ. Univision, Skymedia бүх киног худалдаж аваад монополь тогтоочихсон. Мөн Солонгос киноны алба, Монгол кино нэгтгэл гэж байна. Зөвшөөрөлгүй гаргасан кинонуудад торгууль ногдуулдаг. Тиймээс телевизийн сувгууд кино худалдаж авахгүйгээр хятад болон дээр үед гарсан солонгос кино гаргаад байгаа юм.

-Та тэгвэл киногоо хаанаас авч байна вэ?
-Би телевизүүдээр нэг хэсэг ярилцлага өгсөн биз дээ. Киногоор тооцож ярилцлага өгч байгаа юм. Телевизээ хэдэн сарын киногоор хангачихсан. Одоо тэр Солонгос киноны албанаас кино авах хэрэгтэй байна. Холейвудын кинонуудыг Univision, Skymedia худалдаж авдаг учраас гаргадаг. Бусад телевизийн суваг юун кино худалдаж авах. Ажилчдынхаа цалинг яая гэж байхад.
“Бизнес тв”-д шөнийн нэвтрүүлэг хийх гэж байгаа. Шөнийн нэвтрүүлэг гэхээр л секс яриад суугаад байдаг. Миний хувьд хамгийн үнэтэй машин, хамгийн үнэтэй хувцас эдлэл зардаг нэвтрүүлэг хийх гэж байгаа юм. Наймаачин болно доо.

-Та хэд хэдэн газрын нүүр царай учраас олон зураг авхуулахгүй гэсэн. Тэдгээр газрын тухай ярьж болох уу?
-Болно оо. Солонгосын “Вонжин” гээд эмнэлэг байна. Тэнд хагалгаа хийлгэснээрээ нүүр царай нь байхаар 10 жилийн гэрээ хийсэг. Мөн хэд хэдэн газрын нүүр царай болсон.

Ялангуяа охид маань өөртөө хайртай баймаар

-Ер нь аз жаргал гэж таныхаар юу вэ. Та өнөөдрийн амьдралдаа аз жаргалтай байна уу?
-Ер нь бол сэтгэлийн амар амгалан өөрөө аз жаргал шүү дээ. Гэхдээ хийсэн ажил, хүсэл мөрөөдөл, зүрхэндээ бодох хүнтэй л байвал хамгийн их аз жаргал гэдэг юм билээ. Надад хоёр нь байна. Удахгүй бодох хүн гарч ирэх л байх. Надад ажил байна. Хүсэл мөрөөдөл бий. Хүсэл мөрөөдөлгүй хүн удаанаар үхэж байна л гэсэн үг. Харин эсэргээрээ хүсч мөрөөдөж чадвал эсийн түвшинд маш залууждаг. Би бол эсийн түвшиндээ маш залуухан. Жаахан охид хүртэл надтай юм ярьж байгаад миний насыг мартчихдаг. Яанаа таныг нээрээ өөртэйгөө чацуу юм шиг л ярьчихлаа гэдэг. Тэгж хүндэтгэлтэй ханддагт нь маш их баярлана.

-Тантай яриад суухаар нэг их нууцыг дотроо хадгалж байгаа юм шиг тэгсэн мөртлөө огт нууцгүй ч юм шиг. Ер нь аль нь вэ?
-Аягүй их нууцтай. Би зөвхөн өөрийнхөө тухай л ярьдаг. Өрөөлийн тухай огт ярьдаггүй. Тэгэхэр их нууц  байна гэсэн үг биз дээ.

-Өрөөлийн тухай ихийг мэднэ гэсэн үг үү?
-Их мэдээлэлтэй. Гэхдээ би хүний өмнөөс амьдраагүй учраас заавал яриад байх шаардлагагүй. Олон жилийн сайн нөхөрлөлүүдээ ганцхан ярилцлага өгөөд нураах тэнэг хүн би биш л дээ. Тэрийг сайн ойлгох хэрэгтэй.

-Бүжиглэх үед гэрэл сүүдэр, нүүр будалт гээд гял цал харагдаж болдог. Амьдрал дээр ер нь хүнийг хуурах амархан уу?
-Нүд хуурах амархан. Сэтгэл хуурах боломжгүй. Монгол бүсгүйчүүд маань их үнэнч юм. Ганцхан чамдаа гэсэн сэтгэлтэй. Эрчүүд бол хэцүү болж дээ. Сайнаас нь суралцаад, мууг нь хаяад явах хэрэгтэй. Би бол саяхан л эмэгтэй хүн болсон учраас өөрийнхөө мөрөөдөл биелсэнд бахдаад хэн нэгэнд дурлаж сэтгэлээ шархлуулах гэсэн сэтгэлийн нарийн мэдрэмжийг мэдрээгүй л явна. Удахгүй нус, нулимстайгаа холилдох л байх.

-Эмэгтэй хүн сэтгэлээ цэгнэж байхгүй бол хэн нэгний хийсэн өчүүхэн үйлдлийг сэтгэлдээ ургуулан бодсоор байгаад түүндээ дасаад дурлачихдаг юм шиг...
-Би одоохондоо дурлаж үзээгүй л байна. Надад олон хүн тусласан. Баярлалаа л гэж хүлээж авснаас хариу үйлдэл хийгээгүй.

-Эмэгтэй хүн бүр дотроо нэг хүнийг ургуулан дүрсэлдэг. Таны дотор ч бас бий байх...
-Эрэгтэй хүний хандлага хэдхэн минут ярилцаад суухад л мэдрэгддэг. Түүнийг хэн бэ гэдгийг мэдэхэд амархан. Олон жил ганцаараа байсан учраас хэн нэгний халамж анхаарал үгүйлэгдэнэ. Тэр орон зайг нөхөж чадах хэн нэгнийг л хүлээж байна. Халамж анхаарал гаргасан хүнд сэтгэл алдарчих гээд байдаг. Гэхдээ одоо бүх хүн л надад халамж тавьж байгаа учраас алийг нь ч гэх юм алга. Энэ л надад туслана даа гэсэн хүн зовж байхад шилээ харуулахаар үнэхээр хэцүү л юм билээ. Харин огт танихгүй хүн гэнэт халамжлаад ирэхээр хайрлах сэтгэл төрсөн.

-Тэр хүмүүс таныг хайрлаад байна аа даа...
-Тэгэлгүй яахав.

-Ер нь эрчүүдийг бодвол эмэгтэйчүүд сэтгэлээ их ашигладаг юм шиг...
-Фейсбүүкээр харж байхад охид нэгээс салаад нөгөөтэй нийлээд тэрийгээ олон нийтэд бахархалтайгаар зарлах юм. Ялангуяа охид маань өөртөө хайртай баймаар юм шиг ээ. Эр хүнээр өөрийгөө гуйлгуулдаг байх хэрэгтэй. Үүнийг энэ олон хагалгаа, хүндрэл, өвдөлтийн дараа илүү ихээр ойлгож мэдэрч байна. Өөртөө илүү хайртай болсон. Энэ хайрыг давж орж ирэх хүн хэн бэ л гэдэг нь сонин.

-Эмэгтэй хүн үнэ цэнэтэй байхын тулд яг яах ёстой юм бэ. Охид үүнийг ойлгодоггүйгээсээ болж их алддаг. Бас өөрийнхөө алдаж байгааг ч мэддэггүй юм шиг санагддаг л даа...
-Нэг найз нь найз залуутай болохоор дуурайгаад хэнтэй ч хамаагүй үерхдэг биз дээ. Яагаад ганцаараа явж болдоггүй юм. Заавал тэгж хүндээ хөнгөнөөс өгөх шаардлагагүй. Хүнгүй байлаа гээд хэн ч чамайг хүн тоохгүй байна гэж бодохгүй. Олон эр чам дээр нүд унагадаг гэдгийг мэдрэх хэрэгтэй. Гудамжинд гараад алхахад эрчүүд намайг ямар нүдээр харж байна. Түүнээс би өөрийнхөө үнэ цэнийг мэдэрдэг.

-Та бол өөр...
-Хүн бүр л намайг ингэж хэлэх юм. Надад хүнээс илүү юу байгаа юм бэ. Би адилхан л хүн. Эмэгтэй хүний бүх юм үнэ цэнэтэй байх ёстой. Чамайг үнэлэхгүй байгаа хүнээс хурдан зайгаа ав.

-Стресстсэн үедээ ч юм уу хийгээд суухад тайвширдаг зүйл эмэгтэй хүн бүрт л байдаг. Таньд бий юу?
-Би хоол хийх дуртай. Дэлгүүр хэсэх үнэн дургүй. Мэргэжилтэйгээ холбогдуулаад юм оёх дуртай. Гэхдээ сүүлийн үед нэг их оёхгүй л байна. Ойр зуурын юмыг оёж, шиднэ ээ. Өөрийн гэсэн гэртэй болчихвол оёдлын машин аваад хүссэнээ оёно гэж боддог. Одоо түрээсийн байраар амьдарч байж оёдлын машин авчихвал хаанаа агуулах билээ. Олон жил нүүдлийн байдлаар амьдарч байна.

-Хэзээнээс...?
-Үргэлж. Өнгөрсөн жил хагалгаанд ороод ирэхэд уул уурхай эрхэлдэг хэдэн залуу байр түрээсэлж өгсөн. Түүнээс хойш л ер нь түрээсийн байранд амьдарч байна даа. Тэд их булган сүүлтэй. Одоо гоё гоё хотхонд амьдарч байна.

Гудамжаар зөрсөн болгон над руу хайрын харцаар харахгүй

-Та уур бухимдлаа хэрхэн илэрхийлдэг вэ?
-Хүн л юм хойно уурлана. Би ер нь их хорон үгтэй. Хүнийг үгээрээ мэрчихдэг. Өмнө нь бол огцом уурладаг байсан харин хагалгааны дараа бол маш тайван болсон. Гудамжаар зөрсөн болгон над руу хайрын харцаар харахгүй. Дургүй хүргэсэн зүйлтэй тулгарна. Тэр бүхнийг ажрахгүй явах чинь сэтгэлийн тэнхээтэй л холбоотой. Хүн амьдралд хүнээр хурцлуулна гэдэг чухал.
Би олон орноор явлаа. Тэр болгонд тэнгэрээс ам.доллар уначих юм шиг л бодож явсан. Ер нь тэгээд очоод л ажлаа олоод амьдардаг байлаа. Хүн амьдралд сэргэлэн золбоотой байж л онодог. Хэчнээн баян тансаг амьдралтай байлаа гээд яах юм бэ. Мөнгөгүй л бол хэн ч биш. Ганц л амьдрах юм чинь сайхан л байх хэрэгтэй. Нэг их хөрөнгө хураагаад байгаа хүмүүсийг огт ойлгодоггүй юм. Надад бол хураасан юм байхгүй. Улсад өр ч байхгүй.

-Таны дараагийн мөрөөдөл юу вэ?
-Би эмэгтэй хүн болсноороо мөрөөдлөө биелүүлчихсэн. Харин одоо надад олон зорилго байна. Нэг нь дээр ярьсан тэмцээнд оролцох. Амжилт гаргах. Байртай болно. Нөхөр, хүүхэдтэй болно.

-Зарим хүн таны зорьж байгааг мөрөөдлөө болгочихсон яваа...
-Хүн том харж, мөрөөдөх хэрэгтэй. Байр, тэмцээн, нөхөр, хүүхдийг зорих л юм бол бий болгох боломжтой. Хүмүүсийн над руу шидсэн үгэн чулуугаар би өөртөө капитал бий болгоод тэдний хэзээ ч бүтэшгүй гэж байсан мөрөөдлөө биелүүлчихсэн. Амьдрал хүнд бүх зүйлийг өгдөг. Тухайн хүн түүнийг хэрхэн өөртөө авч үлдэх нь л тухайн хүний амьдрал болж байгаа юм. Хүн хэр удаан насласан нь чухал биш л дээ. Хэр их зүйлийг үзэж харсан нь л чухал. Сайнаас нь суралцаад, саараас нь сургамж ав гэсэн үг байдаг.

-Тань руу шидсэн чулуу хамгийн чанга туссан үе хэзээ вэ?
-Надад тийм үе байхгүй. Ер нь нэгнээ сайн байлаа гээд улыг нь долоох хэрэггүй, муу хүн байлаа гээд үзэн ядах хэрэггүй. Хүн хүнээр л дутдаг.

-Та хэр олон найзтай вэ?
-Өдөр бүр уулзаад байдаггүй ч сэтгэл зүрхээрээ хамт байдаг, ядарсан үедээ яваад очдог найзууд бий. Тэр, энэ гэж хэлээд яахав. Эр ч байна, эм ч байна.

-Тэр найзуудынхаа ачийг хариулж чаддаг уу?
-Үгүй ээ. Тэд чинь надаас хариу нэхдэггүй. Миний сайн яваа нь л хариу. Гэхдээ л чаддаг юмаараа хариу барих гэж хичээдэг. Үнэхээр надаас тусламж хүсвэл би чадлынхаа хэрээр тусладаг.

Намайг ярьж олны танил болох гэсэн хүмүүс бий

-Саяхан нэг мисс таны талаар сайтуудад ярилцлага өгсөн байна билээ. Харин та тэр ярианд нь хариу өгөхгүй юм...
-Намайг ярьж олны танил болох гэсэн хүмүүс бий. Хамгийн анх Гомо Нараа бид хоёр нэг нэгнээ шар хэвлэлээр ярьснаар олны танил болсон. Одоо бол надад олны танил болно гэх юм байхгүй учраас заавал хариу үйлдэл хийгээд байх шаардлага алга.

-Гомо Нараатай анх хэзээ яаж танилцсан юм бэ?
-1978 онд би Багшийн дээдийн оюутан байсан. Тэгэхэд кино үзэх гээд “Элдэв-Очир” кино театрт очихоор Нараа хатан хаан шиг юм л тэнд байж байна. Нараа анх бол их хөөрхөн байсан. Цагаан царайтай мөртлөө крем түрхчихнэ.

-Тийм байсан гэх ул мөр царайд нь бараг үлдээгүй...
-Хоёр удаа шоронд ороод, цэрэгт яваад л ийм болчихож байгаа юм. Долларын хэргээр шоронд орсон юм. Нэг францтай уулздаг байсан юм билээ. Нөгөө франц нь ч гэсэн өөр хүүхэнтэй давхар явдаг байсан. Тэгсэн франц нь нутаг буцаж нөгөө давхар явалддаг байсан хүүхэн нь Нарааг 500 ам.доллар хулгайлсан гээд гүтгэчихсэн. Тухайн үед Нараа өөрөө ам.доллар зардаг байсан. Тэгээд хулгайлаагүйг нь ч батлах хүн байгаагүй учраас шоронд орсон хэрэг.

2 Сэтгэгдэл
Бие биенийхээ нэрийг монголын иргэн Жон гэж нэрлэе Би яаж зарж борлуулсныхаа дараа яаж баялагтай болохыг дэлхий даяар нийтлэх гэж байна Энэтхэгийн Fortis эмнэлэгт байгаа бөөрөнд, өмнө нь манай гэр бүл маш ядуу байсан Өдөрт нэг миль хүрч чадахгүй болох хэмжээнд хүртэл. надад байсаар байгаа АМЭШХ-тэй уулзах хүртлээ энэхүү ядуурлыг бууруулах арга замыг эрэлхийлж байна бөөр худалдаж авахаар тохиролцсон интернетэд холбогд $ 500,000 доллар, Энэ үйл ажиллагаа явагдахаас өмнө тэр хагасыг надад төлсөн Энэтхэгийн үйл ажиллагааны дараа бэлэн мөнгө өгөөд, одоо би Би гэр бүлээ хэлэх гэж зоригтой байдаг бөгөөд амьдралдаа хэзээ ч ядуу байж чадахгүй. Түүнтэй уулзах зөвлөгөө (fortis.hospital.in@gmail.com)
Бие биенийхээ нэрийг монголын иргэн Жон гэж нэрлэе Би яаж зарж борлуулсныхаа дараа яаж баялагтай болохыг дэлхий даяар нийтлэх гэж байна Энэтхэгийн Fortis эмнэлэгт байгаа бөөрөнд, өмнө нь манай гэр бүл маш ядуу байсан Өдөрт нэг миль хүрч чадахгүй болох хэмжээнд хүртэл. надад байсаар байгаа АМЭШХ-тэй уулзах хүртлээ энэхүү ядуурлыг бууруулах арга замыг эрэлхийлж байна бөөр худалдаж авахаар тохиролцсон интернетэд холбогд $ 500,000 доллар, Энэ үйл ажиллагаа явагдахаас өмнө тэр хагасыг надад төлсөн Энэтхэгийн үйл ажиллагааны дараа бэлэн мөнгө өгөөд, одоо би Би гэр бүлээ хэлэх гэж зоригтой байдаг бөгөөд амьдралдаа хэзээ ч ядуу байж чадахгүй. Түүнтэй уулзах зөвлөгөө (fortis.hospital.in@gmail.com)
  Санхүүгийн хямралыг даван туулсан хэвээр байна уу? Юу бидэнд мөнгө өгч, эрүүл хэвээр үлдэх юм бэ? Би KIDNEY fortis эмнэлэгт 180,000 ам.доллараар зарж байна Амьдралдаа аз жаргалтай байгаа учраас би эрүүл хэвээрээ байгаа, хэрэв та өөрийн зарахыг хүсч байгаа бол бөөр, та тэдний эмэйлтэй холбоо барьж болно [ fortis.hospital.in@gmail.com] бид ч гэсэн чамд мөнгө төлж өгдөг Та визээ мэс засалд ирүүлэхийн тулд визээ боловсруулж, Хэрэв танд мэс засал хийвэл та бэлэн байгаа бол Индонезийг үүсгэдэг Та эмнэлгийн тусламжтай холбоо барьж болно                    fortis.hospital.in@gmail.com
  Санхүүгийн хямралыг даван туулсан хэвээр байна уу? Юу бидэнд мөнгө өгч, эрүүл хэвээр үлдэх юм бэ? Би KIDNEY fortis эмнэлэгт 180,000 ам.доллараар зарж байна Амьдралдаа аз жаргалтай байгаа учраас би эрүүл хэвээрээ байгаа, хэрэв та өөрийн зарахыг хүсч байгаа бол бөөр, та тэдний эмэйлтэй холбоо барьж болно [ fortis.hospital.in@gmail.com] бид ч гэсэн чамд мөнгө төлж өгдөг Та визээ мэс засалд ирүүлэхийн тулд визээ боловсруулж, Хэрэв танд мэс засал хийвэл та бэлэн байгаа бол Индонезийг үүсгэдэг Та эмнэлгийн тусламжтай холбоо барьж болно                    fortis.hospital.in@gmail.com
  Санхүүгийн хямралыг даван туулсан хэвээр байна уу? Юу бидэнд мөнгө өгч, эрүүл хэвээр үлдэх юм бэ? Би KIDNEY fortis эмнэлэгт 180,000 ам.доллараар зарж байна Амьдралдаа аз жаргалтай байгаа учраас би эрүүл хэвээрээ байгаа, хэрэв та өөрийн зарахыг хүсч байгаа бол бөөр, та тэдний эмэйлтэй холбоо барьж болно [ fortis.hospital.in@gmail.com] бид ч гэсэн чамд мөнгө төлж өгдөг Та визээ мэс засалд ирүүлэхийн тулд визээ боловсруулж, Хэрэв танд мэс засал хийвэл та бэлэн байгаа бол Индонезийг үүсгэдэг Та эмнэлгийн тусламжтай холбоо барьж болно                    fortis.hospital.in@gmail.com
Өнөөдөр амьдралаа хадгалж, бөөрний хандивлагчид 500 мянган долларын шагнал хүртэхийн тулд нэн даруй шаардагдах бөгөөд сонирхогч хандивлагчид DR.LUCIENPYE.CLINIC@GMAIL.COM-ээр дамжуулан илүү дэлгэрэнгүй мэдээллийг Др.Люсенийн багтай холбоо бариарай.
Өнөөдөр амьдралаа хадгалж, бөөрний хандивлагчид 500 мянган долларын шагнал хүртэхийн тулд нэн даруй шаардагдах бөгөөд сонирхогч хандивлагчид DR.LUCIENPYE.CLINIC@GMAIL.COM-ээр дамжуулан илүү дэлгэрэнгүй мэдээллийг Др.Люсенийн багтай холбоо бариарай.
Enenii zaluu gedeg haashaa yum baih ve dee. Udahgui mes zasaliin sorog noloo garch irj zovoono biz. Torson biye seglesnii gor ni garah bailgui
nuuts gej shaalguulsan hartsuuda helj baigaa yum baih da
Yaria ni uhaalag l yum bna. Ooriig chin hundlehgui bgaa hunees zaigaa bari gedgiig oilgoloo. Odoo heregjuulie. Neeree tiim yum bna
Ene medrel medreltej hanahgui ymaa yuun nuhur huuhed kkkkkkkkkkkkkkkkkkkk
ЭНЭ ГАМБУУШ ЧИНЬ ЗАХИРАГЧ БАТ-ҮҮЛИЙН ЭХНЭРИЙН ХАМААТАН ГЭСЭН ХӨӨРХИЙ ЯДАРСАН МӨРТЛӨӨ ЗОРИЛГОТОЙ ЯВАА ЭНЭ ХҮНД ЦАГААН ТОЛГОЙТ ЗАХИРАГЧ НЭГ ӨРӨӨ БАЙР ӨГЧ БУЯН ХИЙЖ БОЛДОГГҮЙ ЮМ УУ
15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. үнэ: 22 000₮
Хамгийн их уншсан