Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шүүгч М.Нямжаргал ОХУ-д зохион байгуулагдаж буй олон улсын тэмцээний шүүгчээр ажиллаж байна “Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцлээ Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Хяналтын болон бүтээмжийн менежер, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг "Алтанбулаг" чөлөөт бүсэд ажиллалаа Дампуурсан банкуудад байршиж байсан төрийн өмчийн хөрөнгүүдийг буцаан төвлөрүүлэх ажлын хэсгийн явцтай танилцана МАН-ын Удирдах зөвлөлөөр дэд сайд сайд нар тодорно Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр Цагдаагийн ерөнхий газарт ажиллав ЭЗБХ: С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд томилохыг дэмжив
А.Мөрөн ирэх долоо хоногоос “Мачва”-д тоглоно
Сербийн хөлбөмбөгийн “Мачва” багт хүчин зүтгэх болсон Монголын анхны мэргэжлийн хөлбөмбөгчин А.Мөрөн эх орондоо ирж үндэсний шигшээ багтаа орж Зүүн Тиморын багтай тоглосон.

Тэрбээр маргааш Сербийг зорих бөгөөд ирэх 7 хоногоос “Мачва” багтаа бэлтгэлд хамрагдаад тэмцээндээ тоглоод эхэлнэ. “Мачва” баг нь Сербийн 1-р лигийнхээ 16 багаас 12-13-р байрт жагсаж байгаа. Саяхан солилцоо наймааны цонхоор лигийнхээ хоёрдугаар тойргоор 2 гадаад тамирчин авсан. Нэг нь Нигерийн тамирчин, нөгөө А.Мөрөн юм.

Тэрбээр, “Сербийн тоглогчид том биетэй, маш их хүчтэй, хурдтай. Харин миний хувьд хөдөлгөөн бас бөмбөг эзэмшилт чухал гэдгийг би ойлгосон. Энэ лигт тоглоод амжилт гаргана гэдэгт итгэлтэй байгаа. Тамирчидтай хамт бэлтгэл хийгээд яаж тоглодог ямархуу арга барилтай байна, өөрийгөө ямар түвшинд байгаа гэдгээ мэдсэн. Тайланд улсад очоод хөлбөмбөгт мэргэжлийн тамирчин ямар байх ёстойг ойлгож авсан. Млүү сайн тоглож чадвал цаашид Европ руу том багууд руу явах гарц нээгдсэн учраас бэлтгэл сургуулилтаа илүү эрчимжүүлж бүрэн дайчилж амжилтын төлөө зүтгэнэ” гэж ярьж байв.

Сербийн “Мачва” багтаа нэг жилийн гэрээ хийсэн байна. Манай тамирчин лигийн нэгдүгээр тойрогт тоглохгүй хоёрдугаар тойргоос тоглох болзолтой оржээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан