Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

УИХ-ын гишүүн Б.Баярбаатар “Нээлттэй парламент” танхимд ажиллаж, иргэдийн санал хүсэлтийг сонслоо COP17:"Дэлхийн соёлын өв" гэрэл зураг, VR үзэсгэлэн “Ногоон бүс”-д дэлгэгджээ СОР17: “Уур амьсгалын санхүүжилтийн эмэгтэй манлайлагчид” хэлэлцүүлэг зохион байгууллаа COP17: Тэрбум мод сангаас хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөрүүдийн үр дүн, эерэг нөлөөлөл сэдвээр салбар хуралдаан боллоо COP17:"Дэлхийн соёлын өв" гэрэл зураг, VR үзэсгэлэн “Ногоон бүс”-д дэлгэгджээ Дэлхийн хүнсний форумын Монголын залуучуудын зөвлөл байгуулагдлаа COP17: Уул уурхайн хяналтад хиймэл оюун, дрон, зайнаас тандан судлалыг хослуулна 2026.08.19: Хилээр оруулж буй шатахууны мэдээлэл БОХХААБХ-ны дарга М.Мандхай мал аж ахуй, жижиг, дунд үйлдвэрлэлийн салбарын төлөөлөлтэй санал солилцов А.Үйлстөгөлдөр: Мэдэгдлээс үйл хэрэг рүү, зорилтоос хэрэгжилт рүү, амлалтаас үр дүн рүү шилжих шаардлагатай
Загалмайлсан эцэг 75 нас хүрлээ, бас гэрлэх нь

Фрэнсис Копполын “Загалмайлсан эцэг” киноны дүрээрээ кино урлагийн  түүхнээ алтан үсгээр бичигдсэн Холливудын нэрт жүжигчин Альфредо Жеймс /Аль Пачино/ 75 насны ойгоо тэмдэглэж байна. Ой тэмдэглэх үеэрээ тэр бас амьдралдаа анх удаа гэрлэхээр шийдсэнээ зарлаж олныг гайхшрууллаа хэмээн Total Film magazine сэтгүүл мэдээлжээ. Тэрээр таван жилийн турш уулзаж байгаа 35 настай жүжигчин Люсила Солатай гэрлэхээр шийдсэн байна. 

-Би гэрлэх тухай бодож байна. Үүндээ би хэзээ ч байгаагүйгээр итгэж байна. Би уг нь хэзээ ч гэж хэзээ ч хэлэхгүй гэдэг зарчимтай хүн. Та нар намайг, өглөө бүр босохдоо л хуримын тухай бодож байгаа гэж бүү бодоорой, гэхдээ л ийм явдал удахгүй болох нь. Люсиль ч ганцаар амьдралаас хагацахад бэлэн байгаа гэж Аль Пачино хэлжээ.

Аль Пачино өмнө нь олон бүсгүйтэй учирч явсан, гурван ч хүүхэдтэй гэлээ  ч хэзээ ч гэрлэж байгаагүй юм. Олон эмэгтэй энэ одтой гэлэхийг мөрөөдөж явсан. “Загалмайлсан эцэг”-ийн Майкл Корлеоны дүрээрээ “Оскар”-ын шагналд нэр дэвшиж байсан бол дараа нь зургаан ч удаа энэ шагналд нэр дэвшиж байсан юм.

Долоо дахь удаагаа Мартин Брестийн “Эмэгтэй хүний үнэр” киноны дүрээрээ “Оскар”-ын шилдэг эрэгтэй дүрийн шагнал хүртсэн. Үүнээс гадна Аль Пачино  “Алтан бөмбөрцөг” дөрөв, Британийн кино, телевизийн урлагийн “Эмми” шагналыг хоёр удаа, мөн “Тони” шагнал хүртэж байсан юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан