Шүүгч М.Нямжаргал ОХУ-д зохион байгуулагдаж буй олон улсын тэмцээний шүүгчээр ажиллаж байна
“Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ
НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцлээ
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
Хяналтын болон бүтээмжийн менежер, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо
Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг "Алтанбулаг" чөлөөт бүсэд ажиллалаа
Дампуурсан банкуудад байршиж байсан төрийн өмчийн хөрөнгүүдийг буцаан төвлөрүүлэх ажлын хэсгийн явцтай танилцана
МАН-ын Удирдах зөвлөлөөр дэд сайд сайд нар тодорно
Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр Цагдаагийн ерөнхий газарт ажиллав
ЭЗБХ: С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд томилохыг дэмжив
“Цахим сэтгүүл зүйн хөгжил” нийтлэлийн уралдааны дүн гарлаа
Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулан Монголын сайтын холбооноос залуу сэтгүүлчид, сэтгүүл зүйн ангийн оюутнуудын дунд “Монголын Цахим сэтгүүл зүйн хөгжил” сэдэвт нийтлэлийн уралдааныг зарласан билээ. Энэхүү уралдаанд нийт 50 гаруй бүтээл ирснээс сүүлийн шатанд 11 материал шалгаран үлджээ. Уралдаанд оролцогчид маань цахим сэтгүүл зүйн давуу тал, ирээдүйн хөгжлийг сайн ойлгож, хөгжлийн чиг хандлагын талаар асуудал хөндөж, сошиал медиа ба цахим сэтгүүлзүйн холбоо хамаарлыг нийтлэлүүддээ тусгаж, олон нийтийн сүлжээ мэдээллийн орчинд үзүүлэх эерэг ба сөрөг нөлөөөллийн талаар сонирхолтой баримтуудыг нийтлэлдээ тусгаж өгсөн нь зохион байгуулагчдын анхаарлыг татаж байсан юм.
Уралдаанд оролцогчдоос mnb.mn сайтын залуу сэтгүүлч Б.Батхолбоогийн “Цахим сэтгүүл зүйг харьцуулах” нь бүтээл тэргүүн байранд шалгарсан бол хоёрдугаар байранд залуу сэтгүүлч Г.Гэрэлмаагийн “Хөгжлийн чөдөр –Хуулийн зохицуулалт” нийтлэл шалгарчээ. Харин гуравдугаар байранд “Үндэсний шуудан” сонины сэтгүүлч Д.Мягмардоржийн “Адармаатай цахим сэтгүүл зүйн хөгжил” бүтээл тус, тус шалгарсан байна. Уралдаанд идэвхитэй оролцсон нийт залуу сэтгүүлчиддээ Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийн мэнд хүргэж, талархал илэрхийлье.
Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулан Монголын сайтын холбооноос залуу сэтгүүлчид, сэтгүүл зүйн ангийн оюутнуудын дунд “Монголын Цахим сэтгүүл зүйн хөгжил” сэдэвт нийтлэлийн уралдааныг зарласан билээ. Энэхүү уралдаанд нийт 50 гаруй бүтээл ирснээс сүүлийн шатанд 11 материал шалгаран үлджээ. Уралдаанд оролцогчид маань цахим сэтгүүл зүйн давуу тал, ирээдүйн хөгжлийг сайн ойлгож, хөгжлийн чиг хандлагын талаар асуудал хөндөж, сошиал медиа ба цахим сэтгүүлзүйн холбоо хамаарлыг нийтлэлүүддээ тусгаж, олон нийтийн сүлжээ мэдээллийн орчинд үзүүлэх эерэг ба сөрөг нөлөөөллийн талаар сонирхолтой баримтуудыг нийтлэлдээ тусгаж өгсөн нь зохион байгуулагчдын анхаарлыг татаж байсан юм.Уралдаанд оролцогчдоос mnb.mn сайтын залуу сэтгүүлч Б.Батхолбоогийн “Цахим сэтгүүл зүйг харьцуулах” нь бүтээл тэргүүн байранд шалгарсан бол хоёрдугаар байранд залуу сэтгүүлч Г.Гэрэлмаагийн “Хөгжлийн чөдөр –Хуулийн зохицуулалт” нийтлэл шалгарчээ. Харин гуравдугаар байранд “Үндэсний шуудан” сонины сэтгүүлч Д.Мягмардоржийн “Адармаатай цахим сэтгүүл зүйн хөгжил” бүтээл тус, тус шалгарсан байна. Уралдаанд идэвхитэй оролцсон нийт залуу сэтгүүлчиддээ Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийн мэнд хүргэж, талархал илэрхийлье.
0 Сэтгэгдэл
























