Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нацү башёд манай 26 бөх зодоглоно

Мэргэжлийн сүмогийн энэ сарын Нацү башё ирэх ням гаригт Токио хотноо эхэлнэ. Эл башёд манай 26 бөх таван зиндаанд баридах аж. Тодруулбал, дээд зиндаанд арав, жюүрёд зургаа, макүшитад долоо, сандамэд хоёр, жониданд нэг бөх зодоглох юм.
Өмнөх  башёд 34 дэх түрүүгээ хүртсэн мэргэжлийн сүмогийн оргил амжилтын эзэн Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин ёкозүна Хакухо М.Даваажаргал зүүн, Гавьяат тамирчин 70 дахь ёкозүна Харүмафүжи Д.Бямбадорж баруун жигүүрийг тэргүүлэх юм. Гуравдугаар сарын башёг зүүн мөрний бэртлийн улмаас өнжсөн 71 дэх ёкозүна Какүрюү М.Ананд зүүний дагавар магнайнаас босч барилдах юм.
Өмнөх башёд ёкозүна Хакухо, озэки Гоэйдо, Котошёгикү нарыг давж башёг 13 даваа хоёр унаатай өндөрлүүлсэн шинэхэн сэкивакэ Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнийг 14-өөр дээг давбал озэки цол олгохыг Мэргэжлийн сүмо бөхийн холбооноос мэдэгдээд байгаа юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан