Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Оюутан мисс” тун удахгүй

10 гаруй жилийн өмнөөс зохион байгуулагдаж ирсэн “Оюутан мисс” тэмцээн хэдхэн хоногийн дараа болно. Энэ жилийн тэмцээн их өрсөлдөөнтэй болно, олон үзэсгэлэнтэй охид оролцож байна хэмээн зохион байгуулагчдын зүгээс мэдэгдэж байна. Тэмцээний ерөнхий зохион байгуулагчаар “Тансаг мода” загварын агентлаг ажиллаж, хамтран зохион байгуулагчаар “Нийгмийн ардчилал Монголын оюутны холбоо” ажиллаж буй юм. Харин оюунлаг гоо сайхны төлөө уриан дор зохион байгуулагдаж буй тэмцээний дэмжигч байгууллагаар “Мисс монголиа холбоо”, “Монголын урлагийн залуучуудын холбоо”, “Монгол модель агентлаг”, “Андра загварын агентлаг”, “Азийн модель агентлаг”, “Эра загварын агентлаг” ажиллаж байна. Жил ирэх тусам хүрээгээ тэлж буй тэмцээний тэргүүн байрт шалгарсан гоо бүсгүй  “Дэлхийн оюутан мисс”, “Мисс Монголиа 2015” тэмцээнд урилгаар оролцох эрх өвөртлөх юм. Харин дэд байрт шалгарвал “Мисс Монголиа 2015” тэмцээнд урилгаар оролцох юм байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан
МЭДЭГДЭЛ 2024.05.01