Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Импортыг орлох үйлдвэрлэл, уул уурхайн бус экспортыг нэмэгдүүлэхийг дэмжинэ Иргэн, ААН-дийн татварын ачааллыг 2.6 их наяд төгрөгөөр бууруулах Татварын багц хуулийн төслийг УИХ-д өргөн барихаар тогтлоо АИ-92 автобензиний өдрийн хэрэгцээ 2000-2500 тонноос давж, нийлүүлэлт сайжирчээ Хүний эрхийн дэд хороо холбогдох хуулийн хэрэгжилтийн талаарх үнэлгээтэй танилцлаа ХЗБХ: Төлбөрийн чадваргүйдлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ ЭЗБХ: Оюу толгойн асуудлаарх нээлттэй сонсголын мөрөөр авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэв Д.Манлайбаатар: 05 дугаар ангийн цэргүүд  камер байрлуулах боломжгүй "хар бүс" -д дүрмийн бус харилцаа үүсгэсэн байна Бенгалын гал, салют зэрэг пиротехникийн хэрэгслийг хэрэглэхгүй байхыг анхааруулж байна Дэнжийн мянга 93 МВт хийн дулааны станцыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барина ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол долоо болж нэмэгдлээ
Ши Жинпин Их Британийн эзэн хааны гэр бүлийнхэнтэй уулзжээ
БНХАУ-ын дарга Ши Жинпин Их Британид дөрвөн өдрийн айлчлал хийж байна. Тэгвэл тэрээр өчигдөр тус улсын эзэн хааны гэр бүлийнхэнтэй уулзаж, хундага тулгажээ. БНХАУ-ын төрийн тэргүүн Букингхамийн ордонд ийнхүү оройн зоог барьж, шинэ цагийн Хятад улсын ирээдүйн талаар болон Их Британи улсын хөгжлийн талаар яриа өрнүүлсэн байна.

Мөн тэрээр хүний эрхийг хамгаалах байгууллагуудын төлөөлөл болсон эрхэмүүдтэй Ши санал бодлоо нээлттэй хуваалцаж байгаа юм байна. Учир нь, манай дэлхий дээр БНХАУ хүний эрхийг хамгийн их зөрчиж байдаг талаар олон улс шүүмжилдэг билээ. Тэрээр ч олон сая хүнийг нэгдсэн бодлогоор удирдахгүй бол дэлхий дахины хөгжлийн чиг хандлагыг өөрчилж магадгүй талаар ухаалаг хариултууд хэлсээр байсан талаар эх сурвалжууд мэдээллээ. Ерөнхийдөө Ши Жинпин даргын айлчлал хөрөнгө оруулах чиглэлийн, мянганы торгоны замын асуудал, Азийн хөгжлийн банк зэрэг хэд хэдэн сэдвийн талаар ярилцаж, хамтран ажиллах тохиролцоо хийхийг зорьсон айлчлал байсан болов уу.

Ши Жинпин Их Британи улсын парламентыг “Бүх парламентын ээж” хэмээн нэрлэжээ. Тэрээр Их Британи БНХАУ-ын шинэ цагийн харилцаа ямар чухал гэдгийг онцлоод ойрын ирээдүйд хоёр улсын хөгжил дэлхийд тэргүүлэх нь гарцаагүй талаар ярьсан байна.

Уулзалтууд маш халуун дулаан уур амьсгал дор өрнөж байгааг сэтгүүлчид онцолсоор байна. Ши Жинпин дарга Их Британи улсад айлчилсан үйл явдалтай холбоогдуулан эзэн хааны гэр бүлээс уржигдар шөнө салют буудуулан хүндэтгэл үзүүлжээ. Мөн айлчлалын хүрээнд Их Британи улсад суугаа элчин сайдаар Ши Жинпин дарга маш их бахархаж байгааг онцолсон юм. Цаашид хоёр улсын хамтын ажиллагаа, хөгжлийн чиг хандлага байнга хамт байх талаар тэрээр хэлэлцжээ.    
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан